BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

Ипотекийн зээл зургаан хувь болж буурсан нь сайшаалтай ч эх үүсвэрийн хувьд тун дулимаг байна. 


Ирэх оны төсвийн төсөлд ипотекийн зээлийн санхүүжилтэд нэг ч төгрөг тусгаагүй.  Монголбанкнаас энэ оны ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаснаар зээл хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй байрыг 900 хүнд олгох хэмжээний төсөв бөгөөд эрэлттэй нь харьцуулбал тун бага тоо. Энэ нь зөвхөн анх удаа зээл авч байгаа хүмүүст хамааралтай. Харин найман хувийн зээлд  хамрагдсан иргэд зээлээ зургаан хувь  болгож хөрвүүлэх, өөрчлөх боломжгүй юм. Үүнд найман хувийн зээлтэй иргэд ихэд бухимдаж байгаа юм. Учир нь 100 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө байрыг урьдчилгаа 30 хувиа төлөөд  банкнаас 70 саяыг авсан иргэн 87 сард 50 гаруй сая төгрөгийг долоон жил зөвхөн хүүнд төлсөн байхад үндсэн зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй. Үлдсэн зээлээ  13 жилд дахин ийм маягаар төлөх болж байгаа нь асуудал дагуулж байна. Уг нь иргэнээ сонсдог төр байсан бол найман хувийн хүүтэй зээлдэгчдийг зургаан хувь руу шилжүүлэх боломж байсан. Өнөөдөр найман хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 300 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Энэ мөнгийг шинээр зургаан хувийн хүүтэй зээл авах иргэдийн эх үүсвэрт зориулна хэмээн салбарын сайд хэлж  байсан. Өөрөөр хэлбэл, найман хувийн зээлтэй иргэдийг зургаан хувь руу шилжүүлэхэд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Төсөвт ийм мөнгө байхгүй гэсэн.  Тэгвэл яагаад найман хувийн хүүтэй зээлдэгч нарын эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгийг  шинээр зургаан хувийн хүүтэй зээл авах иргэдэд зориулах гэж. Харин ч  найман хувийн хүүтэй зээлдэгч нараа зургаа руу  шилжүүлж болох хувилбар байгааг эдийн засагчид хэлж байна. Нөгөөтэйгүүр, санхүүжилтийн эх үүсвэргүй шахуу зээлийг зургаан хувь болгосноо салбарын сайд сүүлийн өдрүүдэд нэг том гавьяа байгуулсан юм шигээр шинээр тэдэн хүн зээл авлаа гэх мэтээр сүр бадруулан мэдэгдэх нь ичмээр. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийг гурван сараар хүүг нь хоёр нэгж хувиар бууруулна хэмээн мэдэгдээд байсан. Өнөөдөр амьдрал дээр хэрэгжсэн зүйл алга. Энэ мэт амьдралд нийцэхгүй шийдвэр иргэдэд хүндээр тусч байна. Уг нь найман хувийн хүүтэй зээлдэгч нараа гомдолгүй болгочихсон бол эрх баригчид оноо авах байв. Монголбанк бодлогын хүүгээ хоёр хувиар бууруулсан.  Зөрүүгээр найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувийн хүүтэй болгох нь онолын хувьд зөв ч хоёр хувийн алдагдлыг Засгийн газар үүрсэн шиг үүрч “Номад” бондынхоо хүүний зөрүү 20 сая ам.доллараар нөхөх боломж ч бий л байх. Монголбанк, Сангийн яам зургаан хувь болгох санхүүгийн схемээ тайлбарлахдаа шинээр ипотекийн зээлд хамрагдагсдыг нэмэгдүүлэх зорилго барьж буй гэх боловч санхүүжилтийн эх үүсвэр муу зээлд тийм ч олон хүн хамруулах боломж хомс. Харин найман хувийн хүүтэй зээлдэгч нарын эргэн төлөлтийн санд төвлөрсөн мөнгөөр нь  зургаан хувьд шилжүүлж  дуусгах хувилбарыг судалж үзэхэд гэмгүй. Зургаан хувийн хүүтэй зээлийн  санхүүжилтын шинэ эх үүсвэрийг  нэмэгдүүлэх нь МИК, Засгийн газрын үүрэг юм.
 
2013 онд 15 мянган иргэнийг найман хувийн хүүтэй зээлд шилжүүлжээ
Ипотекийн зээлийн хөтөлбөр батлагдсан 2013 оноос хойш 2015 онд зээлийн санхүүжилтэд нэг  их наяд төгрөгийн санхүүжилт төсөвлөж 80-100 мянган иргэн хамрагдаж эргэн төлөлт сайн байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд энэ зээлд хамрагдах олон иргэний хүсэлт банкуудад дараастай байдаг ч жил бүр олгох санхүүжилт нь  буурсаар энэ онд 60 тэрбум төгрөг төсөвлөж эргэн төлөлтөөс 360 орчим тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцоолсон.
Харин ч “COVID-19”-тэй холбоотойгоор энэ тооцоо алдагдах магадлал байсан ч эргэн төлөлт 300 тэрбумд хүрчээ. Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр нь санхүүгийн салбарт төр, хувийн хэвшилтэй хамтран  амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн нэг яах аргагүй мөн. Өмнө нь энэ хөтөлбөр хэрэгжихээс өмнө банкны салбарт 2003-2013 оны хооронд нийт 34 мянган иргэн орон сууцны зээлийг 21 хувийн хүүтэй авсан байдаг. 2013 онд найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд дээрх иргэдээс 15 мянга нь зээлийг жилийн найман хувийн хүүтэй зээлд бууруулан дахин санхүүжүүлж байсан схем байна.  Үл хөдлөх хөрөнгийн үнэт цаасны гэрчилгээгээр бонд босгож моргэйжийн зээлээ дахин санхүүжүүлэх үүрэгтэй  МИК өнгөрсөн жилүүдэд хэр ажилласан бэ гэдэг нь ч бүрхэг. Ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн учраас тогтолцоогоо сайн хөгжүүлж чадвал хөрөнгө оруулагчид энэ бондыг сонирхох нь тодорхой.
 
Эрэлттэй зүйлийг дагаж танил тал, арын хаалга нээгддэг
 
2018 онд  эргэн төлөтөөс 250 тэрбум, тухайн онд хийсэн санхүүжилт нь 340 тэрбум төгрөг байсан бол 2019 онд эргэн төлөлтөөс 300 тэрбум, санхүүжилтээр 200 орчим тэрбум  нийтдээ 500 тэрбум төгрөгийн хүрээнд зээл олгосон нь оргил үе болох 2015 онтой харьцуулахад  нэг дахин буураад байна.
Өөрөөр хэлбэл оргил онуудад 12-20 мянган иргэн энэ зээлд хамрагдаж байсан бол өнгөрсөн онд 6400 мянга орчим иргэн энэ зээлийг авчээ. Энэ он гарсаар 58.6 тэрбум төгрөгийн найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 900 гаруй иргэнд олгосон. Засгийн газрын санхүүжилтийг арилжааны банкны нэг санхүүжилтэд оруулж багцалснаар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн гэж байгаа ч энэ зээлд хамрагдах хүсэлтэй  10 мянган иргэний хэрэгцээг хангах  хангалттай санхүүжилт  биш.
Засгийн газрыг толгойлогчид  уг нь иргэний хүсэл, саналыг харгалзсан шийдвэр гаргана хэмээн  амладаг ч ачир дээр ийм л болж байна. Цаашид эрэлттэй зүйлийг дагаж танил тал, арын хаалга нээгддэг. 
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар
Бусад мэдээ ▼

1
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

2
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

3
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

4
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

5
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

6
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

7
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

8
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

9
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

10
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

11
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

12
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

13
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

14
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

15
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

16
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

17
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

18
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

19
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

20
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

21
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

22
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

23
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

24
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

25
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

26
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

27
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

28
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

29
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

30
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

31
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

32
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

33
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

34
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

35
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

36
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

37
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

38
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

39
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

40
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

41
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

42
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

43
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

44
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

45
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

46
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

47
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

48
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

49
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

50
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

51
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

52
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

53
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

54
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

55
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

56
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

57
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

58
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

59
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

60
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

61
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

62
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

63
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

64
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

65
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

66
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

67
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

68
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

69
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

70
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

71
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

72
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

73
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

74
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

75
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

76
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

77
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

78
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

79
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

80
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

81
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

82
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

83
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

84
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

85
11-24
Б.Хурц нарыг суллажээ

86
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

87
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

88
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

89
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

90
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

91
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

92
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

93
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

94
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

95
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

96
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

97
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

98
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

99
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

100
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав