BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй

Цэцэрлэгийн насныхан яг одоо гэртээ юу хийж байгаа вэ. “Чимээгүй, томоотой” гэсэн үгийн доор л хүүхдийн суваг үзэж аав, ээжийнхээ утсаа маажихыг ажиглаж байгаа гэвэл буруу биш биз дээ. 


Үнэндээ цар тахлын энэ цаг үед хүүхдийн боловсрол мартагдсан. 

Тэд телевизийн хөтөлбөр үзэх үү. Үгүй. Тэд ангийнхантайгаа ярьж байгаа юу, үгүй. Тэд аав, ээжтэйгээ тоглож байгаа юу үгүй. Аав ээж хүүхэдтэйгээ тоглохоороо яадаг гээч. Өөрсдөө тоглоод л өнгөрчихдөг. Хүүхэд харин тоглоомонд нь туслан үүрэг гүйцэтгэгч хийдэг. Энэ бол бидний сул тал. Үнэндээ эцэг, эхэд хүүхдээ зөв хүн болгох хүслээс их юм байхгүй.

Харамсалтай нь сэтгэлгүй хүсэл хол явахгүй. Энэ бүхэн бодит амьдралын дүр зураг байж болох талтай. “Миний хүү Ерөнхийлөгч, миний Ерөнхийлөгч хүү хоолоо идээрэй” гэж өдөр бүхэн хүүхдэдээ хэлдэг байсан. 

Тиймээс л хүүхэд нь Ерөнхийлөгч болсон. Нэг ийм утга бүхий постыг уншсанаасаа хойш би хүүгээ Ерөнхийлөгч гэж дууддаг гэж ярих ээжтэй нэг удаа таарч байснаа гэнэт саналаа. Ээжийн хувьд энэ сэдэл нь ээжийг өөрийгөө хүмүүжүүлэхэд нөлөөлж болох. 

Харин хүүд таалагдахгүй байх магадлалтай. Учир нь, хүү нь онгоцны жолооч болохыг боддог бол яах вэ. Яг үүнээс л эцэг, эх хүүхдийн хоорондын харьцаа, хэн хэнээ хүмүүжүүлэх, боловсролтой болгох арга барил харагдана. Өнөөгийн нийгэмд аав, ээжүүд хүүхдээрээ амьд хүүхэлдэй хийдэг үе өнгөрч байна. Энэ нь юуг хэлэх гээд байна вэ гэвэл нэг үеэ бодвол эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, суурь хүмүүжилд илүү анхаарал хандуулдаг болсон гэсэн үг. 

Нэгэн үе найз нөхдөө гэрт нь зочлохоор хүүхдээрээ дуу дуулуулж, бүжиг бүжиглүүлж, гадаадаар яриулж гайхуулдаг байлаа. Энэ нь гэр бүл, үр хүүхэдээ зөв сайхан авч яваа гэсэн санаагаа найз нөхдөдөө илэрхийлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Мөн ирсэн зочин нь ч найзынхаа хүүхдийг шагшин магтаж, өөрийнхөө хүүхдийг дуулах авьяасгүй гэх мэтээр буруутгадаг тохиолдол ч гардаг байлаа. 

Үнэндээ эцэг эхчүүд хүүхдийг дуулж, бүжиглэх дуртай үгүйг хэзээ ч асуудаггүй. Шууд л дуулуулж, бүжиглүүлж эхэлдэг. Нэг талаасаа энэ нь хүүхдээрээ утсан хүүхэлдэй хийж байна гэсэн үг юм. Тухайн хүүхдийн зан ааш, онцлог, өөрийн сонирхолд нь бид ач холбогдол өгдөггүй байсан. Үнэндээ бага насны хүүхдүүдэд аль болох эртнээс чанартай суралцах боломж олгох нь гол асуудал. 

Гэтэл манай улсад дөрвөөс таван хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагддаггүй. Ядуу өрхийн 10 хүүхдийн долоо нь цэцэрлэгт явдаггүй. Хүүхдийн цэцэрлэг эсвэл тэдгээртэй адил үйлчилгээ хангалтгүй хүрэлцээ муутай. 

Түүнээс гадна багш нарын чадавх, эцэг эхчүүдийн хүүхдийг аль болох бага наснаас эхлэн сургахын үр өгөөжийн талаарх мэдлэг сул хангалтгүй гэсэн судалгаа байдаг. Үнэндээ бол хүүхдийн сэтгэхүйд боловсрол тийм ч чухал биш. Үүнийг амьдрал өөрөө нотолдог. 

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуульд онц сурдаг байсан хүүхэд насанд хүрээд ядмаг амьдарч байхад муу сурлагатай хүүхэд сайхан амьдарч яваа жишээ олон. Энэ юуг эцэг эхэд хэлж өгөөд байна вэ. Бид хүүхдээ сайн хүн болгохын тулд өндөр төлбөртэй сургалт, сургуульд хамруулж, бусдын хүүхдээс дутаахгүй сайн хүн болгохыг хүсдэг. 

Яг үнэндээ “Бусдын хүүхдээс дутаахгүй” гэсэн сэдэл өөрөө хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Мөн тоглох эрхийг нь хязгаарлах хэрээр хүүхэд өөрийнхөө дотоод ертөнцийн сэтгэхүйн чадвараа хумиж байдаг. Ингэснээр тухайн хүүхэд амьдралд “жүжигчин” болдог. 

Аав, ээж, найз нөхдөө хуурах тэдэнд таалагдах гэж өөрийгөө эвдэж, өөрийн үзэл бодлоо үгүйсгэж эхэлдэг. Ингээд л аав, ээжийн хуулбар амьдралд бэлтгэгдэж эхэлнэ гэсэн үг. Үнэндээ сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол гэж юу вэ. Тоо бодох, үсэг цээжлэх л лав биш. Хүүхдийн хөгжил төлөвшлийн тухайд дэлхий нийтээрээ 0-5 нас хүрэх хуцааг эрхэмлэн үздэг. 

“Та хүүхэдтэйгээ найз байж чадахгүй бол дайснаа тэжээж байна” гэсэн үг. Хэдийгээр энэ нь хатуу ч үнэн. Таны сонголтоор тэд хувцас өмсөж, таны сонголтоор тэд хоол иддэг. Тэгвэл хүүхдүүдийнхээ сонголтоор та юу хийдэг вэ. Хүний тархины хөгжлийн 70-80 хувь нь 0-5 насанд явагддаг. Тиймээс энэ үед нь зөвхөн хүүхдийнхээ давуу талыг л нээж өгөх нь чухал байдаг. Хүүхэд хэлд орсон ч үгийнхээ утга санааг мэдэхгүйгүйгээр өнгө зааж байгаа мэт хэсэг хугацааг өнгөрөөдөг. 

Учир нь аав, ээж, аяга, таваг бодит болохоор тэр хүрээндээ амархан даддаг. Үүнийг нь эцэг, эх үгийн утгыг ойлгож байна гэж бодох нь түгээмэл. Мөн хүүхдийн тархины хөгжилтэй нь ажиллаад байж болохгүй. Бие бялдрын хувьд сул дорой, сэтгэл зүйн хувьд илүү анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл тогтворгүй хүүхэд хэзээ ч тогтвортой ажил хийдэг хүн болохгүй. Үүнийг ойлгуулахын тулд сурган хүмүүжүүлэгч нарын дунд тод жишээ байдаг. 

Тэр нь торхны дүрэм. Торхыг бүрдүүлэх босоо модон хэсгүүдийг тус бүрд нь оюун ухаан, нийгэмшихгүй, бие бялдар гэж үзвэл аль нэг нь л бусдаасаа намхан мод байвал торхонд хийх ус яг тэр модны хэмжээнд хүрээд л дүүрнэ. Түүнээс цааш хичнээн ус хийсэн ч намхан модноос өндөр хэсэг хүртэлх зайд ус хэзээ ч хүрэхгүйгээр гадагшаа асгарсаар байна. Тиймээс эдгээрээс алийг нь ч орхигдуулалгүй хамтад нь хөгжүүлж байж л бидний үр хүүхдэдээ хүсээд байдаг амжилт, төлөвшил, ирээдүйн амьдрал нь бүрддэг. Тэгэхээр бид торхны дүрмээр л хүүхдэдээ анхаарал тавьж найзалж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй байгаа биз.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй
Бусад мэдээ ▼

1
03-09
УДЭТ: Жүжгийн тасалбар захиалсан бол буцаах боломжтой

2
03-09
ЭМЯ: Шинээр 36 шинэ тохиолдол нэмэгдлээ

3
03-09
Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

4
03-09
"Зүүнбаян Төмөр зам" ХХК 265 сая төгрөгийн компьютер, тавилга худалдан авах тендер зарлажээ

5
03-09
Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой

6
03-09
Ерөнхийлөгч намд зөвлөх эрхтэй юу?

7
03-09
ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэхийг дэмжлээ

8
03-09
Өнөөдөр ТАВАН салбар чиглэлийнхэн вакцинжуулалтад хамрагдана

9
03-09
Б.Сарантуяа, Н.Наагий, "Мотив" хамтлагууд тоглолтоо цуцалжээ

10
03-09
Б.Баярсайхан: Хүний эрх, шударга ёсыг эрхэмлэх нь төрийн түшээ хүний үндсэн зарчим

11
03-09
ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү?

12
03-08
Ерөнхийлөгч Х.Баттулга эмэгтэйчүүдэд зориулан мэндчилгээ дэвшүүлжээ

13
03-08
Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган иргэнийг вакцинжуулж байна

14
03-08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд хар тамхи хэрэглүүлж, нүцгэн зургийг нь нөхөр рүү нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн

15
03-08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Чимгээтэй уулзаж байна

16
03-08
Хамарын хийд рүү зорчих автозамын хөдөлгөөнийг зогсоожээ

17
03-08
ХӨСҮТ: Нэг өдрийн дотор КОВИД-19-ийн хамгийн олон 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

18
03-08
Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ

19
03-08
Ш.Бүд: Монголын үнэртэй салхи гэж үнэхээр л байдаг юм билээ

20
03-08
Мартын 8 буюу цар тахлаар МАРТАГДСАН ЭРХ

21
03-08
АРХАНГАЙ: Улаанбаатараас очсон кино багийнхнаас 1 хүн халдвартай нь батлагджээ

22
03-08
Д.СУМЪЯАБАЗАР: Урлаг соёлын арга хэмжээнүүдийг ч тодорхой хугацаанд хойшлуулна

23
03-07
Нийслэлд хэсэгчлэн ХӨЛ ХОРИО тогтоосон долоон байршил

24
03-07
"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ

25
03-06
БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ

26
03-06
Л.Оюун-Эрдэнэ: Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай, эмэгтэйчүүдээ

27
03-06
“Монос” АстраЗенека, “Монгол эм импекс ” Спутник-V вакциныг оруулж ирнэ

28
03-06
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ

29
03-06
ЭМЯ: Шинээр халдварын НАЙМАН тохиолдол бүртгэгдлээ

30
03-06
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: МАН-ын 100 жилийн ой тохиож, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн ДОЛОО ХОНОГ

31
03-05
"Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Covid-19 халдвар авч, гэр бүлийн хамт тусгаарлажээ

32
03-05
УИХ-ын гишүүн коронавирусийн халдвар авсан уу?

33
03-05
Хайрлагдсан эмэгтэй уралдаанд оролцоорой

34
03-05
УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна

35
03-05
Д.Дэлгэрсайхан: Жүжигчин хүнд маш их ШУНАЛ хэрэгтэй

36
03-05
BOLOD NEWS | Ноёд группийн ерөнхий захирал Г.Буяндорж болон түүний хань МУГЖ Дуучин Т.Ариунаа нар Прокурорт шаардлага хүргүүлж суулт зарлав

37
03-05
УОК: 4 сарын 1-нээс танхимын хичээл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

38
03-05
МЗХ-ны удирдлага Монголбанкинд хандлаа

39
03-05
Ангараг гаргийн өндөр нарийвчлалтай зургийг үзүүлжээ

40
03-05
Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулалтын ажил дуусна

41
03-05
О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өглөө

42
03-05
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

43
03-05
Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

44
03-05
Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа

45
03-05
"Оюутолгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдууллаа

46
03-05
379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа

47
03-05
Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна

48
03-05
ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна

49
03-05
14 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ

50
03-05
Атар талхыг "зохиосон" А.Бямбасүрэнг "Алтан гадас" одонгоор шагнажээ

51
03-05
"Аавыгаа зарна" зарыг нийтэлсэн "Шуурхай зар" сонинг 5 сая төгрөгөөр торгожээ

52
03-05
С.Эрдэнэ, Ц.Туваан нар 2 өөр сунгаа зарлаж, АН-ыг дахин 2 өөр даргатай болгох нь

53
03-05
С.Энхболд: Зургадугаар сар хүртэл AstraZeneca вакцины 112000 тунг хүлээн авна

54
03-05
Оросууд Монголын далангаас болж ЮНЕСКО-д хандана

55
03-05
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

56
03-05
"Мартын 8"-ныг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг Шадар Сайд С.Амарсайхан уриаллаа

57
03-05
“Спутник V” вакцин Ирак болон Лаост бүртгэгджээ

58
03-04
“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ, АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА

59
03-04
“Амазон” компани Лондон хотод кассын ажилтангүй дэлгүүрээ нээж байна

60
03-04
Bolod News | Дархлаажуулалт ба вакцины тухай

61
03-04
Нийслэл хотод 13200 хүн вакцинд хамрагдаад байна

62
03-04
Олимпын медальтнуудаа “Монгол шуудан”-гийн марк дээр мөнхлөв

63
03-04
БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хоёр хүн нас баржээ

64
03-04
Мьянмарт болсон мөргөлдөөний үеэр 38 хүн амиа алджээ

65
03-04
Л.Оюун-Эрдэнэ: Банкны салбарын санал, хүсэлтийг шийдье

66
03-04
Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны хэргийг хаах санал хүргүүлжээ

67
03-04
Tөр засгийн анхаарлыг тээвэрчдэд хандуулахыг хүсэж байна

68
03-04
Мьянмарт өчигдөр 38 хүн амиа алдлаа

69
03-04
Ж.Эрдэнэбат "Хаврын чуулганаар" УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр болжээ

70
03-04
Хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий ЗУРГААН ХАГАРАЛ дунд улаанбаатарчууд налайж сууна

71
03-04
С.Жавхлан: Олон жил Монгол түмнээ ерөөж баясгасан гэж шийтгэж байгаа юм уу

72
03-04
Хэнтийд мөнгөөр бороо оруулж, болсон болоогүй “шавар” овоолохоо больё

73
03-04
Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ

74
03-04
ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна

75
03-04
U&D Сонин содон барааны дэлгүүрээс сонгогдсон бараа бүр 50 хувийн хямдралтай худалдаалагдаж байна

76
03-04
Улсын хэмжээнд ШАТАХУУН 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй байна

77
03-04
МУГЖ Т.Ариунаа: Миний хань Г.Буяндорж 16 удаа шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн

78
03-04
Олон орон Хятадын ”Хоёр чуулган”-ы дэлхийн ач холбогдлыг анхаарч байна

79
03-04
ЗГ: Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан вакцинд хамруулахаар болжээ

80
03-04
"Буянт-Ухаа-2" хорооллын 1042 дугаар байрнаас КОВИД-19 илэрч, хөл хорио тогтоолоо

81
03-04
МАН-ын ахмадууд ЕНБД Д.Амарбаясгаланд МАХН-тай нэгдэх уриалга гардуулав

82
03-04
МАН-ын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо

83
03-04
Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ

84
03-04
Жо Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

85
03-04
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

86
03-04
Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?

87
03-04
ШУУРХАЙ: Увс аймгаас ирсэн 3 иргэнээс коронавирус илэрчээ

88
03-03
Баянгол дүүргийн "Усан спорт сургалтын төв" 3-р сарын 4-нд нээлтээ хийнэ

89
03-03
Маргааш АН-ын даргад нэр дэвшигчид ТОДОРНО

90
03-03
Гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ

91
03-03
Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэнээс халдвар илэрчээ

92
03-03
С.Амарсайхан: PCR шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй

93
03-03
ТАНИЛЦ: Энэ сарын 15-наас эхлэх УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлууд

94
03-03
Спутник V вакцин Токиогийн олимпийн тоглолтыг аврах шидэт дохиур нь болох уу?

95
03-03
Сэрэмжлүүлэг: Ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ

96
03-03
Илон Маск шинэ хот байгуулна

97
03-03
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдлыг шалгав

98
03-03
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргажээ

99
03-03
ХӨСҮТ: Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна

100
03-03
Иргэн Х.Ананда хохирогчоор мэдүүлэг өгчээ