BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

АНУ-ын Холбооны Засгийн газрын хараат бус Үнэт цаас, биржийн комисс Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.


Тэгвэл Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн, дэд Ерөнхийлөгч Брендан Лэйн, Санхүү хариуцсан захирал Люк Колтан нарыг яллагдагчаар татсан байна.

Асуулдлыг эргэн сануулбал, 2017-2019 оны хооронд Рио Тинто компанийн Оюутолгой дахь стратегийн төслийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан Их Британи улсын иргэн Ричард Боули Их Британийн шүүхэд үндэслэлгүй ажлаас халагдсан, АНУ-ын шүүхэд Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулагчдаа мэхэлсэн гэх үндэслэлээр тус компанийн удирдлагуудын эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Ричард Боули АНУ-ын шүүхэд гаргасан өргөдөлдөө “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил геологийн хүндрэлийн улмаас удааширч, зардал нэмэгдэж болзошгүй гэдгийг тэрээр 2018 оны хоёрдугаар сард Рио Тинтогийн удирдлагуудад мэдээлсэн. Үүний дараа 2019 оны гуравдугаар сард Рио Тинто дахь ажлаа хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Харин Рио Тинтогийн удирдлагууд үүнээс дөрвөн сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Оюутолгойн өргөтгөлийн ажил хөрсний хүндрэлийн улмаас төлөвлөгөөт хугацаанаас 16-30 сар хоцорч байгаа бөгөөд зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх талаар мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн төсөлд учирсан эрсдэлийг жил хагасын турш хөрөнгө оруулагчдаасаа нууцалсан гэсэн үг юм.

Харин Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагуудыг АНУ-ын Холбооны Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт яллагдагчаар татсан байна. Антони Франчи нь 2019 оны эхээр 167 ам.долларын үнэ бүхий Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааг худалдан авсан жижиг хөрөнгө оруулагч аж. Тэрээр 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд Туркойз Хилл Ресурс болон тэдний 50.79 хувийг эзэмшэгч Рио Тинто компани хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, бодит нөхцөл байдалтай тохирохгүй, зохиомлоор өсгөсөн хувьцаа худалдан авахад хүргэсэн гэж мэдүүлсэн байна. Тухайлбал, Антони Франчи шүүхэд гаргасан өргөдөлдөө “2018 оны аравдугаар сарын 2-нд Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат зэсийн зах зээлийн талаар товч танилцуулга хийх үедээ Оюутолгойн төсөл төлөвлөсөн төсөв, хуваарьтаа нийцэж ажиллаж байгаа гэх мэдээлэл өгсөн. Мөн Туркойз Хилл, Рио Тинто нар 2018-2019 оны хооронд Монгол Улстай харилцаа муутай байсан. 

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн эдийн засгийн үр ашиг, орлого, зардалтай холбоотой асуудалд санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Тиймээс Монголын Засгийн газар Оюутолгойн уурхайн үйлдвэрлэлийн хоцрогдол, ашиглалтын өртөг нэмэгдэх тухай асуудалд маш мэдрэмтгий байсан бөгөөд Монголын талын төлөөлөгчид далд уурхайн төслийн явц, нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагууд хөрөнгө оруулагчдаасаа үнэнийг нуун дарагдуулах шалтгаан, хүчтэй хөршүүрэг болсон. Учир нь бодит баримтуудыг эрт дэлгэх нь Монголын Засгийн газарт төсөл дэх хяналтаа нэмэгдүүлэх боломж олгох байсан” гэжээ. Антони Франчигийн шүүхэд гаргасан хэмжлэлтэй бүрэн эхээр танилцах.

Гэсэн ч Рио Тинтогийн зүгээс уг нэхэмжлэл бол “ямар ч ач холбогдолгүй” гэх байр суурь илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, Рио Тинто компани өмнө нь 2013 оноос эхтэй Мозамбик дэх нүүрсний ордтой холбоотой асуудлаар яг ийм нөхцөл байдалд орж байв. Тухайн үед, АНУ-ын  Үнэт цаас, биржийн комисс Рио Тинто хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, бодит байдлаас давсан үнээр хувьцаагаа арилжаалсан асуудлыг нягтлан, 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч 2019 оны зургадугаар сард Рио Тинто энэхүү дуулиант хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Эх сурвалж: Bloomberg, Australian Financial Review  

​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа
Бусад мэдээ ▼

1
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

2
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

3
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

4
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

5
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

6
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил

7
11-28
Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан

8
11-28
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

9
11-28
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 13 эшлэл

10
11-28
"Би"-гээр өвчлөгсөд

11
11-28
ЭМЯ: Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, хоёр иргэн маш хүнд байна

12
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

13
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

14
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

15
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

16
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

17
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

18
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

19
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

20
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

21
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

22
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

23
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

24
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

25
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

26
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

27
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

28
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

29
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

30
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

31
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

32
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

33
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

34
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

35
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

36
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

37
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

38
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

39
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

40
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

41
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

42
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

43
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

44
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

45
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

46
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

47
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

48
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

49
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

50
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

51
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

52
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

53
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

54
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

55
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

56
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

57
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

58
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

59
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

60
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

61
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

62
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

63
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

64
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

65
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

66
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

67
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

68
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

69
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

70
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

71
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

72
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

73
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

74
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

75
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

76
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

77
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

78
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

79
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

80
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

81
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

82
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

83
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

84
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

85
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

86
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

87
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

88
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

89
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

90
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

91
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

92
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

93
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

94
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

95
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

96
11-24
Б.Хурц нарыг суллажээ

97
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

98
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

99
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

100
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