BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

-“... “Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэх үү- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2010 онд анх гэрээ байгуулахдаа “34 хувийг нь эзэмшүүлнэ” гэж заасан. “Ачит Ихт” ХХК-аас 2014 онд “Эрдэнэт үйлдвэр”-т энэ “санал”-аа тавьсан. 


Тус үйлдвэрийн удирдлагууд татгалзсан. 
“Ачит Ихт”-ийн саналаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг есдүгээр сарын эхээр шүүх рүү явуулахдаа “Ачит Ихт”-тэй холбогдох хэсгийг тусгаарлаж үлдээжээ. Харин шүүх “Хамтад нь шийдвэрлэх ёстой” гээд хэргийг АТГ-т буцаасан байна. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо АТГ дээр явж байгаа гэсэн үг.
Сүүлд 2020 оны хоёрдугаар сард ТӨБЗГ-аас “...“Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд таг болсон.
Тэгвэл “Ачит Ихт”-ийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т шилжүүлэх ТӨБЗГ-ын саналыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй бололтой. Засгийн газар хуулийн өмнө мухардалд орохоор болсон байна.
Өөрөөр хэлбэл, “... “Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэж байгаа юу гэж асуух шаардлага гараад байна.
Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ талаарх мэдээллийг хүргэж буй юм. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэгэн өөрчлөлт / https://www.legalinfo.mn/additional/details/2851?lawid=63 /ийг оруулжээ.
Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сарын 3-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийж байв. Ердөө өмнөх долоо
хоногт нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг хуулийн төсөл лобби, PR сайтай явсан байдаг. Тухайлбал, хэвлэлүүдээр “Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бүх ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. ...“Эрдэнэт” зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. ...“Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй “Ачит Ихт”, “Эрдмин” зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд “үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа” хэмээн бичигдэж байлаа. Мөн “Үе үеийн парламентын үед үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яриа гардаг байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх овоолгыг ашиглан “Эрдмин”, “Ачит эх” гэсэн хоёр ч компани катодын цэвэр зэс үйлдвэрлэж байгааг энд тодотгоё. Гэхдээ бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй тул, тэдгээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” авдгийг сануулах ёстой” гэж байв.
Энд маш ноцтой нэг зүйл бий. 2012-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажилласан Д.Эрдэнэбатын 2016 оны хоёрдугаар сараас зүтгүүлж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2016 онд засгийн эрхийг дангаар барьсан МАН-ынхан төсвийн хэлэлцүүлэг дундуур яаран сандран баталсан байдаг.
2016 оны арваннэгдүгээр сарын 2-нд Төсвийн байнгын хороо, 4-нд Эдийн засгийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралд гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулгыг нь хийж байв. Тэрээр “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор улсын төсвийн тэнцлийг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор одоо хэд хэдэн санал санаачилга гарсан. Үүнээс хоёр асуудлыг нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэж байна. Эхнийх нь үүсмэл ордыг дахин ашиглах тухай асуудал байгаа. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн компаниуд ордыг ашиглахад хаягдлаар үүссэн овоолгуудыг ашиглаж улсын төсөвт татвар авъя гэсэн зорилгоор энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Яг өнөөдөр хөдөө орон нутагт ордыг ашиглаад үүссэн ордыг нь ашиглаж байгаа хүмүүс овоолгыг нь хуулийн дагуу, хууль бус гээд  нэлээн маргаантай байдаг. Үүнээс нь улс авч татвар бол үнэхээр бага байгаа. Ийм учраас тэр овоолгоос нь нөөц ашигласны татварыг авдаг болъё. Энэ овоолгыг ашиглахдаа төр засаг яг ном журмынх нь дагуу зөвшөөрлийг нь өгдөг байя. Одоо байгаа овоолгоос нийтдээ 180-аад тэрбум төгрөг бол 10 жилийн хугацаанд олох боломжтой гэсэн тооцоонууд гарсан байдаг. Тийм учраас энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн гэдгийг хэлье. Ингээд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Төсөвт анхаарч байсан гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх гэж ёстой л халтуурдаад өнгөрсөн байдаг.
Ингээд хуулийн төслийг УИХ-аар 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд баталж, энэ өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтаар “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”, Хоёрдугаар хавсралтаар “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагааны эрхлэх журам”-ыг гаргасан байгаа юм.
Энэ дагуу “Ачит Ихт” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр Үүсмэл орд ашиглах анхны тусгай зөвшөөрлийг авч байв.
“Ачит Ихт” ХХК нь дээрх журамд нийцүүлэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг хэрэгжүүлэх ёстой байв.
Гэтэл “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвшөөрөлгүйгээр үүсмэл ордын гэрчилгээг Төрийн захиргааны байгууллагаас гаргуулж аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ингэж “Ачит Ихт” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам” илтэд зөрчжээ.
“Ачит Ихт” ХХК-ийн энэ тусгай зөвшөөрөл гурван жилийн хугацаатай. 2020 оны зургадугаар сард дуусгавар болсон. Түүнээс хойш сунгасан эсэх нь тодорхой бус байгаа юм. Ер нь бол “Ачит Ихт”-ээс “Эрдэнэт үйлдвэр”-т очих ёстой 34 хувь цаашид яригдах эрх зүйн орчин байгаа юу гэдэг асуулт бас гарч ирнэ. Ингэхээс аргагүй.
Учир нь 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үүсмэл орд гээчийн зохицуулалтыг хийснээр “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс хамаарах хамаарал байхгүй болчихсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийг “Ачит Ихт”-ийн лоббигоор тус компанид зориулж хийсэн үү гэх таамаглал, бодит боломжийг нотлох мэт үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!
Бусад мэдээ ▼

1
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

2
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

3
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

4
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

5
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

6
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

7
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

8
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

9
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

10
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

11
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

12
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

13
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

14
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

15
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

16
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

17
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

18
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

19
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

20
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

21
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

22
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

23
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

24
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

25
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

26
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

27
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

28
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

29
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

30
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

31
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

32
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

33
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

34
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

35
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

36
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

37
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

38
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

39
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

40
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

41
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

42
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

43
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

44
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

45
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

46
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

47
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

48
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

49
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

50
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

51
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

52
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

53
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

54
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

55
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

56
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

57
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

58
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

59
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

60
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

61
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

62
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

63
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

64
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

65
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

66
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

67
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

68
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

69
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

70
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

71
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

72
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

73
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

74
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

75
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

76
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

77
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

78
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

79
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

80
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

81
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

82
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

83
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

84
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

85
11-24
Б.Хурц нарыг суллажээ

86
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

87
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

88
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

89
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

90
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

91
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

92
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

93
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

94
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

95
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

96
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

97
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

98
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

99
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

100
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав