BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

Ц.МЯГМАРБАЯР  

Улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар, тэр дундаа зэс, нүүрсний экспортоос орж ирэх орлого бүрдүүлдэг. 


Өнгөрсөн онд 43 сая тонн нүүрс экспортолж  1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр төсөвлөсөн. Гэвч энэ оны  III улирлын байдлаар  12 сая орчим тонныг экспортолоод байна.  Энэ нь ковидтой холбоотойгоор нүүрсний экспорт саарсан гэж үзэж 2020 оны төсвийн тодотголоор 25 сая тонн болгож бууруулсан ч энэ тоондоо хүрэх  эсэх нь эргэлзээтэй.  Өөрөөр хэлбэл, үлдсэн саруудад  гаалийн шинэчлэлийн хүрээнд  “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнд нь 13 сая тонноор нэмэгдүүлэхээр тодотгосон.  Тодруулбал, нэг  улиралд дунджаар 4.0 орчим сая тонныг экспортолсон гэсэн үг. Тэгэхээр үлдсэн нэг улиралд хамаг хүчин чадлаа гаргалаа гээд ч 13 сая тоннд хүрэхээргүй байгааг салбарынхан хэлж байна. 

Ийм байтал 2021 оны төсвийн төсөлд мөн л 42 сая тоннд хүргэж экспортлоно хэмээн төсөөлжээ. Өнгөрсөн жилүүдийн төсөөллийг эргэн харвал 2015 онд 25 сая тонд хүргэнэ гэсэн атал 14 сая гаруйг экспортолсон нь сүүлийн таван жилийнхтэй харьцуулахад хамгийн доод үзүүлэлт юм. Түүнчлэн 2016-2017 онд  30-35 сая тоннд хүргэхээр төсөөлсөн ч 25.7-33.4 сая тонныг экспортолжээ. 
2018 онд  40 сая тоннд хүргэхээр төсөөлсөн ч 36.5 сая тоныг  экспортолсон. 2019-2020 онуудад 43 сая тонныг гаргахаар төсөөлсөн ч  мөн л энэ хэмжээндээ хүрсэнгүй. Ирэх онд, дэлхий нийтээр тархсан цар тахлын хэмжээ хэрхэхийг хэн ч таашгүй. 
Хэдийгээр өөдрөгөөр  төсөөлж, мөрөөдөх нь буруу биш ч өөдрөг төсөөллийн ард эрх баригчид сонгуулийн мөнгөө төсвөөр баталгаажуулж байна гэх хардлага төрж байгаа юм. Учир нь урд  хөрш сүүлийн арван жилийн дунджаас харвал жилд нийтдээ 70 орчим сая тонн коксжик нүүрс импортлох төлөвлөгөөг хэрэгжүүлсээр ирсэн. Манайх үүний  тал орчмыг нь нийлүүлнэ хэмээн  ийнхүү төсөөлдөг. Гэхдээ өндөр төсөөллийн цаана  сүүлийн хоёр жил дараалан төсвийн алдагдал  жил бүр 2.2 их наядад хүрч тэлсээр байна. 
Түүнчлэн хямралтай холбоотойгоор ажлын байрыг авч үлдэнэ гэдгээр энэ оны төсвийн  алдагдал 4.8 их наяд болж томорсон. Ирэх жилийн тухайд  2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ нь  ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байна. Орлогоо 11.7 их наядаар, зарлагын хэмжээг  13.9 их наядаар төсөөлсөн. Энэ нь ДНБ-ий 33 хувьтай тэнцүү байхаар тусгажээ. 
Алдагдалтай төсөв батлуулахын цаана ямар бодлого яваад байна гэдэг нь анхаарал татаж буй юм. Төсвийн алдагдлаар далимдуулж ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөнгөө эрх баригчид төсвөөр баталгаажуулдаг юм биш биз гэсэн олны хардлага төрж буйг үгүйсгэхгүй.  Сангийн сайдын төсөөлөл нүүрсний экспортод л лав байгаа онохгүй байгааг нуух юун.  
Нөгөөтэйгүүр, саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахдаа нүүрсний экспортод хоёр улсын Засгийн газар тохиролцоонд хүрч манайх урд хөрш рүү хэдий хэрийн тонн нүүрс экспортлох  нь тодорхой болох хүлээлт байсан ч албан ёсны протколоор энэ тухай нэг ч үг бичигдээгүйг салбарынхан онцолж байсан. Тэгэхээр сангийн сайдын өөдрөг  төсөөлөл биелэх  эсэх нь баталгаагүй.  Манайд өнөөдөр нүүрсний борлуулалт хийдэг 200 гаруй компани бий. Тэдэнд экспортод гаргах нүүрсний хэмжээ тодорхой бол бизнесээ удирдахад дөхөмтэй байх нь дамжиггүй.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу
Бусад мэдээ ▼

1
12-03
Хэвлэл мэдээллийн салбарынхны хамтарсан цахим уулзалт зохион байгуулагдлаа

2
12-03
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ

3
12-03
Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд зарцуулнаЧ.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд зарцуулна

4
12-03
Сэтгүүлчийн ажлын онцлогийг олгоход туслах 5 киног танилцуулж байна

5
12-03
Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйгээс шалтгаалсан осол нэмэгдэж байна

6
12-03
Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс Covid-19-ийн шинжилгээг авна

7
12-03
З.Мэндсайхан: Өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй олгоно

8
12-03
Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгджээ

9
12-03
Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ

10
12-03
Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг дахин тусгаарлаж, С.Баярцогтын шүүх хурал үргэлжилж байна

11
12-03
Die Welt: Таны телевизор Таныг тагнана!

12
12-03
ЭМЯ: Нийслэл хотод ойрын хавьтлын нэг хүнээс коронавирусийн халдварын 1 тохиолдол илэрлээ

13
12-03
А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн 37 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй

14
12-03
Ахмадуудын гэрт нь очиж эрүүл мэнд, хүмүүнлэг, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ

15
12-03
Зорилтод бүлгийн 650 өрхөд хүнсээр тусаллаа

16
12-03
Түрээсийн төлбөрөө бууруулсан бол орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлнэ

17
12-03
Вакцинжуулалтад өргөн хүрээтэй хамруулж эхлэхийг В.Путин үүрэг болгожээ

18
12-03
Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ

19
12-02
Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна

20
12-02
"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

21
12-02
Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай

22
12-02
Дуучин Бритни Спирс шинэ хайр дурлалтайгаа учирчээ

23
12-02
"Магнай трейд" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

24
12-02
BMW хөдөлгүүр бүхий нисдэг костюмыг Австри улсад туршиж үзжээ

25
12-02
Өмнөд Солонгост K-pop оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах xyyль батлагджээ

26
12-02
Уурхайчид 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

27
12-02
Их Британи COVID-19 эсрэг вакциныг хэрэглэж эхэлсэн анхны улс болно

28
12-02
Дэлхий дээр 40 сая гаруй хүн боолчлолд амьдарч байна

29
12-02
Хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулан ажиллана

30
12-02
Чан-Э-5 саран дээр амжилттай газардлаа

31
12-02
Б.Ууганбаяр: Дотоодод халдвар гарсан тул тусгай үүргийн нислэгээр иргэдийг авчрахгүй

32
12-02
"Эрдэнэт" үйлдвэр уурхайчдадаа 120 мянган амны хаалт тараалаа

33
12-02
АНУ-ын эрх баригчид тусгаарлалтын хугацааг 10 хоног болгож багасгахаар төлөвлөжээ

34
12-02
Нэг ширхэг оношлуур 4,9 ам.долларын үнэтэй

35
12-02
У.Хүрэлсүх: Иргэдэд хэдэн саяыг өг гээд байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй

36
12-02
Олимп, дэлхийн аварга Кларесса Шилдс холимог тулаанд шилжинэ

37
12-02
ЭМЯ: Шинээр 11 тохиолдол илэрснээс Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 илэрлээ

38
12-02
Цар тахлын цаад эрсдэл буюу дата хамгаалах баталгаа байна уу?

