BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

Төв хэсэгтээ хивс дэлгэж, бусад хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  нэгэн асарт дэлхий шагшин магтдаг Монголын циркчид бэлтгэлээ хийж байгаа гэхэд итгэхэд бэрх.


 Гэвч циркийн барилга нь хувьчлагдаж, хуучин байр нь ашиглалтын шаардлага хангахаа больсон нөхцөлд циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  уран бүтээлчид иймэрхүү орчинд хийхээс өөр арга байсангүй. Тодруулбал, Дашчойлин хийдийн дэргэдэх хуучин циркийн байрыг 1894 онд барьж эхлээд 1903 онд ашиглалтад оруулсан. Тиймээс үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас 2012, 2015, 2019 онд гурван удаа ирүүлжээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Гэвч циркчид өөрсдийн гэсэн байргүй ойгоо угтав.  Аргаа барахдаа Монгол Улсын консерваторийн хашаанд асар майхан барьж, үе үеийн төгсөгч гэсэн  250 хүнээс өөр үзэгчгүйгээр  Циркийн сургуулийн ойн тоглолтоо энэ сарын 10, 11-нд хийв.

Уг нь анх цирк долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.  Энэ урлагт үнэхээр хайртай, сэтгэл зүрхээ зориулдаг хэсэг уран бүтээлчдийн хүчээр төрдөө гологдсон Монголын циркийн урлаг өнөөдрийг хүртэл хөл дээрээ тогтож, дэлхийг гайхшруулж явна.  Урлаг ойлгодоггүй хэсэг хүний шуналын балгаар циркийнхэн сургуулийн ойгоо “майхан”-д тэмдэглэсэн нь энэ юм.
Цаашид хүйтрэх учраас ойн тоглолтоо түр майханд хийгээд циркийн урлаг шинэ цирк ашиглалтад ортол амралтаа авлаа. Харамсалтай нь хэзээ буцаж “ажилдаа орох” нь тодорхойгүй. Энэ талаар Монгол Улсын консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн захирал, УГЗ Н.Оюун “Хувьчлагдсаных нь дараа түрээс төлж циркийн мэргэжлийн хичээлээ Аса циркт үздэг байсан.  Гэтэл Аса цирк засвартай, хуучин цирк XIX зууны үед баригдсан учраас сургалт явуулах боломжгүй болсон. Тиймээс сургалтаа зогсоохгүй байх бүх аргыг хайж,  энэ зуныг  асар циркээ барихад зарцуулж өнгөрүүллээ.  Ойн тоглолтдоо зориулж есдүгээр сарын нэгнээс энэ цирктээ бэлтгэлээ хийж эхэлсэн.  Аса цирк арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэсэн. Гэвч хугацаандаа амжиж орох уу гэдэг нь эргэлзээтэй. Бас циркчдээ оруулж зориулалтаар нь ашиглах эсэх нь баталгаатай биш.  Аса цирк ашиглалтад ортол сургууль дотроо бэлтгэлээ хийхээс өөр аргагүй. Гэхдээ стандартын дагуу  хичээллэх боломжгүй. Циркийн сургалт нь өндөр түвшинд хүрсэн боловч сургах орчин нөхцөл нь хаягдсан хэвээр байна. Тиймээс Аса циркийг циркчдэд нь өгөөсэй гэж хүсч байна” гэж ярилаа. Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж ашиглалтад оруулсан түүхтэй. Энэ талаар Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү “Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн.
Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” хэмээн хэвлэлд ярилцага өгөх үеэрээ ярьжээ.
Өөрийн гэсэн байргүй,  бэлтгэл хийх сургуульгүйгээс циркийн агаарт эргэх, олсон дээр тэнцвэрт тоглолт хийх гэсэн олон төрлийн үзүүлбэр урын сангаас хасагдаад байна. Энэ талаар Циркийн сургуулийн төгсөгч Б.Золбаяр “Мэргэжлийн урлагийн байгууллага хувьчлагдана гэдэг бол маш том эмгэнэл юм. Циркийн байраа хувьчилчихаад сар бүр улсаас 15 сая  төгрөг өгөөд циркчдийн бэлтгэлийг хийлгэнэ гэдэг хошин шогтой адил. Цирк амьтангүй болсон. Мөн бэлтгэл хийх орон зай байхгүйгээс агаарын гимнастикийн үзүүлбэр ойрын 15 жил огт тоглогдсонгүй. Улсын цирк нь байхгүй болчихоор энэ чиглэлээр төгссөн хүүхдүүд хаана  очих вэ. Шинэ залуу төгсөгчдийг бэлтгэлээ хийх орон зай, орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн бэлтгэлийн заалтай болгомоор байна” гэсэн юм.
 
“Байрыг нь бус урлагийг нь хувьчилсан”
 
Өнгөн талдаа өнөөдөр үүсэн энэ асуудал дан ганц циркийн нэг байртай холбоотой мэт харагдана. Гэвч гүн рүү нь шигдвээс Монголыг дэлхийд сурталчилдаг урлагаа  бид хавцлын ирмэг дээр чирээд ирэв. Хэн нэг нь огцомхон хөдлөх юм бол унах аюултай байдалд бид орчихлоо. Энэ талаар Циркийн тэнхимийн багш, найруулагч МУСТА Ю.Гэрэлбаатар “Циркийн барилгыг сайжруулна гэж хувьчилсан боловч циркийн урлагийг нь хамтад нь хувьчилчихлаа. Төр засгаас дэмжээгүй ч  сургуулийн тэнхимийн багш нар бор зүрхээрээ өнөөдрийг хүрлээ. Бусад орон соёл урлагаа дэмжихэд асар их хөрөнгө зарцуулдаг. Учир нь урлагаараа эх орноо сурталчилж, улмаар олон сая долларын орлого улсдаа оруулдаг юм. Гэтэл Циркийн сургууль 2015 оны тавдугаар сарын 25-нд шатсанаас хойш тухайн үеийн салбар яам, улсын цирк, Циркийн сургуулийн удирдлага гурвалсан гэрээ хийж, сарын түрээс төлж бэлтгэл хийсэн. Бид жилийн 2-3 сард нь л бэлтгэлээ зориулалтын бус газарт хийж байна. Хичээлийн жилдээ 2-4 анги авах ёстой байтал  байргүйгээс хоёр жилдээ өнжиж нэг анги авч байна” гэсэн юм.
Төрөөс циркчдийн  гадаад руу тоглолтоор явах зардлыг нь дааж дэмждэггүй юмаа гэхэд байрыг нь бэлдэж өгчихөөд энэ урлагт “сарвуу”-гаа хүргэхгүй байхад циркчид өөрсдөө урлагаа хөгжүүлээд дэлхийн түвшинд аваачихаж чадна. Энэ талаар Монголын циркийг үндэслэгч УГЖ Ж.Раднаабазарын охин Р.Нарантуяа “Эцэг маань циркийг тийм амар байгуулаагүй. Зовж зүдэрч байж босгосон. Гэтэл циркийн урлаг ийм асар майханд ортлоо дорд орохыг харна гэж бодож байсангүй.  Дэлхийд эх орны нэрийг сурталчилж байгаа урлагаа ийм байдалд оруулсан төр засагт үнэхээр их гомдож, харамсч байна. Шинэ цирк яг зориулалтаар нь ашиглах эсэх нь эргэлзээтэй. Намайг нэг очиход урд талд нь банк орчихсон, коридортоо худалдааны  лангуунууд  байрлуулчихсан байсан. Ийм хэцүү байдалд орсон ч бэлтгэлээ боломжоороо хийж байгаа циркчдийнхээ  хичээл зүтгэлээр маш их бахархаж байна” гэлээ. Циркийн сургуультай болохгүй бол энэ урлаг тун удахгүй “амьсгал хурааж”, Монгол Улсыг сурталчилдаг гол салбар үгүй болох нь ээ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв
Бусад мэдээ ▼

1
12-03
Хэвлэл мэдээллийн салбарынхны хамтарсан цахим уулзалт зохион байгуулагдлаа

2
12-03
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ

3
12-03
Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд зарцуулнаЧ.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд зарцуулна

4
12-03
Сэтгүүлчийн ажлын онцлогийг олгоход туслах 5 киног танилцуулж байна

5
12-03
Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйгээс шалтгаалсан осол нэмэгдэж байна

6
12-03
Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс Covid-19-ийн шинжилгээг авна

7
12-03
З.Мэндсайхан: Өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй олгоно

8
12-03
Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгджээ

9
12-03
Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ

10
12-03
Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг дахин тусгаарлаж, С.Баярцогтын шүүх хурал үргэлжилж байна

11
12-03
Die Welt: Таны телевизор Таныг тагнана!

12
12-03
ЭМЯ: Нийслэл хотод ойрын хавьтлын нэг хүнээс коронавирусийн халдварын 1 тохиолдол илэрлээ

13
12-03
А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн 37 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй

14
12-03
Ахмадуудын гэрт нь очиж эрүүл мэнд, хүмүүнлэг, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ

15
12-03
Зорилтод бүлгийн 650 өрхөд хүнсээр тусаллаа

16
12-03
Түрээсийн төлбөрөө бууруулсан бол орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлнэ

17
12-03
Вакцинжуулалтад өргөн хүрээтэй хамруулж эхлэхийг В.Путин үүрэг болгожээ

18
12-03
Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ

19
12-02
Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна

20
12-02
"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

21
12-02
Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай

22
12-02
Дуучин Бритни Спирс шинэ хайр дурлалтайгаа учирчээ

23
12-02
"Магнай трейд" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

24
12-02
BMW хөдөлгүүр бүхий нисдэг костюмыг Австри улсад туршиж үзжээ

25
12-02
Өмнөд Солонгост K-pop оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах xyyль батлагджээ

26
12-02
Уурхайчид 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

27
12-02
Их Британи COVID-19 эсрэг вакциныг хэрэглэж эхэлсэн анхны улс болно

28
12-02
Дэлхий дээр 40 сая гаруй хүн боолчлолд амьдарч байна

29
12-02
Хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулан ажиллана

30
12-02
Чан-Э-5 саран дээр амжилттай газардлаа

31
12-02
Б.Ууганбаяр: Дотоодод халдвар гарсан тул тусгай үүргийн нислэгээр иргэдийг авчрахгүй

32
12-02
"Эрдэнэт" үйлдвэр уурхайчдадаа 120 мянган амны хаалт тараалаа

33
12-02
АНУ-ын эрх баригчид тусгаарлалтын хугацааг 10 хоног болгож багасгахаар төлөвлөжээ

34
12-02
Нэг ширхэг оношлуур 4,9 ам.долларын үнэтэй

35
12-02
У.Хүрэлсүх: Иргэдэд хэдэн саяыг өг гээд байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй

36
12-02
Олимп, дэлхийн аварга Кларесса Шилдс холимог тулаанд шилжинэ

37
12-02
ЭМЯ: Шинээр 11 тохиолдол илэрснээс Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 илэрлээ

38
12-02
Цар тахлын цаад эрсдэл буюу дата хамгаалах баталгаа байна уу?

39
12-02
Д.Сумъяабазар: Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

40
12-02
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном: УИХ-ыг 5 жил болгож, Эдийн засгийн хүрээлэн байгуулах хэрэгтэй

41
12-02
Боловсролын салбарын үхмэл сайтууд

42
12-02
Лев Толстойн агуу эшлэлүүд

43
12-02
“Moderna”- гийн вакцин халдвараас 94.5 хувь, “COVID-19”-ийн хүндрэлээс 100 хувь хамгаална

44
12-02
Төрийн хяналтаас илүү түмний ухамсарт найдах үлдлээ

45
12-02
Коронавирус ба Монголчуудын араншин

46
12-01
НҮБ-ын тэргүүн Ж.Байдентай утсаар ярьжээ

47
12-01
Коронавирусний гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй

48
12-01
Оюутолгойн далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг судална

49
12-01
С.Амарсайхан: Татвар нэхэж дарамт үзүүлж байгаа байцаагчдаа тат, зогсоо, хүлээ

50
12-01
Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна

51
12-01
АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ

52
12-01
Шударга тоглоцгооё

53
12-01
Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

54
12-01
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

55
12-01
Айдсаа дарж, цаашид цар тахалтай зохицож амьдарч сурах хэрэгтэй

56
12-01
Японоос 233 сая ам.долларын зээл авна

57
12-01
Монгол улсын иргэн НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдлоо

58
12-01
Арилжааны банкуудын салбарын ажиллах цагийн хуваарь

59
12-01
“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”

60
12-01
Коронавирус туссан өвчтөний 80 хувь нь өөрийн дархлаагаар эдгэж байна

61
12-01
Өнөөдрөөс үйл ажиллагаа нь нээгдэж байгаа байгууллагуудад тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг ингэж олгоно

62
12-01
ЭМЯ: Архангайд 1, Сэлэнгэд 1, Говьсүмбэрт 1, Улаанбаатарт 7 тохиолдол илэрлээ

63
12-01
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ

64
12-01
Оюуны өмчийн тухай хууль өнөөдрөөс эхэлж хэрэгжиж эхэллээ

65
12-01
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Я.Содбаатар оролцлоо

66
12-01
Дэлхийн эдийн засаг: Вакцин гарснаар хонгилын үзүүрт гэрэл харагдах уу?

67
12-01
ЖДҮ-гийн хууль дүнгээ өгч эхэлжээ

68
12-01
Дундаж давхаргыг “торгуулийн суман” болгов

69
12-01
Хориг: АН дэмжиж, МАН буцаав

70
11-30
"УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй"

71
11-30
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

72
11-30
Цар тахлын эсрэг явуулж буй төрийн албаны зарим үйл ажиллагааны туршлагаас

73
11-30
Төсөв сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

74
11-30
Төрсөн өдөрт оролцсон иргэний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

75
11-30
Халдвартай өвчтөн зарцуулж байгаа төсвийн ЗАДАРГАА

76
11-30
Цахимаар шүүх хуралдаанд оролцох заавар

77
11-30
Монгол Улс коронавирусийн эрсдэл бага орнуудын тоонд багтжээ

78
11-30
Хорио цээрийн дэглэмийн үед хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

79
11-30
НДЕГ: Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах асуудал гарахгүй

80
11-30
Буйдангийн улс төр ба бодит байдал

81
11-30
Ухаалаг утас эрүүл мэнд, боловсролд төдийгүй ардчилалд ч сөргөөр нөлөөлдөг

82
11-30
Далай лам монголчуудад зориулсан айлдвараа хойшлуулжээ

83
11-30
ЭМЯ: Шинээр 7 хүнд халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 791 тохиолдол бүртгэгдлээ

84
11-30
Жо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөжээ

85
11-30
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

86
11-30
Теле хичээлийн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-нийг хүртэлх хуваарь

87
11-30
Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээж байна

88
11-30
Хадгаламжийн хүүг тэглэх нь зөв, буруу

89
11-30
Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээ, "Энхсаран" сувиллыг та бүхэн ямар шалгуураар сонгож авсан бэ?

90
11-29
Хувийн автомашинд тоон хязгаартай QR код олгоно

91
11-29
Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хөл хориог 10 хоногоор сунгав

92
11-29
Орон нутаг буцах иргэдийн шинжилгээ авах ажлыг яамдын ТНБД нар зохион байгуулж байна

93
11-29
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьж, бодлогын хүүг бууруулсан ДОЛОО хоног

94
11-28
ШУУРХАЙ: Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд ТЭГ зогсолт хийлээ

95
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

96
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

97
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

98
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

99
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

100
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил