BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна.


 Тэгвэл энэ 14 хоног эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологийн салбарын 3500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан цахимаар судалгаа  авчээ. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна.
Мөн цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлснийг судалгааны дүн харуулж байна. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.
 
Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Харин хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтойг уг судалгаагаар дамжуулан авчээ. Судалгааны үр дүнгээс харахад 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийнэ 14 хоног өнгөрсөн. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэж хариулсан байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь ажлын байр. 
Турхайлбал, энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогдож ийм хэмжээний хүн ажилгүй болсон гэсэн үг. Хэрэв хөл хориог он дуустал үргэлжлүүлбэл  нэмж 430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг  МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлоход хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ.
Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Аж ахуйн нэгжүүдэд  ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бизнест үүсээд буй гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ. Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Хатуу хөл хорионы өмнө аж ахуйн нэгжүүд өвдөг сөхөрч байгааг дээрх судалгаа илтгэх аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна. Тиймээс үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх, богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох.
Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх, нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх, нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх зэрэг саналуудыг МҮХАҮТ-аас гаргажээ.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ
Бусад мэдээ ▼

1
01-28
Ц.Мөнхцэцэг: Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй

2
01-28
Халдварын голомт хумигдсан тул хоёрдугаар сарын 1-нээс нээгдэхээр болжээ

3
01-28
Д.Амарбаясгалан: Би сайд болохгүй, намдаа ажиллана

4
01-28
ЭМЯ: Коронавирусийн 25 тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд халдварын 1692 тохиолдол боллоо

5
01-28
Байгальд ээлтэй М.Оюунчимэг гишүүнд байгалиа даатгая Л.Оюун-Эрдэнэ сайд аа!

6
01-28
ХӨСҮТ-ийн захирлаар Д.Наранзул томилогджээ

7
01-28
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Тэлмүүн таур" хотхоноос халдвар илэрчээ

8
01-28
АОК: Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

9
01-28
"Х апартмент" хотхоны үйлчлэгчээс халдвар илэрч, СӨХ-ийн 4 ажилтны түргэвчилсэн оношлуур эерэг гарчээ

10
01-28
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-7

11
01-28
Х.Баттулга, У.Хүрэлсүх нар нударга зөрүүлсэн үү?

12
01-28
Ч.Хүрэлбаатар: БНХАУ үнэгүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн

13
01-27
С.Эрдэнэ: Бүхнийг хаяад дараагийнхаа сонгууль руугаа явлаа гэж байгаа бол хариуцлага тооцох эрх нь сонгогчдын л гарт байгаа

14
01-27
Улаанбаатараас Увсад очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ

15
01-27
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо

16
01-27
С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй

17
01-27
Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ

18
01-27
ДЭМБ: “COVID-19”-ийн вакцины хоёр талын гэрээ “COVAX”-ийг эрсдэлд оруулж байна

19
01-27
Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс вакцин оруулж ирэх бэлтгэлээ хийж байна

20
01-27
Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д хүргүүлжээ

21
01-27
Сүүлийн үед хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ ихсэж байна

22
01-27
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

23
01-27
Б.Мөнхбаатар: Оюу толгойн хөрөнгө оруулагч талд Монгол улсын засгийн газар үндэслэлтэй, баримттай шаардлага тавьж буй

24
01-27
Хилчид хүний амь аварлаа

25
01-27
Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэлээ

26
01-27
ЭМЯ: Наркологийн төв эмнэлэгээс 2, Сүхбаатар дүүргийн 2,5-р хорооны тандалтаар 2 хүний шинжилгээнээс ковид-19 халдвар илэрлээ

27
01-27
Энэтхэг, Хятадын цэргүүд хил орчимд мөргөлджээ

28
01-27
Амстердамын үймээн үүсгэгчид машин, гүүр дэлбэлжээ

29
01-27
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргажээ

30
01-27
В.Путин, Жо Байден нар утсаар ярьжээ

31
01-27
Хүүхдийнхээ аюулгүй байдалд тоомжиргүй хандахаа хэзээ болих вэ, эцэг эхчүүд ээ

32
01-27
Улаанбаатараас Ховд аймагт очсон 2 хүний ПСР шинжилгээ эерэг гарч, халдвартай нь батлагджээ

33
01-27
Монголын нийгэм сүйрлийн зүг

34
01-27
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийв?

35
01-27
Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орон болжээ

36
01-26
Э.Одбаяр: Жагсаалыг улс төржүүлж турхирсан Женко Х.Баттулгын бүлэглэлийг хууль хяналтыг байгууллагаас шалгахыг шаардаж байна

37
01-26
Э.Одбаяр: Улсын эдийн засгийг 10 гаруй жил гацааж буй Ерөнхийлөгч Х.Баттулгад хууль үйлчлэхгүй байна

38
01-26
БОАЖ-ын сайдаар М.Оюунчимэгийг томилж, эхлүүлсэн ажлыг нь дуусгая

39
01-26
Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа

40
01-26
Сүхбаатарын талбай дээр байсан хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

41
01-26
Нийслэлийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ

42
01-26
Түмэн асуудалтай тулах Л.Оюун-Эрдэнэ

43
01-26
Үсчингээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

44
01-26
ЭМЯ: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас 7 хүнээс халдвар илэрлээ

45
01-26
Оросын залуу үеийнхний шаардлага “Путин зайл”

46
01-26
Хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах компанийг Монголд бүртгэв

47
01-26
Дональд Трампт импичмент зарлах тухай тогтоолыг Сенатын танхимд өргөн барив

48
01-26
“Aриг” банкийг дээрэмдэж буй операц

49
01-26
Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав

50
01-26
Цар тахал ба хариуцлага-2

51
01-26
Сүхбаатар дүүргийн дараах хороодод энэ сарын 28-ныг хүртэл хөл хорио тогтоолоо

52
01-26
Зуны олимп болох уу?

53
01-26
Энэтхэг, Хятадын цэргүүд хил орчимд мөргөлджээ

54
01-26
МАХН: С.Ганбаатарын амь эрссэн тэмцлийг дэмжихийг уриалж байна

55
01-25
ФОТО: Талбай дээр байгаа иргэдийг тусгаарлалтад, шинжилгээ авч байна

56
01-25
Талбай дээр байгаа иргэдийг тусгаарлан, шинжилгээ авч байна

57
01-25
С.Ганбаатар: Хуурай өлсгөлөн зарлах уу, өөрийгөө шатаах уу гэдгээ эхнэртэйгээ ярьж байж шийднэ

58
01-25
Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй

59
01-25
АН Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй

60
01-25
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас Ерөнхийлөгч өө!

61
01-25
ФОТО: УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна

62
01-25
Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт элсчээ

63
01-25
Хар тамхины наймааны "хаан" гэгддэг Цэ Чи Лоп баривчлагджээ

64
01-25
Албан ёсны "муу дүн"

65
01-25
Халуун сэдэв: Оросын жагсаалын УЧИГ ТАЙЛАГДАВ уу?

66
01-25
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

67
01-25
АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбоотой гэж үзэж байна

68
01-25
ЭМЯ: Тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээ болон БЗД-ийн 4,5,8-р хороо, ЭМЯ-ны нэг ажилтнаас халдвар илэрлээ

69
01-25
ЖДҮ эрхлэгчид ажлын байраа хадгалж чадахгүйд хүрчээ

70
01-25
ХҮН таны замаар ийм жудаггүй явбал мал болоход амархан харагдаж байна

71
01-25
Эсэргүүцлийн жагсаалд Путиний дэмжигчдээс хамаагүй цөөн хүн оролцдог гэв

72
01-25
Энэтхэг улсаас ирэх COVID-19-ийн эсрэг вакцинд итгэж болох уу?

73
01-25
Б.Бат-Эрдэнэ:НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

74
01-25
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?!

75
01-25
Өнөөдөр 15.00 цагт Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

76
01-25
Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

77
01-25
Мексикийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

78
01-24
О.Гэрэлт-Од: Залуучуудаа алт болгоё

79
01-24
Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулвал нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоох шаардлага үүсэхгүй

80
01-24
АРХИВ: Д.Сумъяабазар "ЭМЯ өөрсдийнхөө амрыг хараад хатуу хөл хорио тогтоох гээд байх юм"

81
01-24
ХӨСҮТ: Халдварын тархалт их, халдварт өртөх эрсдэл өндөр боллоо

82
01-24
А.Отгонбаатар: Жагсаалыг Х.Баттулга засгаа самрах тоглоом болгож завааруулсан

83
01-24
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

84
01-23
Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төвүүдэд хяналт тавин ажиллаж байна

85
01-23
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/25 тоот захирамж

86
01-23
Нийт 16 сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлалаа

87
01-23
“Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж хүргүүллээ

88
01-23
Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлав

89
01-23
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хүний эрхийн төлөөх иргэдийн тэмцэлд Засгийн газар буууж өгсөн дуулиант ДОЛОО ХОНОГ

90
01-22
НОК: Маргаашнаас үсчин, бүх төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

91
01-22
Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх албан бичгийг Ерөнхийлөгчид гардуулав

92
01-22
Шинэ үеийн “попчин” ХҮНам одоо больё оо!

93
01-22
Яруу найрагч Д.Галсансүхийн өмгөөлөгч ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулжээ

94
01-22
Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөд хэсэгчилсэн хориг тавилаа

95
01-22
Цагаан ордны веб сайт олон хүйсийн сонголттой болжээ

96
01-22
Улсын хилээр хориотой эд зүйл нэвтрүүлэхийг завджээ

97
01-22
Ганданд жил бүр 12 тэрбум төгрөг төсөвлөх нь гарцаагүй тулгамдсан асуудал мөн үү?

98
01-22
"Баянмонгол" хорооллын нэг иргэнээс халдвар илэрлээ

99
01-22
Дуулиан: Солонгосын Ерөнхийлөгч үрчилж авсан хүүхдээ "сольж" болно гэв

100
01-22
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ны асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!