BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр үг хэлжээ. 


Тэрбээр коронавирусний вакцинжуулалтад хамрагдах, сансарт зэвсэг хэрэглэхийг хориглох гэх мэт сэдвүүдийг хөнджээ. ОХУ-ын Төрийн тэргүүний видеогоор дамжуулан үг хэлсэн бичлэг нь 19 минут орчим үргэлжилжээ.
 
Цар тахлын үр дагавар, вакцины хүртээмжийн тухайд
 
Цар тахлын дараа эдийн засгийг сэргээхийн тулд дэлхийн худалдааг хууль бус хориг арга хэмжээнээс цэвэрлэхийг тэрбээр уриалжээ. Дэлхийн эдийн засгийг сэргээхэд их хугацаа шаардлагатай бөгөөд стандарт бус шийдвэрийг хэрэгжүүлэх  шаардлага гарч ирнэ гэж В.Путин таамаглаж байна.
НҮБ-ын ажилтнуудад Оросын коронавирусний вакциныг үнэгүй нийлүүлэхийг В.Путин санал болгожээ. Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар ярихдаа В.Путин ДЭМБ-ын хүчин чадлыг бэхжүүлэх шаардлагатайг дурдаж, анагаахын салбарт улс орнуудын түншлэлд тулгардаг саад тотгорыг дээд зэргээр арилгахыг уриалав.
 
 
Коронавирусний вакцин бүтээх асуудлаар өндөр түвшний олон улсын цахим бага хурал ойрын хугацаанд хийхийг В.Путин санал болгожээ. Бүх улсын иргэдийг вакцинжуулалтад чөлөөтэй хамрагдах боломжоор хангах шаардлагатайг тэрбээр цохон дурдав.
 
 
Түүний мэдэгдсэнээр, Орос улс олон асуудлаар тэр дундаа Оросын вакциныг хилийн чанадад нийлүүлэх тал дээр бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
 
Олон улсын аюулгүй байдлын тухайд
 
Сансарт зэвсэг байрлуулах, хүч хэрэглэх эсвэл сансрын байгууламжуудад хүч хэрэглэх аюул заналхийллийг хориглосон сансрын бүх гүрнийг оролцуулсан хуулир дагаж мөрдөх гэрээ байгуулахыг В.Путин санал болголоо.
 
 
 
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээний хугацааг сунгах нь ОХУ болон АНУ-ын хувьд эн тэргүүний зорилт гэж В.Путин үзэж байна. Гэрээний үйлчлэлийн хугацаа 2021 оны 2 дугаар сард дуусна гэдгийг тэрбээр сануулав.
 
 
 
Бүс нутгийн хямрал, мөргөлдөөнийг энх тайван, улс төрийн дипломат арга замаар зохицуулах, стратегийн тогтвортой байдлыг хангахад Орос улс бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгийг В.Путин цохон дурджээ.
Түүнчлэн дижитал технологи энгийн зэвсгийн адил эрс үзэлтнүүд, хэт даврагсдын гарт орж болзошгүй учир кибер аюулгүй байдлын асуудалд ноцтой анхаарал хандуулах ёстойг тэрбээр цохон тэмдэглэлээ.
 
Дэлхийн хоёрдугаар дайн болон холбооны мөн чанарын тухайд
 
Дэлхийн хоёрдугаар дайны үүх түүхийг дур зоргоороо тайлбарлахыг оролдох нь дайны дараа дэг журам тогтоох үндэс суурьт өгч буй цохилт бөгөөд нацизмтай тэмцэгчдийн өмнө үйлдэж буй гэмт хэрэг юм гэж В.Путин үзэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудал нь түүхээс авсан сургамж, холбооны мөн чанарыг нийтээрээ санан дурсах НҮБ-ын гишүүдийг нэгтгэдэг үнэт зүйлс дээр тулгуурласан хүчин чармайлтыг нэгтгэхийг шаардаж байна хэмээ В.Путин хэлсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?
Бусад мэдээ ▼

1
10-21
8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

2
10-21
Тогооч робот 19 төрлийн хоол хийж сурчээ

3
10-21
Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно

4
10-21
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

5
10-21
Дэлхийн анхны эвхэгддэг зурагтын үнэ 87 мянган ам.доллар

6
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

7
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

8
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

9
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

10
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

11
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

12
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

13
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

14
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

15
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

16
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

17
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

18
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

19
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

20
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

21
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

22
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

23
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

24
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

25
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

26
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

27
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

28
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

29
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

30
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

31
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

32
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

33
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

34
10-20
Монголын спортын алтан хуудас

35
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

36
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

37
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

38
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

39
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

40
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

41
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

42
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

43
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

44
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

45
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

46
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

47
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

48
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

49
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

50
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

51
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

52
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

53
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

54
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

55
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

56
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

57
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

58
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

59
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

60
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

61
10-16
Хотын даргын марафон эхэллээ

62
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

63
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

64
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

65
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

66
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

67
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

68
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

69
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

70
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

71
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

72
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

73
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

74
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

75
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

76
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

77
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

78
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

79
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

80
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

81
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

82
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

83
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

84
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

85
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

86
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

87
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

88
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

89
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

90
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

91
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

92
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

93
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

94
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

95
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

96
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

97
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

98
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

99
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

100
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?