39
12-02
Д.Сумъяабазар: Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

40
12-02
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном: УИХ-ыг 5 жил болгож, Эдийн засгийн хүрээлэн байгуулах хэрэгтэй

41
12-02
Боловсролын салбарын үхмэл сайтууд

42
12-02
Лев Толстойн агуу эшлэлүүд

43
12-02
“Moderna”- гийн вакцин халдвараас 94.5 хувь, “COVID-19”-ийн хүндрэлээс 100 хувь хамгаална

44
12-02
Төрийн хяналтаас илүү түмний ухамсарт найдах үлдлээ

45
12-02
Коронавирус ба Монголчуудын араншин

46
12-01
НҮБ-ын тэргүүн Ж.Байдентай утсаар ярьжээ

47
12-01
Коронавирусний гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй

48
12-01
Оюутолгойн далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг судална

49
12-01
С.Амарсайхан: Татвар нэхэж дарамт үзүүлж байгаа байцаагчдаа тат, зогсоо, хүлээ

50
12-01
Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна

51
12-01
АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ

52
12-01
Шударга тоглоцгооё

53
12-01
Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

54
12-01
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

55
12-01
Айдсаа дарж, цаашид цар тахалтай зохицож амьдарч сурах хэрэгтэй

56
12-01
Японоос 233 сая ам.долларын зээл авна

57
12-01
Монгол улсын иргэн НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдлоо

58
12-01
Арилжааны банкуудын салбарын ажиллах цагийн хуваарь

59
12-01
“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”

60
12-01
Коронавирус туссан өвчтөний 80 хувь нь өөрийн дархлаагаар эдгэж байна

61
12-01
Өнөөдрөөс үйл ажиллагаа нь нээгдэж байгаа байгууллагуудад тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг ингэж олгоно

62
12-01
ЭМЯ: Архангайд 1, Сэлэнгэд 1, Говьсүмбэрт 1, Улаанбаатарт 7 тохиолдол илэрлээ

63
12-01
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ

64
12-01
Оюуны өмчийн тухай хууль өнөөдрөөс эхэлж хэрэгжиж эхэллээ

65
12-01
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Я.Содбаатар оролцлоо

66
12-01
Дэлхийн эдийн засаг: Вакцин гарснаар хонгилын үзүүрт гэрэл харагдах уу?

67
12-01
ЖДҮ-гийн хууль дүнгээ өгч эхэлжээ

68
12-01
Дундаж давхаргыг “торгуулийн суман” болгов

69
12-01
Хориг: АН дэмжиж, МАН буцаав

70
11-30
"УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй"

71
11-30
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

72
11-30
Цар тахлын эсрэг явуулж буй төрийн албаны зарим үйл ажиллагааны туршлагаас

73
11-30
Төсөв сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

74
11-30
Төрсөн өдөрт оролцсон иргэний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

75
11-30
Халдвартай өвчтөн зарцуулж байгаа төсвийн ЗАДАРГАА

76
11-30
Цахимаар шүүх хуралдаанд оролцох заавар

77
11-30
Монгол Улс коронавирусийн эрсдэл бага орнуудын тоонд багтжээ

78
11-30
Хорио цээрийн дэглэмийн үед хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

79
11-30
НДЕГ: Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах асуудал гарахгүй

80
11-30
Буйдангийн улс төр ба бодит байдал

81
11-30
Ухаалаг утас эрүүл мэнд, боловсролд төдийгүй ардчилалд ч сөргөөр нөлөөлдөг

82
11-30
Далай лам монголчуудад зориулсан айлдвараа хойшлуулжээ

83
11-30
ЭМЯ: Шинээр 7 хүнд халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 791 тохиолдол бүртгэгдлээ

84
11-30
Жо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөжээ

85
11-30
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

86
11-30
Теле хичээлийн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-нийг хүртэлх хуваарь

87
11-30
Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээж байна

88
11-30
Хадгаламжийн хүүг тэглэх нь зөв, буруу

89
11-30
Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээ, "Энхсаран" сувиллыг та бүхэн ямар шалгуураар сонгож авсан бэ?

90
11-29
Хувийн автомашинд тоон хязгаартай QR код олгоно

91
11-29
Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хөл хориог 10 хоногоор сунгав

92
11-29
Орон нутаг буцах иргэдийн шинжилгээ авах ажлыг яамдын ТНБД нар зохион байгуулж байна

93
11-29
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьж, бодлогын хүүг бууруулсан ДОЛОО хоног

94
11-28
ШУУРХАЙ: Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд ТЭГ зогсолт хийлээ

95
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

96
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

97
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

98
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

99
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

100
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил