 |
|
 |
|
Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу Монголоороо үлдэх юмсан |
|
|
 |
|
 |
Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу Монголоороо үлдэх юмсан
2020-10-30Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. 
Үүнтэй холбогдуулан Упсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа нийтэлж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүнээр гурвантаа сонгогдож ажилласан, хэл бичгийн болон түүхийн ухааны доктор Мэндийн Зэнээгийн тухай Улсын Их Хурлын гишүүн асан, сэтгүүлч В.Алзахгүйн бичсэн хөрөг нийтлэлийг толилуулж байна.
Амьдрал, аяны урт замд олон хүнтэй танилцаж, уулзаж учирдаг. Амьдрал тэр аяараа аяны хөсөг тэрэгний буудал юм. Буудал дээр уулзсан хоёр хүн дахин хэзээ ч тааралдахгүй байж мэднэ, бас насан туршийн анд нөхөд, бүр хань ижил ч болж мэднэ. Монголчуудын дунд “Заяаны хань зам дээр” гэсэн нэгэн хэлц үг байдаг. 1988 оныг угтах шинэ жилийн өмнөхөн Москвагийн аспирант миний бие нутгаа зорихоор Ярославын буудал дээр ирэв. Хөл хөдөлгөөн жигтэйхэн их.
Галт тэрэгний нэг тасалгаанд хамт явах хүн маань ачаа тээш ихтэй, хос жинсээр гангарсан, улсын цолтой бөх гэмээр хүдэр эр таарчээ. Тэр үед манайхан Москвагаас их зөөдөг байсан гурван талтай толийг мань эр тэвэрч оруулах үедээ хаалга шүргэж, тар няр хийгээд явчихав. Дээд өнцөг нь сэтэрчихжээ.”Ничего, ил захидал наачихна" гээд пар пар инээж байна. Удалгүй галт тэрэг хурдаа аван түжигнэж, бид ч дорхноо танилцав.
Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мэндийн Зэнээ бид хоёрын танилцаж, нөхөрлөсөн түүх нэг ийм товч оршилтой. Аяны урт замд юу эсийг ярих вэ. Манай хүн чихэвч хийгээд магнитафоноос өдөржин дуу хуулж бичнэ. Урт, богино дуу бүдэг, бадагхан сонсогдоно. Бас нэгэн цээл сайхан хоолойтой эрийн дуулахыг чанга тавьж, надад сонирхуулна. “Өвөр Монголын алдарт дуучин Лхасүрэн гэдэг хүн. Бид ах дүү хоёр болсон. Би Өвөр монголын ардын аман зохиол, дуу, яруу найргийг судалдаг хүн” гэснээс өөр илүү дутууг яриагүй. Орон нутгийн цагаар үдээс хойхно халуун хоол идэж ирээд тэр их чимээ, түжигнээн дунд чихэвчээ хийж аваад нам болно. Шөнө бас бичиж л сууна. Нэг тийм гудиггүй, гуниггүй сайхан Монгол эр хүн. Утас, хаягаа өгч, уулзаж учрахаар тохиролцон гэр гэртээ яарсан юмдаг. Нааш, цааш явахдаа мэнд мэдэлцэж, улам л ойр дотно болсоор байлаа. Тэр үеэс М.Зэнээг уншиж эхэлсэн.
Тасралтгүй бичдэг байлаа. Бичсэнээ ихэвчлэн эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлд нийтлүүлнэ. Зөвлөлтийн Ази, Дорно дахины судлалын зарим сэтгүүлд бичсэн өгүүлэл нь тааралдаж байв. Ер нь Хятадын асуудлаар бүр 1970-аад оны эхнээс бичиж эхэлсэн юм билээ. Хятад дахь үндэсний цөөнхийн асуудал судалгааны нь гол сэдэв байв. “БНХАУ дахь үндэсний цөөнхийн байдал” гэсэн олон улсын судалгааны багт ажиллаж, Прага хотод хамтын бүтээл хэвлүүлэх ажлаар нэлээд урт хугацааны томилолтоор ажиллаад буцаж явахдаа надтай аяны замд дөрөө нийлсэн юм билээ.
1989 оны сүүлчээс Мэндийн Зэнээ олны анхаарлын төвд орж ирэв. Удалгүй МАХН-ын төв штабт улс төрийн ажилтан болж, зөвхөн бичих төдийгүй хот, хөдөөд хаана л бол хаана явж үгээ хэлж эхэлсэн.
Тэрбээр төлөвшиж тогтсон үндэсний үзэлтэн, хэнээс юуг өмөөрч хамгаалахаа дэндүү сайн мэддэг, яах аргагүй язгуурын эх оронч хүн. Багшийн сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сум, Төв аймгийнхаа Жаргалант, Сэргэлэн сумдад багш, бага сургуулийн захирлаар хэдэн жил ажиллаж, төлөвшсөн хойноо МУИС-д суралцаж, Монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд ШУА-ийн халуун ам бүлд багтан дагнасан сэдвээр судалгааны ажил хийж, Хятад дахь үндэсний цөөнхийн асуудлаар мэргэшсэн яах аргагүй эрдэм номын хүн байв. Их ч бичнэ, сайхан ч бичнэ. Шинэ хуучингүй бичнэ. Судалж, ашиглаж, харж лавлаж байдаг ширээний ихэнх ном нь монгол бичгээр болохоор Зэнээг худам монгол бичиггүйгээр төсөөлөх аргагүй.
Ардчилсан хувьсгал гээд байгаа өөрчлөлтийг М.Зэнээ уг нь “Одоо л нэг шударга ёс тогтож, нэг намын засаглал, Зөвлөлтөөс хэт хараат байдал устаж, хүн бүр эрх чөлөөг эдэлж, дуртай ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэн өмч хөрөнгөтэй болж, эртний түүхт нутагт минь сайн, сайхан цаг ирэх нь ээ” гэж талархан угтсан юм билээ. Ингэхийн учир ч байжээ. МАХН-д гишүүнээр элсэхийг хүсэж нэг бус удаа өргөдөл өгсөн боловч “Үндэсний үзэлтэн, Хятадад талтай, Өвөрмонгол, өвөрлөгчидтэй өргөн хүрээний харилцаатай” гэхчлэн ил далд өө сэв эрж, хүлээж авдаггүй байжээ.
Зэнээ угийн гүдэсхэн зангаараа хэлэх гэснээ хэнд ч, хаана ч хэлдэг, хэн нэгний нөмөр нөөлөг барааддаггүй байсан нь эрх баригчдад төдийлэн таалагддаггүй байсан нь мэдээж. Хамт ажиллаж байсан зарим нөхөр нь “Одоо л хөдөлдөг цаг. Чиний ярьдгийг л энэ залуучууд ярьж байна" гэхчлэн өдөж хатгаж, бас ая тал засаж байсан боловч Зэнээ огт өөр сонголт хийсэн юм.
Уншиж гэгээрсэн судлаач хүний хувьд Мэндийн Зэнээ Монголын тусгаар тогтнолын үнэ цэнийг хамгийн сайн мэддэг байв. Манжийн засаглалын он жилүүдийн түүхийг тэр их сайн судалсан, монгол, манж хэл дээрх архивыг ч их ухсан нь яах аргагүй түүний давуу тал байсан юм. Бас Өвөрмонголд урт, богино хугацааны томилолтоор ажиллаж, энэ ард түмний ардын аман зохиолыг олон жил судалж, маш олон эх сурвалж бичгүүд, түүх домгийг уншиж, янз бүрийн насны, ажил мэргэжпийн хүмүүстэй ойр дотно холбоотой байсан нь Төв аймгийн Бүрэн сумын унаган хүү Мэндийн Зэнээг халуун эх оронч болгож төлөвшүүлсэн байна. Өвөрлөгчдийн өрөвдөлтэй хувь заяаг бид давтаагүй, туурга тусгаар байгаагаараа бахархаж, омогшиж, 1921 оны хувьсгал, бүрэн эрхт БНМАУ-аа тунхаглан зарлаж, сэргээн мандуулж, цэцэглүүлэн хөгжүүлсэн ахмад үеийнхнийхээ төлөө тэрээр үгээ хэлж, өмөөрөн хамгаалж, хэрэг гарвал нударга зөрүүлэхэд ч бэлэн байсан юм. Мэндийн Зэнээг очсон газар бүрд нь ард түмэн баярлан угтаж, гал цогтой, үнэн үгийг нь сонсож, сэтгэл санаа нь цэлмэн уужирдаг байв.
1991 оны гуравдугаар сард Говь-Алтай аймагт очлоо. Хүрэн хамба хилэн дээлтэй, жанжин малгайтай, угалзтай монгол гутал жийж, хэт бэл зүүсэн ханхар сайхан эр одоо ч сэтгэлийн гүнд тодорхой байдаг даа. Манай намын гишүүд, ойр дотныхон биднийг бас Зэнээ шиг тэмцэхийг шахаж шаарддаг байсан боловч тэмцэгчийн тэр тод сонин араншин, зан чанар, зүрх зориг хэр баргийн хүнд тэр бүр заяадаггүй юм билээ.
МАХН-ын улс төрийн ажилтан М.Зэнээ, улс төрийн залуу ажилтан У.Хүрэлсүх хоёр их нөхөрлөнө. “Ах дүү хоёр өвөг дээдсийнхээ улаан цусаа урсгаж, амь насаараа дэнчин тавьж байж авч үлдсэн эх орныхоо төлөө тэмцэнэ, ард түмнээ ч хамгаална, ардын намаа ч хамгаална” гэж ил тод, эрс шулуухан ярина. Эх орон, ард түмний эрх ашигт харш гэж үзвэл Зэнээ заавал үгээ хэлнэ. Улс төрийн намуудыг манай, танай гэж ялгаварлахгүй. Бурууд үнэхээр нүд хурц, чих соргог байсан юм.
Ардын намын хэнбугайг ч хурц, цэцэн цэлмэг үгээрээ балбана. Урваж тэрслэхийг чин зүрхнээс үзэн ядна. Хүмүүсийг маш сайн таньж, мэддэг байв. Архивт ажиллаж сурчихсан болохоор хэрэгтэй гэсэн бичиг баримтыг дорхноо л олоод ирнэ. Улсын Их Хурлын танхимд бид тохой залган суудаг байсан болохоор түүний өдөр тутмын ажил их тод харагдана. Чуулган эхлэхэд хавтас дүүрэн бичиг, захиа сэлттэй орж ирнэ. Нэг бүрчлэн уншиж, хүн бүрд заавал өөрийн гараар хариу бичнэ. Чуулганаар хэлэлцэж байгаа асуудлуудыг судалж, хуулийн төсөл, бичиг баримтыг нягтлан уншаад улаан, цэнхрээр үг үсэг, найруулгын засвар хүртэл хийгээд ажлын хэсгийн хуулийн зөвлөхүүдэд өгнө. Хэрэгтэй гэж үзсэн асуудал дээрээ л дуугарна. 1996 оны улсын төсөв хэлэлцэж байх үед би Засгийн газарт хандан арвилан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх асуудлаар нэг өгүүлэл бичээд Зэнээд өгөв. “Миний нөхөр уншаад санал бодлоо нэмээрэй. Хоёр нэрээрээ нийтлүүлье. Чиний сонгууль, энэ тэрд нэмэртэй” гэв. Маргааш өглөө нь авчирч өглөө. Нэмж, хасаж, улаан цоохор юм болгожээ. Их ч чангалж. Редакторын хувьд үнэхээр бидний хэнээс нь ч тохой өндөр байсан юм. Удалгүй “Адууныхаа хэрээр исгэрэх цаг болжээ” гэсэн өгүүлэл “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн бөлгөө. Юутай ч П.Жасрай гуай олон газар нь зурж тэмдэглэн уншсанаа үзүүлж “Олон сайн санаа байна, та хоёрт баярлалаа" гэж хэлээд жиг жиг инээсэн юмдаг. Зэнээ нөхдөдөө сайхан хандана. Б.Даш-Ендон багшийг маш их хүндэтгэнэ. Жасрай гуайд хир халдаах дургүй. “Бас зальтай эр шүү. Наад нөхөр чинь та хоёр үгээ хэлчихсэн байна, төсөв хэлэлцэхэд дуугүй суугаарай гэж байгаа юм. Барж идэхгүй толгой шүү” гэж өхөөрдөж ч байгаа юм шиг хэлээд мар мар инээж суусансан. Хүнтэй их хатуу тоглоно. Үгээр бол хэнийг ч өмнөө оруулахгүй. Чуулган завсарлах гэж байсан чинь Ж.Бямбадорж гишүүн л гараа өргөөд өндөлзөөд байх юм. Зэнээ микрофоноо асааж, “Чи одоо больж үз. Намрын мөндөл шиг гозолзоод...” гэж хэлж, бөөн инээдэм болцгоож байв. Нээрээ л намарт мөндөл юм л харвал босчихсон хошгорч байдагсан. Бямбадорж яаж дуугүй байх вэ, “Ална даа чамайг..."гэж байна. “Энэ алж чадахгүй ээ, сэтгэл гэж далай, сүү сүү” гэх жишээтэй. Зэнээг тойрсон, Зэнээгийн тухай мөн ч олон цагаахан онигоо бий дээ. Шар хэвлэл бараг өдөр бүхэн л Зэнээг бичнэ. Түүнийг мохоож, амыг нь барих сонирхолтой сүлжээ их нарийн зохион байгуулалттай ажиллаж байх шиг санагддаг сан. Би өмнөөс нь, заримдаа өөрөөс нь ч илүү санаа зовж суудаг байв. Манай хүн тоохгүй ээ. Харин Баабарын бичсэнд нэг бус удаа хариу барьсан юмдаг. Бусдаар хэрүүл зарга хийж байгаагүй.
Улс орны амьдрал энэ маягаараа явбал нэг л болохгүй нь ээ гэдгийг Зэнээ их эрт олж харсан юм. “Ардчилсан холбоо" эвсэл төр, засгийн эрх барьсан дөрвөн жилд Зэнээгийн эмзэглэл бүр ч нотлогдож, элэг зүрхнээс хайртай эх орон, ард түмнийхээ төлөө бараг өдөр бүхэн, эрүүл мэндээ сарнитал үгээ хэлж, тэмцсэн. Тэмцлийн гол арга нь түүний улс төр, иргэний хэдэн арваар тоологдох нийтлэл, өгүүлэл байлаа. Маш их баталгаа, нотолгоотой бичнэ. 1982900 цэнхэр, ягаан тасалбар үйлдвэрлэж, өмч хувьчлал явагдсаны эцэст Монгол Улсын эдийн засаг сууриараа сүйрсэн юм. Өмч хувьчлалыг М.Зэнээ “Хувьчлан эзэмших биш хуваан идэх довтолгоон” гэж нэрлэдэг байв. Зэнээ их уншдаг байсан. Нобелийн шагналт зохиолч Александр Солженыцин "Өмч хувьчлалыг ард түмэн “өмч хумслал” гэж нэрлэж байна. Үндэсний баялгийн нэг хувийг зуу хуваасны гуравтай тэнцэхгүй хувьцаа хэмээгч юм гаргаж ирээд маш өчүүхэн хэмжээний хоосон өнгөөр ард олны баялгийг авцгааж байна. Хуурамч хувьчлал гэдэг энэ дээ” гэж, Британийн бизнесмен “Жорж Моодий Стеварт "...ахлах түшмэлүүд 200 мянга, дээд зэргийн түшмэлүүд хоёр сая, сайд түүнтэй ижилсэх түвшний хүмүүс 20 сая, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд 200 сая ам.долларын 5 хувийг авна. Саяхнаас 10-15 хувь болж байгаа тоо сонсогдож байна” гэж бичсэнийг “Мөнгө мөнхийн ус биш” гэсэн нийтлэлдээ эшилж, манайх ч гэсэн удахгүй ийм болно гэж сэрэмжлүүлж байлаа. Зэнээ судалгааны арга зүйг маш сайн эзэмшсэн, 10 гаруй ном, эрдэм шинжилгээ, судалгааны 200 гаруй бүтээл бичиж нийтлүүлсэн, зөвхөн хэл бичгийн төдийгүй яах аргагүй түүхч эрдэмтэн хүн байсныг хэлэх гэж би энэ бүхнийг дурдаж байна.
Зэнээ амьдралд хайртай байлаа. Гэргий Ж.Бямбаа нь Төв аймгийн Борнуурын хүн. Охин Батцэцэг, Ариунаа хоёртоо амин хайртай, мөн ч их эрхлүүлдэг байсан даа. Хүдэр чийрэг, бүдүүн тоймын хүн мэт харагддаг ч сэтгэл цагаан, уян, сул нулимстай. “Үйлийн хайчаар галаа шилээвэрдээгүй ээж минь дээ, хутгаа буулгалгүй айлд ороогүй аав минь дээ" гэж эр хонгор дуугаар сайхан эхэлснээ дорхноо уйлчихна. Дуунд дуртай. Нөхөдтэйгөө сайхан үерхэж нөхөрлөнө. Шинжлэх ухааны академийн угшилтэй хэдэн сайхан найзтайгаа үе үе “буу халж”, айраг цагаа бялхуулна даа. Аавынхаа захиасыг алтнаас үнэтэй хэмээн дээдэлдэг хоёр охин нь хань ижил, үр хүүхдүүдийнхээ хамт ээжээ асарч тойглон, ажил албатай сайхан амьдарч явна. Өнжүүл, Бүрэнгийн уугуул малчин ард Мэндийнх найман хүүхэдтэй, хурдан удмын сайхан адуутай айл байсан юм билээ. Нутаг усандаа Мэндийн бор азарга гэж муухан эрээс ч илүү алдаршсан сайхан хүлгээ унаж, Өнжүүл, Эрдэнэдалай сумдын наадмын түрүү авч байснаа дурсан ярьдаг байв. Заримдаа хүүхэд шиг гэнэн, томоогүй зан гаргана. Нэг орой гэрийн утас дуугарч, Бямбаа ярьж байна. “Энэ найз чинь бараг алчих шахлаа” гээд уйлчихав. Юу болсныг нь лавлаад ёстой инээх ч хэцүү, уйлах ч хэцүү юм болж билээ. Тагнуулын ерөнхий газраас М.Зэнээд нэг хийн буу өгснийг надад үзүүлж байсан юм. Яаж хэрэглэхийг ч сайн зааж өгсөн байсан. Мань хүн гэртээ ирээд нөгөө буугаараа гайхуулсан юм биз дээ. “Одоо та гурав айлтгүй болсон, ингэж хэрэглэдэг юм” гээд чиглүүлж байгаад дарчихсан чинь Бямбаа муужраад уначихсан юм байж л дээ. Нэг өдөр бид хоёр УАЗ-469 машин авахаар “Да хүрээ” зах явлаа. Зэнээ маань “Бор ногоон өнгөтэй машин авна аа, дарга өнгө биздээ. Ингээд уяач Мэндийн хүү анх удаа өөрийн унаатай болдог байжээ” гээд хүүхэд шиг баярлаж байж билээ. Улсын Их Хурлын сонгуульд гурван удаа сонгогдохдоо ганц 69 машинтай, нэг хоёрхон хүн дагуулж яваад л олонхын санал авчихдаг байв.
Ард Мэндийн хүү аргагүй л ард түмний хүү байсан юм аа. Монгол Улс эх оронч хүүгээ мартах учиргүй, харин бид МОНГОЛООРОО Л ҮЛДЭХ юмсан даа.
Улсын Их Хурлын гишүүн асан, сэтгүүлч В.Алзахгүй
|
| Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу Монголоороо үлдэх юмсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|