BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ

GANGBAY хамтлагийн дуучин Д.Ганбаттай ярилцлаа.


-Танай хамтлагийн "Ганган цагаан” дуу олон нийтийн сүлжээнд тавигдаад богино хугацаанд хүүхэд, залууст хүрээд байна. Өнөө зуны ХИТ дуу гэж нэрлээд байгаа. Youtube-д 5.3 сая гаруй хүн энэ дууны клипийг үзээд байна?

-Бид хоёрын хувьд урлагийн сургуульд суралцсан гэдэг утгаараа аливаа дуу, уран бүтээл хийхэд өөрсдөд маань олон давуу талууд үүсдэг. Жишээлбэл, залуусын хэлдгээр эморол буюу сэтгэл гутрал гэдэг зүйл жүжигчний хувьд аваад үзэхэд эмзэглэл болоод хувирчихдаг. Эмзэглэсэн үедээ ямар нэгэн зүйл бичмээр, хиймээр санагдана. Миний хувьд хүчтэй гунигласан тухайн үеийн мэдрэмжээ цаасан дээр буулгаад л энэ дууны үг бүтсэн гэхэд болно. Үгээ эхлээд бичсэний дараа youtube-ээс аяа хайж олоод, үндсэндээ дуу бүтсэн. Бид хоёр Be­lucci records-ийн Г.Энэрэл ахтай дууныхаа тал дээр зөвлөлддөг байсан. Дуугаа биччихээд Г.Энэрэл ахад сонсгосон чинь “Наадхыг чинь гялс бичье” гээд бичсэн л дээ. Бичүүлснийхээ дараа өөрсдөө сонсоход тухайн үед ХИТ болоод байсан дуунуудаас ондоо байсан болохоор нэг их сүртэй сонсогдоогүй. Би эмнэлэгт хэвтэж байгаад энэ дуугаа цацагдсанаас хойш 10 хоногийн дараа youtube рүү ороод хартал бидний бодсоноос олон хүнд хүрсэн байсан. Цацагдсаны дараа хулгайн дуу гэсэн яриа олны дунд хэсэг явсан. Үүн дээр тайлбар хэлэхэд, “Ганган цагаан” дуу маань ямар нэгэн оюуны өмчийн маргаангүй, бүх эрх нь албан ёсоор бидэнд байдаг шүү.

-Тэгэхээр та "Ганган цагаан"-ы үгийг эмзэглэсэн үедээ бичжээ?

-Тийм ээ.

...Гангарч болдоггүй ганган цагаан

Гантиг сувдан бэлзэг минь

Амсаж болдоггүй амины ганцхан

Амт нь дэндсэн амраг минь... Энэ дууны клип бас их хурдан бүтсэн шүү. Хоёр, гурав хоногийн дотор л клиптэй болчихсон.

-Дууны клипүүдээ илүү бүтээлчээр хийхийг зорьдог юм шиг харагддаг. Клипээ өөрсдөө найруулдаг уу?

-Тийм ээ. Өөрсдөө клипнүүдийнхээ зохиолыг тусад нь гаргаад ач холбогдол өгч хийдэг. Халтуурдахыг хүсдэггүй. Нэгэнт урлагийн салбарыг сонгосон учраас энэ бид хоёрын амьдрал гэсэн үг. Юу мэдэж авсан бэ, тэр бүгдээ гаргаж, аль болох чанартай бөгөөд сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Тиймээс үүндээ бүх юмаа зориулж явна даа.

-"Gangbay" хамтлагийн хувьд сүүлийн үед гарч ирсэн хамтлаг, дуучдаас хуучны гэмээр хэв маягаараа ялгагддаг. Бас та нар оросоор дуулдаг?

-Гангаа, Баянаа гэдэг нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд л "Gangbay" гэж нэрлэсэн. Бид хоёр СУИС-д анх танилцаж, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд хамтлагаа байгуулсан. Найзлаад таван жил болж байна. Манай хамтлагийн гишүүн Баянмөнх 1998 оны аравдугаар сарын 14-нд Эрдэнэт хотод төрсөн. "Зуунбилэг" дунд сургуулийг төгссөн. Миний хувьд 1999 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийг төгссөн.

-Та хоёр жүжигчин мэргэжилтэй мөртлөө яагаад хамтлаг байгуулж, дууны урлагт хөл тавьсан бэ?

-Дуугүй бол амьдрал утгагүй шүү дээ. Би багадаа яруу найраг сонирхдог, “Хүрэл тулга” яруу найргийн уралдаанд байнга оролцдог байсан. Манай ээж уран зохиолын багш болохоор тэр үү уран зохиолын ном, Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгүүдийг унших дуртай, хажуугаар нь аян дээр үг бичсээр байгаад нэг мэдэхэд дадал болчихсон байсан. Мэргэжлээ сонгохдоо жүжигчин болно гэж ороод яагаад ч юм амьдралын хэв маяг маань намайг хөтлөөд, одоогоор өөрийн хүслээрээ дуугаа хийгээд л явж байна.

-"Belluci records"-оос гарч ирсэн хамтлаг гэж хүмүүс ойлгодог. Одоогоор ямар продакшнд албан ёсоор харьяалагддаг вэ?

-"Belluci records"-оос бидний гурван уран бүтээл дээр дэмжиж, хамтарч ажилласан. Албан ёсны үзэглэсэн гэрээ байгаагүй. Одоогоор "Infinitie creative" студид харьяалагдаж, бие дааж уран бүтээлээ хийж байгаа.

