BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МҮОНРТ-ээр хэн оролдов

За ёстой юу л гэж хэлнэ үү хэл. Ганц удаа эмэгтэй хүн өмөөрчихье. 


Дандаа хүний хийж бүтээснийг үгүйсгэж, харлуулж байдаг МҮОНРТ-ээс гарсан орсон, тэр дундаа сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан атлаа өнөөдөр Ерөнхий захирлын суудлыг зүүдэлж байгаа улайрсан улстөрчдийн гар хөл цүнх баригчид аа! Наашаа суугаад үүнийг унш.Ажиллагсдын нэр бариад Үйлдвэрчний хороо, уран бүтээлийн төлөөлөл гэж өөрсдийгөө цоллоод байгаа хүмүүс оюунт хүн юм бол өнгөрсөнөө нэхэн сана.

Монголын Үндэсний тодотголтой 86 жилийн түүхтэй Монголын радио, 53 насныхаа босгыг дөнгөж давсан Монголын Үндэсний Телевиз яг өнөөдөр гэр орноо цэмцийтэл цэвэрлэсэн айл шиг айл болж. Орсон гарсан гийчид өнгөлөг өөдрөгийг нь ам булаалдан ярих сайхан дулаахан айл болж.Хэн үгүй гэх. Нүдээ нээгээд хар.Шуудхан л хэлье. 2017 оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Лувсандашийн Нинжжамц гэж эмэгтэй томилогдсоноос хойш, өөрийн багтайгаа хамт энэ өнөр айлыг ийм дулаахан болгосон.Хөтөлбөрийн бодлого шинэчлэл хийн дэд бүтцээ тэлж, бодлогоо цэгцлэн Хүүхэд гэр бүл, Спорт, Монголыг гадаадад сурталчлах MNB World сувгуудыг шинээр бий болгож MNB сонсдог радиог үүсгэн байгуулав.

Нэгэн зүйл: Өмнөх удирдлагаас шилжиж ирсэн гурван тэрбум /3,000,000,000/ төгрөгийн өрийг томилогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулав. Үүнд дотоод өр хоёр /2,000,000,000/ тэрбум, гадаад өр нэг /1,000,000,000/ тэрбум төгрөг байлаа.

Нэгэн зүйл: ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд баталснаар РТХЭГ-ын үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр үнэлж МҮОНРТ-д шилжүүлснийг 2019 онд Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлснээр 20,5 тэрбум төгрөгөөр тогтоов.Ингэж МҮОНРТ-ийн хөрөнгө үнэ цэнэтэй болов.

Нэгэн зүйл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд МҮОНТ-ийг тоон технологи, HD форматад бүрэн шилжүүлж, хальсгүй технологийг нэвтрүүлэв.

Нэгэн зүйл: Нийт ажиллагсдын цалинг 2017 онд 100 мянган төгрөгөөр,2019 онд 50 мянган төгрөгөөр,2020 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дундаж цалин 1,050 мянган төгрөг болгов.

Нэгэн зүйл: 2017 онд “МNВ хүүхдүүд” ажиллагсдын 150 хүүхдийн цэцэрлэгийг нээв.

Нэгэн зүйл: 2019 онд Фитнессийн төвийг нээв.

Нэгэн зүйл: 2008 оноос хойш хийгдээгүй тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийв.

Нэгэн зүйл: 600, 150 мэдээний студийн гэрэл тайзыг бүрэн шинэчлэв.

Нэгэн зүйл ОХУ-ын Байкалын их сургуульд МҮОНРТ-ийн 200 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтанг богино хугацааны сургалтад хамруулав.

Нэгэн зүйл: Өөрийн үйл ажиллагааны хөрөнгөөр Нэг /1,000,000,000 / тэрбум гаруй төгрөгийн техникийн шинэчлэл хийв.Үүнд бүх төрлийн камер, гэрэл / лед, суурин бусад/, микрофон, компьютер багтана.

Нэгэн зүйл: Спортын талбайг шинээр байгуулав. Энэ олон нэгэн зүйлүүд нь бүтээн байгуулалтын зах зухаас нь тоймлон хүргэж байгаа нь.Харин одоо уран бүтээл контентын хувьд олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД байна. Робокон, Нинжа дайчин, ММ өдрийн хөтөлбөр,Хөлбөмбөгийн ДАШТ, Уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кинонууд: “Хавар”,“Сэтгэл мэднэ”, “Хамгийн азтай үе”,”Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам”,“Гэргий”, “Ховор хүмүүс”,”Дурлаж болохгүй бүсгүй”, “Тусгаар тогтнолын товчоон”, “Эрт нахиалсан сарнай”,”Тахал”, “Калмык”, “Халх голд байгуулсан гавьяа”,”Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гэх мэт.

Нэгэн зүйл: Сайн байна уу? Өвөрмонгол

Нэгэн зүйл: Эрэн сурвалжлах багийг шинээр байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөв.

Нэгэн зүйл: Азийн спортын 27 дугаар наадмыг үзэгч олондоо хүргэв.

Нэгэн зүйл: Залуучуудын зуны спортын наадам энэ мэтийг дурдаад байвал ихээ урт жагсаалт гарна. Дахиад хэлье. Энэ олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД –ийг хүмүүс мартжээ. Бага байхад уншдаг байсан “Салан баавгайн” үлгэр лугаа. Угаасаа хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг, зүгээр суугаа хүнийг хэн үл тооно. Шинэ төрлийн Коронавирус "COVID-19"-ийн үед Монгол байтугай дэлхийн эдийн засаг сөхөрч буй цаг дор МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5,2 тэрбум төгрөгийг танасан нь ажил хийдэггүй хамт олны нэрийг барьсан хэдхэн хүнд бүр ч олз болов. Ажиллагсдынхаа амьдралын баталгаа болсон ажлын байрыг хадгалж, нэг ч хүн цомхотгохгүйн тулд урамшууллыг хасч нийтээрээ тэсч үлдэх шийдвэр гаргасан нь хамгийн их буруудав.

Л.Нинжжамц өдөр тутмын сониноос угшилтай, хийж бүтээхийн ирэн дээрээ яваа энэ бүсгүй хэр баргийн эрээс илүү л ачаа дааж яваа юм шүү дээ. Дахиад нэг өмөөрчихье. Монголын Үндэсний Олон Нийтийн эрх ашгийн үүднээс элдэв дээдийн зөрчил гаргаж, ирж буцаад уйлан дуугараад үүдэнд нь зогсож ажил төрөлтэйгөө залгасан улайрсан улстөрчдийн гар хөлүүдэд хариуцлагыг нь тооц.Олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан юм чинь бусдын гар хөл бологсдын эсэргүүцлийг даваад гарах нуруу танд бий. Л.Нинжжамц аа!

Ц.ТӨГӨЛДӨР

Өдрийн сонин

МҮОНРТ-ээр хэн оролдов
Бусад мэдээ ▼

1
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

2
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

3
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

4
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

5
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

6
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

7
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

8
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

9
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

10
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

11
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

12
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

13
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

14
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

15
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

16
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

17
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

18
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

19
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

20
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

21
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

22
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

23
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

24
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

25
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

26
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

27
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

28
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

29
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

30
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

31
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

32
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

33
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

34
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

35
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

36
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

37
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

38
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

39
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

40
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

41
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

42
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

43
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

44
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

45
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

46
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

47
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

48
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

49
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

50
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

51
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

52
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

53
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

54
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

55
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

56
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

57
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

58
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

59
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

60
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

61
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

62
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

63
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

64
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

65
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

66
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

67
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

68
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

69
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

70
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

71
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

72
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

73
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

74
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

75
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

76
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

77
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

78
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

79
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

80
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

81
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

82
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

83
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

84
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

85
11-24
Б.Хурц нарыг суллажээ

86
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

87
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

88
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

89
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

90
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

91
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

92
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

93
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

94
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

95
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

96
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

97
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

98
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

99
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

100
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав