BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

Улс төрд найз байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийн тод жишээг МАН Д.Сумъяабазарыг хотын даргад нэр дэвшүүлж буйгаас харж болохоор байна.


Ердөө хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сүүлийн гурван удаагийн буюу 11 жил АН-ын нэр дэвшигч Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир МАН ирэх жил болох Төрийн тэргүүний сонгуульд өмнөх жилүүдийнхээс илүүтэй ач холбогдол өгч байна. Иймдээ ч УИХ-д гурвантаа сонгогдож, Засгийн газрын гишүүн хүртэл хийж явсан Д.Сумъяабазарыг МАН нийслэлийн дараагийн Засаг даргад нэр дэвшүүллээ. Энэ бол санамсаргүй хэрэг огт биш.

Нийслэл хотод улсын хүн амынх нь тэн хагас амьдардаг, тэр хэрээр сонгогч олонтой. Гэсэн ч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд үеийн үедээ нийслэлд хамгийн бага санал авч байв. Тиймээс сүүлийн хоёр удаагийн орон нутгийн сонгуульд МАН нийслэлд олонх болсон давуу талаа ашиглан, хотын намын хорооны дарга Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн нийслэлийг удирдуулахаар шийдэж байгаа нь олон салаа утгатай. Одоо тайлбарлая.

Нэгдүгээрт, МАН нийслэлийн намын хороонд зарим аймагт талцал үүссэн шиг байдал бий болгохгүйн тулд хотын даргыг У.Хүрэлсүхийн, ИТХ-ын даргыг хотын фракцад эн тэнцүү хуваарилав. Энэ нь Ерөнхийлөгийн сонгуулийн өмнө МАН-д үүссэн зөрчлийг гал унтраах маягаар шийдсэн ажил боллоо. Нөгөөтэйгүүр Ардын Засгийн газарт багтаж чадаагүй Д.Сумъяабазарын “сонирхлыг” нэг талд гаргав. Гэхдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүн нийслэлийн Засаг дарга болох шийдвэр гаргана гэдэг хувь улстөрчийн хувьд амаргүй, эрсдэлтэй алхам. Энэ удаагийн парламентын сонгуулиар 24 мандатаас 22-ыг нийслэлд УИХ авсан. Цаашлаад нийслэлийн 45 мандатаас 34-ийг нь авсан.

Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох орон зай үүссэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АН-ын гишүүнчлэлээ сэргээхэд хүргэв. Харагдах байдал нь ийм ч, энэ тохироог Ц.Элбэгдорж төдийгүй МАН-ын удирдлагууд хөшигний ард ярилцсан гэсэн үг. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчийн, нам дотроосоо Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ олж авахад хүндрэл, том өрсөлдөөн бий болгов.

Гуравдугаарт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентад суудалтай нам, эвслийн төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Энэ хүрээнд МАН, АН, МАХН, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ өрсөлдүүлэх боломжтой. МАХН-аас ирэх оны сонгуульд санал хуваах зорилгоор хүн өрсөлдүүлж, оронд нь Энхбаярын Батшугарыг Сонгинохайрханд дүүрэгт нөхөн сонгуульд УИХ-д нэр дэвшүүлэх хувилбар байж болох юм. Угаас Э.Батшугар өнгөрсөн парламентын болон НИТХ-ын сонгуульд тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн билээ.

Дөрөвдүгээрт, ХҮН-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэр дэвших боломжтой эсэхээ тандаж, олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн үзэл бодлоо “ХҮН-ийнхан манайх нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдэл хийнгүүт хуурамч аккуант байсан гэсэн нь өөрөө Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгууль, цаашлаад ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхол өндөр байгааг илтгэнэ.
Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлнэ гэвэл дөрвөн кандитат өрсөлдөхөөр байна. 

МАН нийслэлийн намын хороонд зарим аймагт талцал үүссэн шиг байдал бий болгохгүйн тулд хотын даргыг У.Хүрэлсүхийн, ИТХ-ын даргыг хотын фракцад эн тэнцүү хуваарилав. Энэ нь Ерөнхийлөгийн сонгуулийн өмнө МАН-д үүссэн зөрчлийг гал унтраах маягаар шийдсэн ажил боллоо

Тиймээс МАН-ын боловсруулж буй тактик генсек Д.Амарбаясгалангийнх нь хэлсэн үгнээс тодорхой харагдаж байв. Тэрбээр “Нийслэлийн МАН-ын хороо томоохон шинэчлэл өөрчлөлтөө улам сайн бэхжүүлж, дараа дараагийн сонгуульд илүү өндөр амжилт гаргаж яваасай гэж намын ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс үзэж байгаа. Энэ чиглэлд нийслэлийнхээ МАН-тай хамтарч өргөн хүрээний ажлуудыг ирэх жилүүдэд зохион байгуулж ажиллана.

Ирэх жил МАН-ын 100 жилийн ой болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай. 2016, 2017 оны сонгуулиудыг харахад, бид нийслэл Улаанбаатар хотдоо амжилт гаргах байдал өмнөх жилүүдийнхээс ахицтай байсан. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотод ихээхэн алдагдал хүлээдэг нь ялагдлын гол шалтгаан болж байсан. Тэгэхээр дараа жилийн сонгууль гэдэг бидний хувьд хүч сорих томоохон тулаан юм.

Нийслэл хотод хоёр дараалаад 34 суудал авч ялалт байгуулж байна. Энэ бол нийслэл Улаанбаатарчууд МАН-ыг дээрээ ч тэр, дунд түвшиндөө, анхан шатандаа ч тэр Улаанбаатар хотыг удирдаж хотын замын хөдөлгөөний түгжрэл зэрэг асуудлыг арилгах боломж олгож байгаа гэж үзэж байна. Энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой” хэмээжээ.

Энэ нь нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазарын хүчийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглана шүү, түүний шагналд хотын мээр гэх албан тушаалыг өглөө гэсэн үг байв. Тэгэхээр ирэх оны сонгуулиас хамаарч Д.Сумъяабазар хотын даргаар хэр удаан ажиллах нь тодорхой болох нь ээ. Хэдий нэг нам засаглаж байсан ч МАН өнгөрсөн дөрвөн жилд хоёр ч удаа хотын болон ИТХ-ын даргаа сольж байсан билээ. Иймийн учир л улс төрд найз байхгүй, мөнхийн эрх ашиг л бий гэх үг гарсан биз ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр
Бусад мэдээ ▼

1
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

2
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

3
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

4
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

5
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

6
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

7
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

8
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

9
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

10
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

11
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

12
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

13
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

14
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

15
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

16
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

17
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

18
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

19
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

20
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

21
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

22
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

23
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

24
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

25
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

26
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

27
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

28
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

29
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

30
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

31
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

32
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

33
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

34
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

35
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

36
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

37
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

38
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

39
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

40
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

41
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

42
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

43
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

44
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

45
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

46
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

47
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

48
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

49
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

50
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

51
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

52
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

53
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

54
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

55
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

56
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

57
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

58
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

59
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

60
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

61
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

62
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

63
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

64
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

65
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

66
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

67
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

68
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

69
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

70
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

71
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

72
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

73
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

74
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

75
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

76
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

77
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

78
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

79
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

80
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

81
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

82
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

83
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

84
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

85
11-24
Б.Хурц нарыг суллажээ

86
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

87
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

88
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

89
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

90
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

91
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

92
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

93
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

94
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

95
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

96
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

97
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

98
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

99
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

100
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав