BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

"Л.Болд, Ж.Батзандан хэний даалгавраар, хэний мөнгөөр АН-ыг хагалж, У.Хүрэлсүхийг дэмжиж, АН-ын олон мянган гишүүдийг гудамд байх хүртэл, 


үзэл итгэлгүй болтол нь харлуулсан юм болоо! Хэний гар хөл байв, хэн ингэж хүсэв!" гэх байр суурь өчигдрийн топ сэдэв байлаа.

Үнэндээ АН-ыг өнөөдрийн энэ байдалд оруулах "хөгжмийг хэн захиалав" гэдэг сонирхолтой шүү. Гэхдээ ихэнх нь бараг таамаглаж байгаа л байх. Харамсалтай нь захиалгат хөгжим амжилттайгаар эцсийн симфони руугаа орж эхэллээ.

Энд хоёр том анхаарал татсан асуулт байна. Эхнийх нь Х.Тэмүүжингийн хэлснээр Л.Болд, Ж.Батзандан нараар түүчээлүүлж АН-ыг самарсан зохиолыг хэн бичиж, яаж өрнөөд хэрхэн дуусч байгаа вэ. Хоёр дахь асуулт нь 20 жилийн түүхтэй АН яахаараа хоёрхон хүнд орон гэрээ эвдүүлдэг билээ. Үүнийг нь ардчилал гэж хэлээ, хөлөө цуцтал зүтгэсэн та бүхэн "хашаа"-ны завсраар хараад л зогсоод байх хэрэг үү. Хаа нэг сошиал хуудснаа шүүмжилсэн нэр хэмээж "матрын нулимс" унагаад л.

Өнөөдөр АН-ынхан дундаа "буруутан" гэж цоллуулаад буй Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа хүчийг тарамдуулах эхлэлээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах акц өрнөх үетэй зэрэг эхлүүлсэн. Учир нь С.Эрдэнэ даргатай АН-ынхан тухайн үед Засгийн газрыг унагах зорилго баримталж байв. Гэтэл Л.Болд, Ж.Батзандан нар МАН-ын Засгийн газрыг унагахгүй байх замыг сонгосон. Үүнийх нь хариуд С.Эрдэнэ намын бодлого дагаагүй гэдэг шалтгаанаар нэгийг нь хөөж, нөгөөд нь "жавтий" хүртээсэн. Эцэст нь хоёул гомдож намаа орхиод УИХ-д АН-аа бүлэггүй болгож хоцроогоод ШИНЭНам байгуулсан түүхтэй. Ийм үйл явц өрнөхийг тэд хоёул мэдэж байсан. Бараг хүсч байсан гээд хэлчихэд хэтийдэхгүй.

Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй гэгчийн үлгэрээр шинэ нам байгуулаад засгийн эрх автлаа урагшилна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр хагас жилийн дотор эрх мэдэл авахуйц хэмжээний гишүүд дэмжигчид цуглуулна гэж байхгүй. Эсрэгээрээ хагас жилийн дотор өөрийн удирддаг байсан дүүргийн АН-ыг үгүй хийж чадна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа УИХ-д сонгоод гаргаад ирсэн дэмжигчдийнхээ талыг нь эргүүлчих боломжтой. Дээр нь нэмээд АН замаа алдсан гэдгийг тайзан дээрээс олон нийтэд нээлттэйгээр үзүүлчихэж байгаа юм. Энэ бол АН-ыг эрчимтэй унагасан нэг шалтгаан.

Товчоор хэлбэл өнгөрсөн хугацаанд АН-д болсон бүх үйл явцын хамгийн хортой нь мань хоёрын эргэлт буцалттай шууд холбоотой. Гэтэл өнөөдөр орон нутгийн сонгуулиар намын "дайснуудтайгаа" АН хамтарч байгаад оролцох гэж байна. Амьдралч шоглоомтой юм. Хамтраад зогсохгүй Л.Болдынхоо хаяа хамарт нь Ардчилсан нам толгой хорогдоод эхэлчихлээ.

Ер нь АН-ын дампуурал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, намын даргаас нь ховхолж хаясан үеэс эрчимжсэн дотоод тэмцэл нь гал болсон. Өмнө нь АН хамгийн ардчилалтай байсан гэгддэг. Асуудал бүхэн дээр өөр өөр өнгөөр ханддаг. МАН шиг дарга, хурал, тэргүүлэгчид шийдсэн бол бусад нь үг дуугүй биелүүлнэ гэдэг зүйлгүй байсан. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ өөр өөр өнгө нь өөр өөрийн эрх ашгийн төлөөх хэрүүл маргаан болж тэмцлийн галыг өрдөв. Тэр нь бүр даамжраад өс хонзон хүртлээ явсан нь өнөөдөр АН-ыг ийнхүү сүйрүүлж байна.

Үүнийг нь овжноор ашиглаж байгаа зарим нэг хүмүүс өөрийн эрх мэдлийн төлөө нэг намыг, улстөрийн том хүчнийг зүгээр л гуравдагч хүчин болтол нь уруудуулан доройтуулж чадлаа. Үүнийгээ ч ил цагаан илчилж намыг хагалан бутаргах үйл явцыг эхлүүлсэн нөхрийг өөрийн аюулгүй байдал хариуцсан зөвлөхөөрөө томилж байх жишээний. УИХ-ын сонгуульд албаар ялагдуулах тактик баримталж байгаад өнөөдөр намын дарга, хэрэг эрхлэхийн дарга, бүлгийн дарга, нийслэлийн намын дарга гээд бүхий л эрх мэдэлтнүүдийг "халаасалж" чадлаа. АН дотор өнгөрсөн 2015 оноос хойш болсон бүхий л үйл явцыг ажиглаж дүгнэлт хийхэд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж намаа шороотой хутгахад Х.Баттулга Ерөнхийлөгчийн МоАХ тэргүүтэй фракцийн гишүүд хамгийн идэвх санаачилгатай оролцсон байдаг. 2016 оны сонгууль болохоос хэдхэн сарын өмнө тэр өнөөдрийн Л.Болд, Ж.Батзандан нар шиг Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийг байгуулаад эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан хийж л байсан.

Одоо нэг асуулт байна. Хоёр хүрэхгүй хүний гарт л өнгөрсөн 20 жилийн том улс төр нь нурж унах байсан юм бол энэ намыг яах гэж энэ хүртэл босгов. Хариулт нь миний хувьд тун ойлгомжтой. Өнгөрсөн 20 жилд ардчиллыг өмчилсөн хэдэн тэтгэврийн хөгшид. Ашиг олж л байвал нүдээ ухаад өгөхөд ч бэлэн мөнгөтэй бизнесменүүдийг хэт олноор нь намдаа цуглуулсан алдаа. 20 жилийн дотор улс төрийн үеэ солих бодлогыг барьж, залуу үеэ бэлдэх биш эрх мэдэл, ахуйн шуналдаа баригдсан увайгүй лидерүүд. Эв нэгдэлгүй байдал гэсэн хэдхэн зүйлээс л болж өнөөдөр Монголын Ардчилсан нам нуран уналаа. Бүр илүү нураасай. Ингэж байж л "бид алдаа хийжээ" гэж амаа бариад байгаа ардчиллын хэдэн ах нар энэ намыг дахин сэргээж мэднэ. Хэрэв тэгж сэргээж чадахгүй бол энэ улсад найдаад байх юм цөөхөн л үлдэх нь. Хэзээ ч АН сонгуульд ийм арчаагүй байдалтай оролцож байгаа билээ.

Эх сурвалж: zaluucom.mn

Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна
Бусад мэдээ ▼

1
10-21
Дэлхийн анхны эвхэгддэг зурагтын үнэ 87 мянган ам.доллар

2
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

3
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

4
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

5
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

6
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

7
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

8
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

9
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

10
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

11
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

12
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

13
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

14
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

15
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

16
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

17
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

18
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

19
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

20
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

21
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

22
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

23
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

24
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

25
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

26
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

27
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

28
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

29
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

30
10-20
Монголын спортын алтан хуудас

31
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

32
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

33
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

34
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

35
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

36
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

37
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

38
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

39
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

40
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

41
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

42
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

43
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

44
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

45
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

46
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

47
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

48
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

49
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

50
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

51
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

52
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

53
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

54
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

55
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

56
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

57
10-16
Хотын даргын марафон эхэллээ

58
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

59
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

60
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

61
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

62
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

63
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

64
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

65
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

66
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

67
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

68
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

69
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

70
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

71
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

72
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

73
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

74
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

75
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

76
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

77
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

78
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

79
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

80
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

81
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

82
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

83
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

84
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

85
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

86
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

87
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

88
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

89
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

90
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

91
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

92
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

93
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

94
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

95
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

96
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

97
10-15
Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

98
10-15
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

99
10-15
Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

100
10-15
Зүрх мартахгүй…