АНУ-ын Вакцин боловсруулах хөтөлбөрийн тэргүүн Монсеф Слауи арванхоёрдугаар сарын дунд үеэс эхний тунг тарина гэж найдаж байгаагаа мэдэгдлээ. Доктор Монсеф Слауи ням гарагт CNN сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлжээ.
Pfizer, BioNTech компаниудын боловсруулсан вакцин Хүнс, эмийн хяналтын албанаас (FDA) -аас яаралтай хэрэглээний зөвшөөрөл авах өргөдөл гаргаад хоёр хонож байгаа. Гэхдээ урьдчилсан туршилтаар вакцин 95 хувийн үр дүнтэй гарсан нь FDA-ийн ердийн
босго хэмжээнээс дээгүүр үзүүлэлт. FDA-ийн вакцины зөвлөхүүд арванхоёрдугаар сарын 8-наас 10-ны хооронд хуралдаж, Pfizer, Moderna компаниудын хөгжүүлж буй вакциныг батлах талаар ярилцана. Доктор Слауийн бодлоор зөвлөлөөс шийдвэр гарсан даруйд буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд дархлаажуулалт эхлэх боломжтой ажээ.