BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий 


ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм. “Хурд”, “Билиг”  компани сургалт үйлчилгээний зориулалтаар барилга барихдаа нийтийн эрх ашиг, Монгол Улсын хууль журмыг зөрчиж байгааг оршин суугчид эсэргүүцэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ гэсэн холбогдох бүхий л байгууллагуудад удаа дараа хандаж иржээ. Энэ хооронд барилгын ажил эхэлж суурийн цутгалтаа хийж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа учраас “Академи” хотхоны оршин суугчид өчигдөр Хотын даргад хаягласан уриа лоозон барьж Хангарьд ордны үүдэнд жагслаа. Тэд энэ үеэр НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан юм. Шаардлагатай бүх газарт 14 хоногийн өмнө СӨХ болон иргэдийн хувиар албан бичгээ өгсөн талаараа иргэдийн төлөөлөл ярихдаа “Барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг нийгмийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газар байдаг.  Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байна. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандахад  барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн хариу ирсэн.
 
 
 
Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа барьж эхэлсэн. Түүнийг тодруулж өгнө үү. Хуулийн хэлтсийнхэнтэй уулзахад есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон барилгын зөвшөөрлийг сунгахгүй, газрын маргаанаас болоод ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн” гэж тайлбарлалаа.
 
 
 
Харин НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Энэ барилга угаасаа цуцлагдах ёстой. Гэхдээ би эрх бүхий албан тушаалтан биш учраас Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, хот байгуулалт хариуцсан орлогчийн хувьд энэ асуудалд эсрэг байр суурь дээр хатуу зогсоно. Сүхбаатарын хөшөөний араар хашаа татаж ногоон байгууламжийг сүйтгэж байгааг газар дээр нь очиж үзсэн. Ер нь тусгай зөвшөөрөл заавал цуцлагдана. Үүн дээр иргэд тайван байж болно.
 
 
 
Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрын  даргатай уулзаж асуудлыг ярина. Алга дарам нийтийн эзэмшлийн талбайг хашаад авчихдаг байж болохгүй. Үнэхээр норм стандарт зөрчсөн бол барилга барьж болохгүй. Засаг дарга захирамжаа цуцлахгүй бол шүүхэд хандах эрхтэй” гэсэн юм.
 
 
 
“Академи” хотхоны иргэдийн хувьд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан барилгын зөвшөөрлийг цуцлахгүй бол Ерөнхий сайд, шүүхэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална
Бусад мэдээ ▼

1
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

2
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

3
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

4
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

5
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

6
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

7
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

8
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

9
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

10
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

11
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

12
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

13
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

14
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

15
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

16
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

17
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

18
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

19
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

20
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

21
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

22
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

23
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

24
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

25
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

26
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

27
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

28
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

29
10-20
Монголын спортын алтан хуудас

30
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

31
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

32
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

33
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

34
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

35
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

36
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

37
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

38
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

39
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

40
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

41
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

42
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

43
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

44
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

45
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

46
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

47
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

48
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

49
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

50
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

51
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

52
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

53
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

54
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

55
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

56
10-16
Хотын даргын марафон эхэллээ

57
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

58
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

59
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

60
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

61
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

62
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

63
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

64
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

65
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

66
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

67
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

68
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

69
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

70
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

71
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

72
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

73
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

74
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

75
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

76
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

77
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

78
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

79
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

80
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

81
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

82
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

83
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

84
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

85
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

86
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

87
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

88
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

89
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

90
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

91
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

92
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

93
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

94
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

95
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

96
10-15
Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

97
10-15
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

98
10-15
Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

99
10-15
Зүрх мартахгүй…

100
10-14
Токиогийн тусгай нислэгээр ирсэн дөрөв дэх иргэнээс коронавирус илэрлээ