 |
|
 |
|
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг |
|
|
 |
|
 |
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг
2021-01-16-ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ, НАЙРУУЛАГЧ Я.СОДБААТАР, Ч.ХҮРЭЛБААТАР, Т.МӨНХСАЙХАН ГОЛ ДҮРҮҮДЭД...?!-Бүтэн жил, “гэрийн хорионд” сууж байхдаа ийм эмгэнэлт жүжиг үзнэ гэж даанч бодоогүй юмсан. Энэ аюулт цар тахлыг ч манайхан дор нь дараад авна даа гэж итгэж байлаа. 
Энэ итгэлийг Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Нямхүү... нар өгч байсан юм. Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, хил гааль цагдаа хүчнийхэн, сэтгүүлчид... бүгд нэг хүн шиг сэтгэл зүтгэлээр хандан цар тахлыг хазаарлан барьж, дотооддоо нэг ч халдвар гаргалгүй, ганц ч хүн үхүүлэлгүй бүтэн арван сарыг үдэж билээ. Энэ баатарлаг үйлстнээрээ бид бахархаж байсан. Дэлхий гайхаж, дээд тэнгэр хүртэл нар хураараа ивээж байсан. Цөөн хэдэн эрх мэдэлтэн мөнгийг нь авч халаасалчихаад “мөрөөрөө үх” гэсэн шиг муухай царайлж байхад манай ард түмэн гутраагүй, шантраагүй, шийдвэр бүхнийг нь дагаж байснаас ганц ч иргэнээ энэ аюулт тахлаар алдаагүй юмсан. Дуулгавартай, ухаалаг ард түмэн гэдгээ энд л харуулж байсан.
Сонгуулийн “солио” хөдөлсөн. АНУ-ын хар машин хувь заяаг шийдэх болсон. Бүх мөнгө тийшээ урссан. Одоо ч тийшээ урсаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль гэж ер бусын “зодоон” болно гээд ам дамжсан яриа аль хэдийнэ хүчээ авсан. Америк нөхөртэй монгол эмэгтэй анх түрүү Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатайгаа интернэтээр цацлаа. Бидний эрүүл мэнд, амь нас ч хамаагүй болж. Нам, сонгууль, хар машин л “шүтээн" болж байх шиг байна.
Уул нь, энэ коронавирус гэх цар тахлыг хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэг уг үндэсгүй дараад авах бүрэн боломж байсан гэж манайхан үздэг. Эрх мэдэлтнүүд дэндүү назгайрсан, мөнгө хөрөнгөө ард түмнээсээ харамласан, судалгаа дүгнэлт хийгээгүй гэж олон түмний буруутгаж байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа Улаанбаатарыг тэр чигтээ гаргуунд нь гаргасан. Бусад аймаг хотуудад гарсан халдварыг яаж түргэн дарж авав?! Хариуцаж, удирдаж байгаа хүнээс л болж байна. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дараа коронавирустэй гардан “тулалдаж” байсан бүх удирдлагыг өөрчилсөн. Эрх баригчдын өмөг түшиг болсон хүмүүсийг гаргаж ирсэн. Эндээс л корона гэдэг “эмгэнэлт жүжиг” эхэлсэн дээ. Би хэдэн баримт авъя.
Нэгдүгээрт: Цар тахалтай улаан гараараа тулалдаж, туршлага суусан хүмүүс, тухайлбал Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшинг халаад У.Хүрэлсүх өөрийнхөө баруун гарын найз гэгддэг, ЖДҮ-гийн хамсаатан Я.Содбаатарыг Шадар сайд бөгөөд УОК-ын даргаар томилж байгаа юм. Энэ хүн цар тахал гэдгийг мэддэг ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд. Сайд байгаад огцорсон, сайнгүй л нэр хүндтэй хүнийг аваачаад залчихсан. Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэлийг чөлөөлөөд олон түмэн огт мэдэхгүй нэг залууг сайд болгож байгаа юм. Т.Мөнхсайхан, сайн залуу байж болно оо. Хамгийн гол нь энэ хүнд үед гол яамаа туршлагатай эрдэмтэн мэргэд, нэр хүндтэй вируслогчидоороо удирдуулж болно шүү дээ. Манай улсад, Монголдоо төдийгүй олон улсад танигдсан, шүтэгдсэн вирус судлаачид, нэртэй эмч нар олон байна. Тэднээсээ сайд болгож яагаад болоогүй юм? Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Нямхүүг халах гэж мөн ч их оролдлоо доо.
Хувь заяа нь яаж эргэхийг бүү мэд. ОБЕГ-ын дарга, хотын дарга, ер нь бүгдийг л өөрчиллөө. Энэ өөрчлөлтүүдийг харахад дандаа л хувийн эрх ашгийг хөндсөн, улс эх орны эрх ашгийг гаргуунд нь хаясан байдал ажиглагдаад байгаа юм.
Арван сар, нойр хоолоо мартан цар тахалтай “ноцолдсон” хүмүүсээ зайлуулаад юу болов? Коронавирусийн халдвар Монголд мянга хол давлаа. Гуравхан сая хүнтэй Монголыг бусад улс оронтой харьцуулбал аймаар тоо шүү. Халдварыг дотооддоо алдаж хичнээн ч аймаг, хотыг хамрав даа? Хэд хэдэн хүн нас барлаа. Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлыг сунгаад л байгаа.
Хоёрдугаарт: Засгийн газар, Монголбанк “мөнгөгүй” гэж гүрийсэн хэвээрээ л байна. Ард түмэндээ хэлдэг үг нь энэ. Цаанаа ямар байгаа билээ. Монголбанкинд зөвхөн валютын нөөц 4,5 тэрбум ам, доллар байгаа гэж зарлагдаад байгаа. Төвийн банкны тэр том танхим дүүрэн алт хураачихсан.Миний сонссоноор бол энэ их нөөц хөрөнгийг байгалийн гамшиг сүйрлийн үед хэрэглэхээр нөөцөлдөг юм гэсэн. Тэгвэл одоо л ид хэрэглэхээр үе нь болоод байгаа юм биш үү?! Дэлхийн улс орнууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө яаж анхаарал тавьж байна гээ. АНУ, Хятад мэтийн олон улс гүрэн хүн арддаа бэлэн мөнгө тараалаа. Д.Трамп одоо АНУ-ын бүх иргэддээ 2000 ам.доллар тараая гэж уриалаад байгаа. Бразил баячуудаасаа асар өндөр татвар хураамж авлаа. Ер нь улс болгон л ийм шийдвэртэй арга хэмжээ авч байх юм. Тэгтэл манай эрх баригчид ард түмнээ харж хандсан жүжиг тоглож байгаа. Ерөнхий сайдын, биднийхээ төлөө авч байгаа 23 арга хэмжээ гэгчээс одоо болтол хэрэгжсэн зүйл байна уу?! Бараг үгүй дээ. Зүгээр л телевизээр жүжиг дэглэж ард түмнийхээ амыг хаагаад байгаа.
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүх хүндээ нэг сая төгрөг бэлнээр олгоё” гэлээ. МАН, Засгийн газрын удирдлага зөвшөөрсөнгүй. Олон нийтийн саналаар бол дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг, тун боломжгүй бол 2-3 сая төгрөг бэлнээр тарааж хөл хорионы хүнд байдалд орсон иргэддээ нэг удаа тусалъя гэлээ. Мөн л МАН, Засгийн газар чихгүй юм шиг таг чиг! “Дэлхийн хүн амыг цөөлөх” бодлогыг чинь манай эрх баригчид битүүхэндээ дэмжээд байгаа юм биш үү! Хүмүүс бухимдаж байна.
Гуравдугаарт: Ерөнхий сайдын амласан амлалтын нэг гол зүйл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих явдал байсан. Бас л “жүжиг” тоглоод өнгөрлөө. Импортын чухал хэрэгцээтэй зүйл оруулж байгаа 39 аж ахуйн нэгжийг хил гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүгээр жирийн үйлдвэрлэгчдэд, нийт ард түмэнд нялзаж байгаа зүйл бий юу? Би л олж харахгүй байгаа. Татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжүүд гол нь цалин хангамжаа нэмээд, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаад эхлэх байх гэж харж байсан. Ядарсан ард түмэнд нялзсан юм огт алга. Хүмүүсийн дам яриагаар бол “татвараас чөлөөлөгдсөн тэр аж ахуйн нэгж, пүүс компаниуд чинь дарга сайд нарын хамааралтай, тэднийг л дэмжсэн санаачилга байхгүй юу. Ард түмэнд бол ямар ч нэмэргүй” гэх юм. Ортой ч байж магадгүй. Би л хувьд үнээ бууруулсан, үгүйдээ нэмэлгүй хатуу барьж байгаа компаниудыг одоо болтол олж харахгүй л байгаа юм. Жирийн ажилчдын цалин орлогыг нэмэх ч бүр орхигдсон. Татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж, пүүс компаниудыг хэний хамаарлын, хэн гэгч эзэнтэй, ямар хөнгөлөлт эдлээд, жирийн иргэдийн төлөө юу хийснийг нь шалгадаг хянадаг газар байвал, нэг нарийн үзэхэд илүүдэхгүй л болов уу.
Дөрөвдүгээрт: Гамшгийн үеийн бэлэн байдлын зэргийг сунгаж, сулруулж байгаа нь зүгээр л жүжиг! Иргэдийн 80 хувийн “сулруул” гэсэн саналаар гэнэ. Худлаа шүү дээ. Хөгшчүүл, хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “гэрээсээ гарч болохгүй” гээд бараг бүтэн жил хорьчихсон. Тэгсэн чинь залуучууд, архичдыг болохоор сул чөлөөтэй, толгойг нь илээд явуулаад байгаа. Их нарийн аргатай. Телевиз, интернэтээр “архи хориглосноос болж хайран хүмүүс амь насаа алдлаа. Хортой архи уугаад дөрвөн хүн нас барж гэнэ” гээд л шуугиулж, бараг л гашуудал зарлаж байгаа. Энэ чинь өнөөх л архи үйлдвэрлэгчид, борлуулагчдын арга шүү дээ. Архинд дуртайд нь архи, мөнгөнд дуртайд нь мөнгө өгдөг байлгүй. Тэгээд та нар хараарай. Хоёр гуравхан тоо харахад л бүгд ойлгогдоно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хоногт 70-120 хүн л эрүүлжүүлэгддэг байж. Энэ бэлэн байдлыг сулруулсан аравдугаар сарын 20-нд ганц хоногт 540 хүн эрүүлжүүлэгдэж байгаа юм. Хэд хоногийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгаж гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Тэгэхэд бүх хорио цээрийг чангатгасан хэрнээ, ганцхан архи, вино, пиво хориглолгүй хэвээр нь үлдээсэн. Хотын удирдлагуудын саналыг Засгийн газар, УОК дэмжиж байгаа нь тэр юм гэнэ лээ. Энэ тухай дарга нар ам ангайх ч дургүй байгаа. Ингээд Улаанбаатар хот шинэ жилийн өмнө тэр аяараа “мансуурах”шиг болсон. Засгийн газар, УОК-ын хуралдаанууд болсон 12 дугаар сарын 4-нд гэхэд 327 хүн эрүүлжүүлэгдэж, 81 хүн согтуугаар машин жолоодон арга хэмжээ авагдсан байна билээ. Сайндаа л хэдэн төгрөгөөр торгоод өнгөрч байгаа л даа. Ийм байхад “коронавирусийг дарна” гэж ямар ч бэлэн байдал зарлаад яах юм?! Энэ өвчний гаралт чинь архитай шууд холбоотой, хаана нийлж архиднав, зугаалж цэнгэнэв, тэнд л голомтлон гарч байгаа. У.Хүрэлсүхийн найруулсан “жүжгийн” гол эмгэнэл эндээ байгаа юм. Шинэ жилийн өмнө зориуд Улаанбаатарыг архинд живүүлсэн хүмүүст арга хэмжээ байхгүй юу? Архи үйлдвэрлэдэг, борлуулдаг найз нөхдийгөө ивээн тэтгэж, Улаанбаатарыг архин далайд живүүлчихээд цар тахалтай тэмцэж байгаа худлаа дүр бүү эсгэ л дээ.
Тавдугаарт: Наад “жүжиг"-ийн чинь оргил хэсэг нь өндөр зардалтайгаар хүмүүсээ гадаадаас татаж авах, онгоцоор хориотой бараа, тухайлбал тамхи тээвэрлэхэд байгаа юм. Монголчуудын тал хувь нь гадаадад байдаг юм байна. Жилийн дотор хичнээн ч мянган хүн ирэв дээ! Ирж очиход учир их байна. Нутгаа, гэр орноо гэлгүй яахав. Хэнчиг л нутаг орноодоо тэмүүлнэ. Гэхдээ, БНСУ-д сурдаг нэг залуу телевизээр: “Эрсдэл тээж, эх , орондоо очмооргүй байна”гэж тун үнэн ярьсансан. Энэ бол бодууштай үг шүү. Хилээр орж ирсэн бараг бүх онгоц, машинаас коронавирус илэрч байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар-Франкфуртын тусгай үүргийн онгоцноос долоон халдвар илэрлээ. Тэр зорчигчдоос цаашид хичнээн өвчтөн илрэхийг бүү мэд. Онгоцонд нэг л халдвартай хүн суувал тэр битүү орчинд амархан тарчихдаг, нууцаар хадгалагдцаг юм байна. Ирсэн хойно аав ээж, эхнэр хүүхэд, ойр дотныхондоо халдаагаад их л эрсдэлтэй бололтой юм. Монголд чинь тусгаарлах олигтой байр ч бараг алга боллоо. Ийм нөхцөлд “Заавал нутагтаа очно”, “Заавал хүмүүсээ татаж авна” гэдэгт болгоомжтой хандмаар санагдана. Онгоцныхон бол далимд нь нууцаар тамхи зөөх гэж яардаг л бололтой юм. Тусгай үүргийн онгоцонд нууцаар тамхи зөөдөг хүмүүст хариуцлага тооцсон уу? Хав дараад өнгөрсөн үү? бүү мэд.
Зургадугаарт: Засгийн газар “Ядуустаа мөнгө тараахгүй. Харин цахилгаан, дулаан, хогны чинь төлбөрийг тэглэлээ”гэж жүжиглэсэн. Ерөнхий сайд нь үгээ хэлээд бараг дуусаагүй байхад л булхай нь илэрсэн. Үнэгүй болсон цахилгааны ачаалал хэтрээд шугам сүлжээ нь улайсч, бараг л Улаанбаатар “шатахад” хүрсэн юм байх. Засгийн газар нь цахилгаан дулаанаа хариуцсан яамтай, нүсэр бүтэц зохион байгуулалттай газар шүү дээ.
Үнэхээр л ард түмнийхээ амьдрал, ахуй нөхцөлийг харсан бол эхэлж судалгаа хийгээд, мэргэжлийн түвшинд хэлэлцээд, Засгийн газартаа оруулж, Ерөнхий сайдаараа хэлүүлмээр юм. Гэтэл, Ерөнхий сайд нь хам хум зарлаж оноо аваад, ард түмэн нь өнөө хүртэл үр шимийг нь хүртэж чадаагүй, телевиз нээх болгонд гомдол санал үргэлжилж байгаа чинь “жүжиг” биш, юу юм бэ?!
Долдугаарт: Улаанбаатарт одоо цар тахал гараагүй эмнэлэг хэд үлдэж байгаа юм? Жирийн өвчтөнүүд очоод оочер дугааргүй үзүүлчих эмнэлэг байна уу? Хот, дүүргийн хэдэн том эмнэлэгт коронавирусийн халдвар голомтлон гарлаа. Хамаг айдас энд л байна. Тэхэд манай эрхэм дээдэс их л уужуу тайван явах шиг. Үндэсний их баяр наадмын тухай, шүүхийн тухай гэхчлэн хууль яриад л, ухаан санаа нь тэнд л байх шиг. Ор дэр хүрэлцэхээ боливол, гэрт нь тусгаарлана ч гэх шиг. “Мунхагийн дотор саруулхан” гэдэг л энэ байх даа. Хотын захиргааг хуйвалдаанаар нүүлгэнэ гзэд, барьчихсан том цогцолбор уулын аманд хэвтэж байна. ХСҮТ-ийн хашаанд эмнэлгийн зориулалтаар барьчихсан том барилга бий. Түлэнхийн төвөө яаравчилсан бол өнөөдөр тэр том цогцолбор ажиллаж л байх байсан. Ийм хэрэгтэй зүйлд болохоор хөрөнгө хүч байхгүй гээд хойш нь тавьчихдаг, тэгээд сонгуульд зориулсан аахар шаахар зүйлд баруун солгойгүй мөнгө цацаад байгаад чинь ард түмэн бухимдаж байна. У.Хүрэлсүх ээ! Би тэгээд өөрийг чинь, тойрон хүрээлэгчидтэй чинь “Корона гэдэг эмгэнэлт жүжгийн найруулагч” гээд байгаа юм. Та нарт албан тушаал, алдар цол, эд хөрөнгө, өргөн олны хайр хүндэтгэл бүгд олдоно. Энэ хүмүүсийн чинь эрүүл мэнд, амь нас л эргэж хэзээ ч олдохгүй шүү. Дүү минь сайн бодоорой!!
Наймдугаарт: Энэ аюулт цар тахал чинь хүний хариуцлагагүйгээс л Монголд голомтлон гарчихлаа шүү дээ.“Алтанбулаг боомт”,“Энх саран”, “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг", “Мөнххада”-төв... гэхчлэн. Эдний ард их том сайд дарга нар байдаг гэж хүмүүс ярьж байна. Хууль хяналтынхан ч байдаг бололтой. Бүх юм нууц. Худал мэдээлбэл хорино шийтгэнэ гээд сэтгүүлчдийн маань хөлийг “тушиж” “амыг барьсан”. Тэгээд худлаа “хариуцлага” яриад байгаа. “Хариуцлага тооцно”,“Хариуцлага тооцож байна”, “Хатуу арга хэмжээ авна” гэж худал сүржигнэдэг. Наад “эмгэнэлт жүжиг”-ийн чинь гол агуулга энэ л байгаа юм. Гарсан хэрэг зөрчил бүхнийг гамшгийн үеийн бэлэн байдлын хуулиар дор бүр нь арга хэмжээ авч, олон түмэнд ил тод мэдэгдээд байсан бол өнөөдөр Монгол Улс ийм хүнд байдалд орохгүй байсан юм. Төр засгийн удирдлага, хууль шүүхийнхэн нь “унтаж” байгаа улс оронд л ийм эмгэнэлт байдал гардаг, үргэлжилдэг байхгүй юу?! “Зориудаар өвчин тараасан” гэдэг зүйл ангиар шийтгэгдэх хүмүүс захаас аван бий шүү.
Есдүгээрт: Дэлхий нийтийн хамгийн сүүлчийн горьдпого вакцин боллоо. Улс гүрнүүд уралдаад л вакцин үйлдвэрлэж туршиж байснаа, одоо хүмүүсээ хэдэн саяар нь тариад эхэллээ. АНУ л гэхэд өдөрт 2 сая хүнээ вакцинжуулж байгаа гэнэ. Манайх уул нь вакцин авна гээд гадаадаас зээл тусламж ч авч байгаа бололтой мэдээлж байсан. Одоо бүр, захиалаагүй, мөнгө төлөөгүй хэдэн улсын тоонд орсон бололтой. Зарим мэдээллээр 2021 оны сүүлчээр вакцинжуулах юмуу даа. Улс гүрнүүд хүмүүсээ вакцинжуулаад дууссаны дараа манайх эхлэх бололтой юм. Би тэгээд хардах боллоо. Өнөөх жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг далдуур хуваагаад авчихдаг шигээ коронагийн нэрээр баахан зээл тусламж аваад, дээгүүрээ хуваагаад халаасалчихаж байгаа биш байгаа даа?! Ер нь ядарсан ард түмнээ золиослоод юу ч хийж мэдэх хүмүүс байна шүү.
Эцэст нь: Өвгөн сэтгүүлч миний харж байгаагаар бол, та нарыг жүжиглэсээр байтал наад цар тахал чинь хяналтаас гарлаа байна шүү. Хоногт дөч тавиараа гарч байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ бүх төрлийн татвараас чөлөөлөөд, дундаас доош орлоготой өрх бүрд 2-3 сая төгрөг бэлнээр тарааж Улаанбаатарт 10-15+7 хоногийн тэг зогсоолт хийвэл яасан юм. Ингэж л дарвал дарна. Болгоотугай.
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЖАМЬЯН |
| 'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|