BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дахин “амилсан” ШӨХТГ

Саяхандаа ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ гэх залуу томилогдсон талаар бид мэдээлж байв. Бас ч болоогүй Засгийн газрын дэд даргаас огцорсон 


хүн дахиад дарга болж байна хэмээн “баалав”.
Харин одоо бол “БРАВО” гэхэд ч багадахаар ажил хийж буйг нь хараад баярлаж, бахархмаар болов.
Тэр томилогдоод дөнгөж сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага байдгийг олон хүн мэдэж авав.
ШӨХТГ байгуулагдаад хэдий удсан ч сүүлийн үед бараг татан буугдсанаас ялгаагүй болсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө АН-ын “тэмцэгч” О.Магнай даргаар ажиллах үедээ шатахуун импортлогчидтой баахан “үзэлцээд” чимээгүй болсон. Түүний дараа одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан даргаар очоод О.Магнай байгууллагын нэрээр баахан “шалгалт” хийснийг нь илчилсэн. Юутай ч дээрх хоёрын үед ШӨХТГ бол байсаан, байсан.

Харин удаах дарга Б.Лхагвын үед ШӨХТГ гэх байгууллага байхаас айхын ч бараагүй болсон. Мэдээж ШӨХТГ энгийнээр бол бусдыг буюу хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийг айлгаж, ичээхдээ бус аливааг хуулийн дагуу хийж, хэрэгжүүлж, шударгаар ажиллаж, үйлчилж, ашгаа олж байгаа эсэхэд анхаарал хандуулах учиртай. Гэтэл тус газрын хувьд аниргүй болж, коронавирусын халдвар, тархалт ихтэй байх 4-6 сард үнийн хөөрөгдлийг хазаарлахаар хэдэн ажлын хэсэг шалгалт нэрээр ажилласан. Гэвч ажиллаж буй байдлыг нь олон нийт шалгах нэрээр шантааж хийж байна уу гэж гэж хардахад хүргэж байв.
Харин одоо байдалд өөрчлөгдөж, “огцорсон” дарга хэмээн цоллуулж явсан Б.Бат-Эрдэнэ очмогцоо ШӨХТГ-ыг орвонгоор нь эргүүлчихэв бололтой. Тэр ажлаа авсан даруй өрөөний камераа “БУРУУ” харуулж, үндсэндээ өөрөө бусдыг хянах бус бусдаар өөрийгөө хянуулахаар болсон. Энэ нь ч иргэдэд, гомдол мэдүүлэхээр, өөртэй нь уулзахаар очсон хүмүүст ихэд таалагдсан.

Энэ мэтээс эхлэн мань хүн ШӨХТГ-аа нээлттэй байдалд шилжүүлсэн. Байцаагч нар ч ажлын цагаар албаны үнэмлэхээ ашиглаад, тарахдаа байгууллага дээрээ үлдээдэг болсон нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж байгааг илэрхийлэв.
За, тэгээд Б.Бат-Эрдэнэ очсон биш ШӨХТГ-ынханы ажил ундарч байгааг өдөр бүр хүн мэдэх боломжтой болж, шинэ дарга цахим орчинд бүхий л ажлаа тайлагнадаг болсон.
Хэн нэгэн хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргахдаа заавал бичгээр өгөхийн тулд заавал нэг өдрийн ажлаа алдаж, дахин хохирдог байсныг болиулж цахим хэлбэрт шилжүүлж, түүнийгээ заавал ажил хэрэг болгож, хариуг нь эргэн мэдээлдэг болсноос эхлээд тоочвол барагдахгүй. Ажлаа аваад сар гаруйн хугацаанд арай ихийг хийгээд байна уу ч гэж “бусад” бухимдмаар".
Гэхдээ л тэр хэрэглэгчдийн төлөө эхлүүлснээ дуусгахын тулд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавин стандарт, шаардлага, дүрэм, журмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хэдий чөлөөт зах зээлийн нийгэм ч гэлээ тэдэнд эрх нь байгаад хэрэглэгчид хохирч үлдэх ёстой гэсэн үг биш гэдгийг өнөөдөр бизнес эрхлэгчид улам бүр ойлгож, хэрэглэгчид эрхийг нь хамгаалах газар байдгийг мэдэрч байгаа учраас Б.Бат-Эрдэнэ даргад талархахаас аргагүй.
Тэр долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн, цаашдаа төлөвлөсөн ажлаа өөрийн цахим хуудаснаа ил “тавьдаг”. Түүнээс харахад аргагүй л хэрэглэгчийн төлөө болжээ тэр газар гэдэг нь тодорхой.
“Зарагдсан барааг буцаахгүй” гэх “зэвүүн” бичгийг лангуу, дэлгүүрүүдээс авахуулж, буцаалтын горим журмаа зөрчсөн бол торгууль нь хэт өндөр байдгийг мэдрүүлж, ломбард гэх мөнгө хүүлэгчдийг горимд нь оруулах, “том толгойтой” шатахуун импортлогчдыг стандартаа мөрдөж чадахгүй бол хариуцлага тооцох тухайгаа, адилхан төрийн өмчит хирнээ МИАТ-ийн тийзийн үнийг буулгахаар ярилцаж, судалж, УБТЗ-ын тээврийн үнийг нэмж болохгүйг ярилцан, шийдвэрлэж байна.

Салбар яам, шүүхээр хэлэлцээд ч дийлддэггүй зарим асуудлыг цэгцэнд нь оруулж, хуулийг хэрэгжүүлэхдээ ойлголцлын түвшинд шийдвэрлэж болдгийг харуулж байна. Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гурил, талхны үйлдвэрүүд, сүү, махны нийлүүлэгчид, авто зогсоолын асуудал, ачигч компаниудын “уралдаан”, замын түгжрэл, замбараагүй торгууль гээд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудалтай ШӨХТГ нүүр тулж, хэрэглэгчдэд таатайгаар шийдвэрлэж байна.
Ахиад цаашилбал, их, дээд сургуулиудын нэрийн давхцалыг арилгах, төлбөр нэмсэн сургуулиудтай учраа ололцох, телевизүүдийн сувгийн дамжуулалт, Өрсөлдөөний тухай хуульд саналаа тусгуулах, Сонгуулийн үеэр шударга ажиллах гээд хууль эрхзүйн үүднээс шийдвэрлэж болохуйц ажлуудыг ч эмх цэгцэнд нь оруулж, аж ахуйн нэгжүүдтэй адил хэмжээнд хамтран ажиллаж болдгийг бас харуулж байна.

Хэдий ажлаа аваад удаагүй ч ШӨХТГ-ын даргад олон нийт ам сайтай талархаж байна. Аргагүй ч үгүй биз. Тэр “Нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй” гэдгээ хэлсэн нэгэн.
Эх сурвалж: Erennews.mn

Дахин “амилсан” ШӨХТГ
Бусад мэдээ ▼

1
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

2
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

3
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

4
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

5
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

6
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

7
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

8
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

9
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

10
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

11
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

12
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

13
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

14
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

15
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

16
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

17
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

18
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

19
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

20
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

21
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

22
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

23
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

24
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

25
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

26
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

27
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

28
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

29
10-20
Монголын спортын алтан хуудас

30
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

31
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

32
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

33
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

34
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

35
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

36
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

37
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

38
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

39
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

40
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

41
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

42
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

43
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

44
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

45
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

46
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

47
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

48
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

49
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

50
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

51
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

52
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

53
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

54
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

55
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

56
10-16
Хотын даргын марафон эхэллээ

57
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

58
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

59
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

60
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

61
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

62
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

63
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

64
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

65
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

66
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

67
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

68
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

69
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

70
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

71
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

72
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

73
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

74
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

75
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

76
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

77
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

78
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

79
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

80
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

81
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

82
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

83
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

84
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

85
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

86
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

87
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

88
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

89
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

90
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

91
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

92
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

93
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

94
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

95
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

96
10-15
Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

97
10-15
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

98
10-15
Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

99
10-15
Зүрх мартахгүй…

100
10-14
Токиогийн тусгай нислэгээр ирсэн дөрөв дэх иргэнээс коронавирус илэрлээ