BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар эрүүл мэндийн салбарт 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа.



Монгол Улсын Ерөнхий сайд эхэлж “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна.

Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 8000 гаруй дуудлага хүлээн аваад байна. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. 

 Энэхүү төвд эхний ээлжид төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдсон бөгөөд ирэх сардаа багтааж 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөн ажиллаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УНТЭ-т байгуулсан Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах,  солилцох (PACS) систем, Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

 Дүрс архивлан хадгалах,  солилцох  систем нь Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хөвсгөл,Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг нэгдсэн эмнэлгээс лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсний чанарыг алдагдалгүйгээр, цаг хугацаанд нь дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглаж байна.

УНТЭ-т байгуулсан эрүүл мэндийг дэмжих төв өнгөрсөн 6-р сараас үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар өдөрт тогтмол 50-70 хүн урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээ хийлгэж, тэргүүлэх, зөвлөх зэргийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа сургууль, цэцэрлэгийн багш ажилчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцсаныхаа дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр болон эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцууллаа.

2 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр манай улсад “Ковид-19”-ийн халдвар тархах эрсдэл өндөр гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд хохирол багатайгаар даван туулах талаар төлөвлөлт хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Үүний тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын 3 дугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Сэлэнгэ, Дорнод аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудыг өргөтгөнө. 

ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмэгдүүлсэн. Мөнх Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг), Нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай танилцууллаа.

Салбарын шинэчлэлийн тухайд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах  үйл ажиллагааг  зохион байгуулж эхлээд байна.

Мөн эмнэлэг, эмийн сан зэрэг эрүүл мэндийн байгууллагуудыг иргэнтэй холбосон эрүүл мэндийн салбарын цахим нэгдсэн сүлжээг бий болгох зорилт тавин хэрэгжүүлж байна.  2020 оны төсвийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн эрх зүйн өөрчлөлдүүдийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд оруулсан нэмэлт  өөрчлөлт бөгөөд тус хуулийн дагуу хөнгөлөлттэй эмийн жорыг бүх эмийн сангуудаар олгохоор болсон бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хийж байна. 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжүүлнэ. 

Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсэж буй шаардлагагүй хэвтэлт буурна. Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авч, эмч ажиллагсдадаа ажлын үр дүнтэй уялдуулан цалинжуулах боломж нээгдэнэ гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улсын засгийн газар Ковид-19-ийн нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр дэглэм, хорионы өөрчлөлтийг хийсэн. Иймд ард иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бүгд сонор сэрэмжтэй байж бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн.

Хүн амыг өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажилд эрүүл мэндийн салбарын ажилтан та бүхэн манлайлж оролцох хэрэгтэй.

Үүний тулд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажил чухал. Монгол хүнийг эх орондоо оношлуулж эмчлүүлэх боломжоор хангах чиглэлд эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Дан ганц тоног төхөөрөмжөөр хангах бус чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тэдний чадавхыг тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Өрх, баг, сумын эмч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:  УИХ ээлжит бус чуулганаараа эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг шуурхайлан шийдэж чадсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хамгийн их тулгамдсан эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох чиглэлд том шинэчлэл хийж чадсан. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн  эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжихээр болсон. Энэ нь эмнэлгүүд хувьчлагдана гэсэн үг биш. Харин менежментээ сайжруулж тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн өөрчлөлт болж байгаа гэдгийг онцолсон юм.   

У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй
Бусад мэдээ ▼

1
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

2
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

3
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

4
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

5
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

6
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

7
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

8
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

9
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

10
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

11
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

12
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

13
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

14
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

15
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

16
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

17
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

18
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

19
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

20
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

21
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

22
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

23
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

24
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

25
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

26
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

27
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

28
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

29
10-20
Монголын спортын алтан хуудас

30
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

31
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

32
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

33
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

34
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

35
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

36
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

37
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

38
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

39
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

40
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

41
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

42
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

43
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

44
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

45
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

46
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

47
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

48
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

49
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

50
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

51
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

52
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

53
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

54
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

55
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

56
10-16
Хотын даргын марафон эхэллээ

57
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

58
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

59
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

60
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

61
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

62
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

63
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

64
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

65
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

66
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

67
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

68
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

69
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

70
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

71
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

72
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

73
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

74
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

75
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

76
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

77
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

78
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

79
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

80
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

81
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

82
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

83
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

84
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

85
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

86
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

87
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

88
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

89
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

90
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

91
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

92
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

93
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

94
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

95
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

96
10-15
Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

97
10-15
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

98
10-15
Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

99
10-15
Зүрх мартахгүй…

100
10-14
Токиогийн тусгай нислэгээр ирсэн дөрөв дэх иргэнээс коронавирус илэрлээ