BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дундаж давхаргыг “торгуулийн суман” болгов

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж байна.  Мөн эдийн засгаа хэрхэн  хамгаалж авч үлдэх вэ гэдэгт ихэд анхаарч, улс орны тэргүүнүүд хариу арга хэмжээ авсаар байна.  Манайд ч ялгаагүй.  Засгийн газраас эдийн засагт чиглэсэн олон арга хэмжээ авч байна.  Гэхдээ тэрхүү арга хэмжээ нь тооцоо судалгаатай юу, эсвэл үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байгаа нь үнэн.  


 Дундаж давхарга тэлэх биш хумигдаж байна
 
 
 
2018 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд Монгол  Улсын дундаж давхарга буюу economically secure 59 хувь, чинээлэг дундаж давхарга буюу Middle class 12 хувь байна  гэж дурджээ.
Монгол Улсын хүн амын дийлэнх олонх нь дундаж давхаргад хамаардаг.  Статистикийн байгууллагын өнгөрсөн нэгдүгээр сарын судалгаагаар 59 хувь нь дундаж бүлэгт хамаардаг гэж гарчээ. Өөдрөг л төсөөлөл.  Тэгвэл дундаж давхаргынхан COVID-19-ийн нөлөөнд хамгийн их дарлуулж байна.  Тэд торгуулийн суман болж ирлээ. 
 
Хөл хорионы улмаас ажил үйлчилгээ, эрхлэх боломжгүй, татвараа бүрдүүлж чадахгүй, яг гэртээ суугаад 20 гаруй хоночихлоо.   Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл дундаж давхарга маань халамжийн хэсэг рүү шууд гулсан орох нь.  Монгол Улс жинхэнэ утгаараа халамжийн орон болно. Уг нь дундаж давхаргаа хэрхэн дэмжих тухай  эрх баригч намынхан мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөртөө ч тусгасан.  Тухайлбал,  “1990 оноос хойш гучин жилийн хугацаанд манай улсын иргэдийн амьдралын чанар дээшлээгүй хэмээн тодорхойлж,  2021-2025 онд дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар заажээ.  Цаашлаад дундаж давхаргын хэмжээг 80 хувьд хүргэхээр заасан. Гэтэл одоо дундаж давхарга тэлэх биш хумигдах, эмзэг бүлэг рүү ороход ойрхон ирснийг сануулъя. Гал тэргээр зүйрлэх юм бол нийгмийн зүтгүүр нь дундаж давхарга байдаг. Энэ давхарга сул байх нь эдийн засагт өөрөө эрсдэл юм.
 
Дундаж давхаргынхан гэж хэн болох...
 
 
МАН-2050 хөгжлийн хөтөлбөрийг батлахдаа дундаж давхаргыг 16 хувь хэмээн тооцоод 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Ардчилсан нийгэмд  хамгийн идэвхтэй иргэд нь дундаж давхаргынхан байдаг.  Дундаж давхарга олонх байх тусмаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, төр засгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль харьцангуй бага байдаг  гэсэн практик онол бий.  Өөр нэг тодорхойлолт бол дундаж давхарга нь сардаа хоол, хувцас, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн зардлаа төлөөд цаана нь тодорхой хэмжээний хуримтлал хийж чадаж буй айл өрхийг хэлдэг.   Энэ нь Статистикийн байгууллагаас гаргасан дээр тоо хэр бодит вэ  гэж эргэлзэхэд хүргэж байна.  Ер нь манайд дундаж давхаргын хэсэг нь их эмзэг.  Жаахан л үзүүртэй зүйл хүрвэл хагарах  бөмбөлөг шиг тийм эмзэг.  Тэгэхээр цар тахлын үеийн энэ хөл хорио тэдэнд ямар хүнд тусч байгаа нь ойлгомжтой.
 
Цар тахлаас хамаарахгүйгээр дундаж давхаргад нөлөөлж байгаа хүчин зүйл
2019 онд хамгийн их буюу 19470 хүн гадаадад амьдрах болжээ. Монголд ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж, тэтгэвэр нь хэрэглээнээсээ ч бага байгаа нь  иргэд  гадагшаа гарахад нөлөөлж  байна.  Энэ талаар эдийн засагч Б.Жаргалсайхан “Энэ бол манай дундаж давхарга “гоожиж” байна гэсэн үг.
Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо халах шаардлагатай байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Тэгэхээр дундаж давхарга “гоожиж” байгаа дээр дахин цар тахал нэрээр халамжийн хэсэг рүү алдах нь Монгол Улсын эдийн засаг цаашид нэлээд бүүдийнэ гэсэн  анхааруулга болж байна.
 
Анзаарахгүй өнгөрч боломгүй судалгаа
 
Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас судалжээ.  Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Харин хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь ажлын байр.  Тухайлбал, энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогдож ийм хэмжээний хүн ажилгүй болсон гэсэн үг. Хэрэв хөл хориог үргэлжлүүлбэл  нэмж 430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг  МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлоход хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ.  Иргэд  ажлын байраа хадгалах, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал ч гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ.
Ийнхүү өнөөдөр цар тахлын улмаас ажилтай орлоготой байсан иргэд цомхотголд өртөн, ажлын байргүй болсны улмаас ядуусын эгнээ рүү орж байна.  Мэргэжлийн байгууллагууд нь бодит тооцооллыг гаргаж чадаагүй байгаа дундаж давхарга “торгуулийн суман” болж байна.  Эрх баригчид хүн амын 80 хувийг дундаж амьдралтай болгоно гэж амласан. Амлалт нь мөрөөдөл төдий л үлдэх нь.
 
Улс орнууд дундаж орлоготой иргэдээ ингэж дэмжиж байна
 
Дэлхий дахин цар тахлын нөхцөлд бараг жилийн хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд 195 орон иргэддээ тусламж үзүүлэхээр төлөвлөсөн, үзүүлж байгаа гэсэн дүн гарсан байна. Улс орнууд иргэдээ дэмжих үзүүлэлт хамгийн бага хувиар нэмэгдсэн нь Беларусь 15 хувь, Молдав улс 18 хувь байгаа бол Египетэд 157 хувь, Өмнөд Солонгост 150 хувиар өсчээ.
 
 
 
 
Дэлхийн зарим оронд ажилгүйдлийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа зориулжээ. Тухайлбал, Герман, Дани, Швед, Их Британи, Франц улсад хөл хориотой холбоотойгоор ажилтнууддаа чөлөө олгон, сул зогсоосон компаниудын цалингийн зардлыг төрөөс даах ажлыг ч зохион байгуулав. 
 
 
 
Хойд хөрш ОХУ ч ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний зардлын зарим хэсгийг нөхөн төлж байгаа бөгөөд орлого нь буурсан компаниуд нэг ажилтанд зориулж ойролцоогоор 12 мянган рублийн  нөхөн төлбөр авчээ.  Их Британийн эрх баригчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд сар бүр 2.5 мянган фунт стерлингийн тэтгэмж олгон тэднийг дэмжсэн бол Германд фрилансеруудад гурван сарын туршид сар бүр 500 евро олгожээ. Энэ мэтчилэн улс орнууд  цар тахлын үед дундаж давхарга руугаа чиглэсэн дэмжлэгийг бодлогоор хүргэж байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дундаж давхаргыг “торгуулийн суман” болгов
Бусад мэдээ ▼

1
01-19
Сербид Хятадын вакциныг зөвшөөрлөө

2
01-19
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

3
01-19
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

4
01-19
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

5
01-19
Коронавирус гурван замаар голлон халдварлаж байна

6
01-19
“Токио-2020” олимпын нээлтэд 6000 тамирчин оролцуулж магадгүй

7
01-19
Трамп Орос, Хятадаас дрон худалдаж авахыг хязгаарлажээ

8
01-19
Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

9
01-19
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

10
01-19
Монгол Улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль ЭХЭЛЖЭЭ

11
01-19
Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

12
01-19
ЭМЯ: Тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ

13
01-19
Боловсролын салбарын боловсон “шантаажчид” амьдралд тавтай морил!

14
01-19
Бразил улс Хятадын вакцинг хэрэглэв

15
01-19
Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

16
01-19
Монгол программистууд гар утас бүтээж байна

17
01-19
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ

18
01-19
Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

19
01-19
ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ

20
01-19
Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ

21
01-19
Цар тахал ба хариуцлага

22
01-18
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

23
01-18
Монгол Улсын захиалсан коронавирусийн эсрэг вакцины талаар бид юу мэдэх ёстой вэ

24
01-18
Дуучин Э.Оюумаа хахууль өгсөн хэргээр торгуулын ял авжээ

25
01-18
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

26
01-18
“Samsung”-ийн тэргүүн 2.5 жил хоригдох ял авчээ

27
01-18
ӨМӨЗО-ы Улаанцав хотоос УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлалаа

28
01-18
УОК: Энэ сард 2 удаа БНСУ руу тусгай нислэг хийхээр боллоо

29
01-18
Олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж найдаж байна

30
01-18
“АИ-92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана”

31
01-18
Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг МАН-ын бүлэг судлах шаардлагатай гэж үзэв

32
01-18
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ

33
01-18
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

34
01-18
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

35
01-18
ОХУ-д бүх нийтийг вакцинжуулах ажил эхэллээ

36
01-18
Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй

37
01-18
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!

38
01-18
Тэр хэн бэ? LIVE: Асури повер йогийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор

39
01-18
Монголд болсон асар хүчтэй газар хөдлөлт

40
01-18
Түмний төлөө төрсөн хүн

41
01-18
Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ

42
01-18
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

43
01-18
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

44
01-18
Өрнөдийн хэвлэлүүд яагаад амаа таглав?

45
01-18
У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

46
01-18
БЗД-ийн 9,17 -р хорооноос коронавирусын 50 тохиолдол илэрчээ

47
01-18
Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн 3 xэрэг гарчээ

48
01-18
Монголчууд бид өөрсдөөсөө л болдог

49
01-18
Хуурамч улс, хуурамч марк ба Чингэс Хаан…

50
01-18
ХӨСҮТ: Моносын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

51
01-18
Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй

52
01-18
“60 тэрбумын” хэрэгтнүүд 16-20 жилийн ялд унах уу!

53
01-18
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

54
01-18
Нэгдүгээр сарын 11-нээс хойш БЗД-ийн 9, 17 дугаар хороонд 50 тохиолдол бүртгэгджээ

55
01-18
Долоо дахь олимпдоо өрсөлдөх домогт бууч

56
01-18
Репо санхүүжилтийн 50 хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ

57
01-18
Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

58
01-17
Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

59
01-17
Францад хөл хорих цагийг уртасгалаа

60
01-17
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ

61
01-17
Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй

62
01-17
Газар хөдлөлтийн улмаас барилгуудад ан цав, завсар үүсжээ

63
01-17
ЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүнээс халдвар илэрлээ

64
01-17
Б.Намуун: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ

65
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

66
01-16
Хөөрхий Гадаад Яам, гадаад худалдаа

67
01-16
“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

68
01-16
Санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ

69
01-16
Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

70
01-16
Туркийн ерөнхийлөгч Хятадын вакцин тариулав

71
01-16
“Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч Б.Грачевский таалал төгсжээ

72
01-16
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг

73
01-16
Ким Ё Жонд юу тохиолдсон бэ?

74
01-16
Индонезод газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 67 болжээ

75
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

76
01-16
Хацү башёг 3 сумоч 5 даваатай тэргүүлж байна

77
01-16
Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

78
01-16
А.Амбасэлмаа: Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ирсэн иргэнийг яаралтай тусгаарласан тул хавьтлын тоо цөөн байна

79
01-16
Сөүлээс ирсэн иргэдийг гурван газарт хуваан байрлууллаа

80
01-16
ЭМЯ: "Ачтан" эмнэлгийн голомтоос 4, БЗД-ийн ТҮК-ийн 6, Чингэлтэй дүүргийн ЭМТ-өөс 1, бусад нь 2 нь батлагдсан тохиолдлын хавьтал зэрэг шинээр 21 тохиолдол илэрлээ

81
01-16
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: 30 жилийн дараах газар хөдлөлтийн чичирхийлэл Нийслэл хотод мэдрэгдсэн долоо хоног

82
01-15
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрлээ

83
01-15
Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

84
01-15
Д.МАНДАХ: "Сургалт гэдэг бол зөвхөн нэг талын үйл ажиллагаа биш"

85
01-15
Л.МӨНХТҮШИГ: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан

86
01-15
Пак Гын Хегийн хэрэг эцэслэгдэж, 20 жил хоригдохоор боллоо

87
01-15
Шөнийн цагаар орон сууцанд чимээ гаргасан хүүхдийн эцэг, эхэд хариуцлага тооцох боломжгүй

88
01-15
Өнөөдөр Сөүлийн тусгай үүргийн нислэгээр 165 иргэн эх орондоо ирнэ

89
01-15
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулав

90
01-15
Дорноговь аймгийн Замын-Үүд ЭРҮҮЛ БҮС болж, халдварыг хумилаа

91
01-15
Танилц: Дуудлагаар худалдах автомашины “аз”-ын дугаарууд

92
01-15
ХҮН-ын даргаар Т.Доржханд сонгогджээ

93
01-15
Батлагдсан тохиолдлуудын зарим нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эмнэлгүүдээр үйлчлүүлж явжээ

94
01-15
Мөнххада голомт болон БЗД-ийн 12, 17-р хорооноос шинээр 12 халдварын тохиолдол илэрлээ

95
01-15
Туркийн Ерөнхийлөгч коронавирусний вакцин хийлгэлээ

96
01-15
Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагааг шалгаж байна

97
01-15
Шарын шашны соёлыг Монголд сэргээн хөгжүүлэхэд улсаас нөхөн олговор олгоно

98
01-15
Х.Баттулгад С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр зам үлдсэнгүй

99
01-15
Москвагийн дунд сургуулиуд хичээллэж эхэлнэ

100
01-15
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав