үйлчилгээг хурдан шуурхай, дараалалгүй, хүндрэлгүй болгох үүднээс "Захиа илгээх" үйлчилгээ болон, НГЗБА-наас хэрэгжүүлж байгаа И-газар гар утасны апп-ыг ашиглаж байна. Нийслэлийн хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг 43 хороо, 350 мянган иргэнтэй, 120 мянган га газрыг хамардаг. Өдөрт тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 400-500 хүн үйлчлүүлж, 22 албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлж байна. Гэтэл газрын харилцаатай өргөдөл өгөх, хэрхэн шийдвэрлэгдсэн хариугаа авахын тулд хамгийн алслагдсан хорооноос, 80 гаруй километрийн алсаас зорин ирэх иргэд ч цөөнгүй байна. "И газар" апп ашиглалтанд орсоноор энэ байдал өөрчлөгдөх боломжтой боллоо.