-Жүжигчний мэргэжлээрээ ажиллаж, тайз, дэлгэцийн бүтээлд хүч үзэх үү?

-Одоогоор зургаан киноны санал ирсэн байгаа. Гэхдээ дуундаа төвлөрөөд цааш явах зорилготой байгаа учраас ойрын хугацаанд мэргэжлээрээ ажиллах гэж яарахгүй байна.

-Хөл хорионы үеэр нийгэм тэр чигтээ нам гүм байх хугацаанд танай хамтлаг юу хийж байв?

-Уг нь хавар их сургуулиа төгсөх, шалгалт шүүлэг гээд ид ачаалалттай жил байх байсан боловч хичээл карентилагдаад тэр үеэр далимдуулан бидэнд уран бүтээл дээрээ төвлөрөх цаг гарч, нэг талдаа ашигтайгаар туссан гэхэд болно. Магадгүй тэр үе байгаагүй бол “Ганган цагаан” гэдэг дуу ингэж олон хүнд хүрч, ХИТ-үүдийн нэг гэж нэрлэгдэж явах байсан эсэхийг мэдэхгүй байна.

-Бие даасан цомгоо хэзээ гаргах вэ?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нд бид хоёрын анхны цомгийн нээлт драмын жүжиг хосолсон мюзикл хэлбэрээр болно. Өөрсдийнхөө дуунуудаар жүжиг маягийн юм хийнэ гэж төлөвлөсөн шүү. Ямартаа ч бид дууны шүлэг, ая, клип гээд бүх эд эс, ширхэг бүрд нь сэтгэлээ шингээхийг зорьдог. Яагаад вэ гэвэл бид урлагийн сургуулийг нь төгссөн хүмүүс учир урлагийн хүний түвшинд л бүтээл хийх ёстой.

-Хамтлаг байгуулагдаад анхны дуугаа нийтэд цацсан тэр үеийнхээ тухай сонирхуулбал?

-Хамгийн анх "Могжоохон хүү" гэдэг дуугаа цацаад, гэнэт зориглоод ер нь урлагт энэ эрчээрээ үзэхээр шийдсэн. Тэгээд Г.Энэрэл ахтай өөрсдөө холбогдоод, түүнд дуунууд маань таалагдаад анхны боломж гарч ирж байсан. Бид хоёр Азидаа шилдэгт орох мюзикл кино хийхийг хүсдэг. Байгуулагдаад жилийн ч хугацаа болоогүй байхад нэг ч болтугай дуу нь хүмүүст хүрнэ гэдэг урлагийн салбарт хөл тавьсан хүмүүсийн хувьд том амжилт. Бид амжилтдаа ташууралгүй, улам их хичээж, тавьсан зорилгодоо хүрч ажиллахыг зорьж байна. Их том ажил амжуулаагүй, дөнгөж урлагт хөл тавьж буй болохоор үүнээс илүүг ярьж чадахгүй нь. Биднийг дэмждэг фенүүддээ, манай дууг сонсдог хүүхэд, залуустаа баярлалаа гэж танай сониноор дамжуулъя.

 

Өдрийн сонин

Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ
Бусад мэдээ ▼

1
10-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч

2
10-27
Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

3
10-27
ЭЗБХ: Төсөв хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

4
10-27
Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчдыг шалгав

5
10-27
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэллээ

6
10-27
ТТБЗ: 2021 оны төсвийн төсөлд өгсөн санал, дүгнэлт

7
10-27
Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдаж байсныг таслан зогсоолоо

8
10-27
Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

9
10-27
Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

10
10-27
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

11
10-27
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

12
10-27
Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

13
10-27
АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

14
10-27
ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

15
10-27
“100 жилийн ойд ирэх У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд үлдэхгүй нь”

16
10-26
“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

17
10-26
Орон нутгийн төсвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын тойрог тасархай тэргүүллээ

18
10-26
Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

19
10-26
68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

20
10-26
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

21
10-26
Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

22
10-26
С.Батболд дэлхийн зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

23
10-26
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй зугтсан эцэг, эхийг цагдан хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ

24
10-26
НҮБ-д Монгол гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг

25
10-26
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

26
10-26
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

27
10-26
“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

28
10-26
Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

29
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

30
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

31
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

32
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

33
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

34
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

35
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

36
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

37
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

38
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

39
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

40
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

41
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

42
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

43
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

44
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

45
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

46
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

47
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

48
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

49
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

50
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

51
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

52
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

53
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

54
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

55
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

56
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

57
10-23
Стандартгүй авто зам

58
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

59
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

60
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

61
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

62
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

63
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

64
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

65
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

66
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

67
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

68
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

69
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

70
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

71
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ

72
10-22
"ХААХҮ-ийн сайдын Шилэн дансны холион бантан"

73
10-22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

74
10-22
Т.Бадамжунай хаана явна?!

75
10-22
Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

76
10-22
300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

77
10-22
Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

78
10-22
Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

79
10-21
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа

80
10-21
“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ

81
10-21
Ирэх жил шатахуун, түлшний үнийг тогтвортой барихыг даалгав

82
10-21
Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ

83
10-21
"Таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, гурван сургуулийн хөтөлбөрийг хаах дүгнэлт ирсэн"

84
10-21
8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

85
10-21
Тогооч робот 19 төрлийн хоол хийж сурчээ

86
10-21
Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно

87
10-21
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

88
10-21
Дэлхийн анхны эвхэгддэг зурагтын үнэ 87 мянган ам.доллар

89
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

90
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

91
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

92
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

93
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

94
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

95
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

96
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

97
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

98
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

99
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

100
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв