BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ

Дэлхий даяар цар тахал эхэлснээс хойш коронавирусийн халдвар авсан хүний тоо 95 саяыг давж, 2 сая гаруй хүн нас баржээ. Харин энэ тахлыг дуусгахад вакцины тэгш бус хуваарилалт ихээхэн саад болж байна 


хэмээн үзэж байгаагаа ДЭМБ-ын тэргүүн илэрхийлсэн байна. Одоогоор коронавирусээс сэргийлэх вакцины хуваарилалт жигд бус явагдаж байгаа бөгөөд гагцхүү чинээлэг орнууд л вакцин авах боломжтой байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Тэрбээр дэлхий дахин ёс суртахууны хямралын ирмэг дээр байгааг анхааруулсан байна. Гебрейесусийн үзэж байгаагаар вакцины тэгш хүртээмжийн тухай амлалт ихээхэн эрсдэлд орсон гэнэ.

"Вакцин зарим хүмүүст итгэл найдвар өгөхийн зэрэгцээ нөгөө талаар дэлхийн баян, ядуугийн хоорондын тэгш бус байдалд нэрмээс болж байна" хэмээн Гебрейсус ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн чуулганы нээлтэн дээр мэдэгджээ.

Тэрбээр улс орнууд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнуудаа вакцинжуулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. "Гэхдээ арай орлого багатай орнуудын эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнуудын оронд чинээлэг орнуудын залуу, эрүүл хүмүүс түрүүлж вакцин тариулж байгааг зөв зүйтэй гэж хэлэх боломжгүй" хэмээн Тедрос Гебрейсус мэдэгджээ.

Түүний өгүүлснээр зарим орнууд буурай орнуудад коронавирусийн вакциныг хүргэх ДЭМБ-ын тусгай хөтөлбөр болох COVAX хөтөлбөрийг тойрч, дарааллын урдуур орохыг хичээж байгаа гэнэ. Дэлхийн өндөр орлоготой 49 орон 39 сая тун вакцин авчихсан байхад "хамгийн буурай нэг орон 25 тун вакцин авсан" хэмээн ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. Гэхдээ энэ ердөө 25 тун вакцин авсан орны нэрийг тэрбээр хэлээгүй байна. 

Энд дуулгахад, Ройтерс агентлагийн мэдээлснээр дэлхийн орнуудтай гэрээ хийхэд гарсан асуудал, вакцины нийлүүлэлт тасарсан болон санхүүжилт дутагдсаны улмаас COVAX хөтөлбөр тасалдаж магадгүй гэнэ. Ингэснээр дэлхийн хэдэн тэрбум хүн 2024 оноос нааш вакцин хүлээн авах боломжгүй болох аж. 

Дэлхийн орнуудад зөвшөөрөгдсөн вакцинууд 

2019 оны сүүлээр Уханьд үл мэдэгдэх өвчин гарч, улмаар дэлхий даяар тархаж цар тахал үүсгэсэн юм. Тухайн үед энэ өвчнөөс сэргийлэх вакцин хамгийн багадаа 18 сарын дараа гарна гэж мэдэгдэж байсан ч тэргүүлэх гүрнүүд коронавирусийн эсрэг вакцин боловсруулахад шуурхайлан орж, улмаар вакцин гарган авч, өнгөрсөн оны сүүлээр олон оронд эрсдэлт бүлгийнхнийг вакцинд хамруулах ажил эхэлж байв. 

Дэлхийд хамгийн анхны коронавирусийн вакциныг гарган авч, бүртгэсэн тухайгаа наймдугаар сард зарлаж байсан Орос улс мөн л 2020 оны 12 дугаар сард эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж байгаа, өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдрөөс бүх нийтийг вакцинд хамруулж эхэлсэн юм. Тус улс "Спутник V" болон "ЭпиВакКорона" гэсэн хоёр төрлийн вакцинаар 68.8 сая хүнийг тарилгад хамруулахаар төлөвлөж байна. 

Өдгөө хатуу хөл хорионд байгаа Их Британид Оксфордын их сургууль, Шведийн АстраЗенека компанитай хамтран гаргасан вакциныг ашигласан вакцинжуулалтыг нэгдүгээр сарын дөрөвнөөс эхлүүлснээр энэ вакциныг ашигласан анхны улс болсон юм. АстраЗенека вакциныг Их Британийн засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр зөвшөөрсөн бөгөөд 100 сая тун вакцин захиалжээ. Энэ нь тус улсад бүртгэгдсэн хоёр дахь вакцин юм. Өмнө нь Германы BioNTech болон Америкийн Pfizer концерны хамтран гаргасан вакциныг бүртгэж, вакцинжуулалтад ашиглаж эхлээд байв. 

Коронавирусийн халдвар анхлан бүртгэгдсэн Хятад улсад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу дэгдэлт анх гарснаас яг нэг жилийн дараа өөрсдийн боловсруулсан коронавирусийн анхны вакциныг бүртгэн авсан. Хятадын вакциныг Синофарм үйлдвэрлэсэн бөгөөд гурав дахь шатны эмнэлзүйн туршилтын завсрын дүнгээр вакцин 79.43 хувийн үр дүнтэй гэж гарсны маргааш өдөр нь ийнхүү бүртгэсэн байна.

2020 онд эрүүл мэндийн салбарын хувьд коронавирусээс сэргийлэх вакцин гарган авах нь амин чухал асуудал болсон бөгөөд 2020 оны 12 дугаар сар гэхэд 200 гаруй вакцин боловсруулалтын ажил явагдаж байгаагаас 63 нь хүн дээр туршилт хийж эхэлжээ. 

ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ
Бусад мэдээ ▼

1
03-09
Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

2
03-09
"Зүүнбаян Төмөр зам" ХХК 265 сая төгрөгийн компьютер, тавилга худалдан авах тендер зарлажээ

3
03-09
Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой

4
03-09
Ерөнхийлөгч намд зөвлөх эрхтэй юу?

5
03-09
ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэхийг дэмжлээ

6
03-09
Өнөөдөр ТАВАН салбар чиглэлийнхэн вакцинжуулалтад хамрагдана

7
03-09
Б.Сарантуяа, Н.Наагий, "Мотив" хамтлагууд тоглолтоо цуцалжээ

8
03-09
Б.Баярсайхан: Хүний эрх, шударга ёсыг эрхэмлэх нь төрийн түшээ хүний үндсэн зарчим

9
03-09
ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү?

10
03-08
Ерөнхийлөгч Х.Баттулга эмэгтэйчүүдэд зориулан мэндчилгээ дэвшүүлжээ

11
03-08
Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган иргэнийг вакцинжуулж байна

12
03-08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд хар тамхи хэрэглүүлж, нүцгэн зургийг нь нөхөр рүү нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн

13
03-08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Чимгээтэй уулзаж байна

14
03-08
Хамарын хийд рүү зорчих автозамын хөдөлгөөнийг зогсоожээ

15
03-08
ХӨСҮТ: Нэг өдрийн дотор КОВИД-19-ийн хамгийн олон 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

16
03-08
Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ

17
03-08
Ш.Бүд: Монголын үнэртэй салхи гэж үнэхээр л байдаг юм билээ

18
03-08
Мартын 8 буюу цар тахлаар МАРТАГДСАН ЭРХ

19
03-08
АРХАНГАЙ: Улаанбаатараас очсон кино багийнхнаас 1 хүн халдвартай нь батлагджээ

20
03-08
Д.СУМЪЯАБАЗАР: Урлаг соёлын арга хэмжээнүүдийг ч тодорхой хугацаанд хойшлуулна

21
03-07
Нийслэлд хэсэгчлэн ХӨЛ ХОРИО тогтоосон долоон байршил

22
03-07
"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ

23
03-06
БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ

24
03-06
Л.Оюун-Эрдэнэ: Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай, эмэгтэйчүүдээ

25
03-06
“Монос” АстраЗенека, “Монгол эм импекс ” Спутник-V вакциныг оруулж ирнэ

26
03-06
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ

27
03-06
ЭМЯ: Шинээр халдварын НАЙМАН тохиолдол бүртгэгдлээ

28
03-06
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: МАН-ын 100 жилийн ой тохиож, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн ДОЛОО ХОНОГ

29
03-05
"Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Covid-19 халдвар авч, гэр бүлийн хамт тусгаарлажээ

30
03-05
УИХ-ын гишүүн коронавирусийн халдвар авсан уу?

31
03-05
Хайрлагдсан эмэгтэй уралдаанд оролцоорой

32
03-05
УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна

33
03-05
Д.Дэлгэрсайхан: Жүжигчин хүнд маш их ШУНАЛ хэрэгтэй

34
03-05
BOLOD NEWS | Ноёд группийн ерөнхий захирал Г.Буяндорж болон түүний хань МУГЖ Дуучин Т.Ариунаа нар Прокурорт шаардлага хүргүүлж суулт зарлав

35
03-05
УОК: 4 сарын 1-нээс танхимын хичээл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

36
03-05
МЗХ-ны удирдлага Монголбанкинд хандлаа

37
03-05
Ангараг гаргийн өндөр нарийвчлалтай зургийг үзүүлжээ

38
03-05
Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулалтын ажил дуусна

39
03-05
О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өглөө

40
03-05
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

41
03-05
Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

42
03-05
Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа

43
03-05
"Оюутолгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдууллаа

44
03-05
379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа

45
03-05
Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна

46
03-05
ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна

47
03-05
14 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ

48
03-05
Атар талхыг "зохиосон" А.Бямбасүрэнг "Алтан гадас" одонгоор шагнажээ

49
03-05
"Аавыгаа зарна" зарыг нийтэлсэн "Шуурхай зар" сонинг 5 сая төгрөгөөр торгожээ

50
03-05
С.Эрдэнэ, Ц.Туваан нар 2 өөр сунгаа зарлаж, АН-ыг дахин 2 өөр даргатай болгох нь

51
03-05
С.Энхболд: Зургадугаар сар хүртэл AstraZeneca вакцины 112000 тунг хүлээн авна

52
03-05
Оросууд Монголын далангаас болж ЮНЕСКО-д хандана

53
03-05
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

54
03-05
"Мартын 8"-ныг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг Шадар Сайд С.Амарсайхан уриаллаа

55
03-05
“Спутник V” вакцин Ирак болон Лаост бүртгэгджээ

56
03-04
“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ, АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА

57
03-04
“Амазон” компани Лондон хотод кассын ажилтангүй дэлгүүрээ нээж байна

58
03-04
Bolod News | Дархлаажуулалт ба вакцины тухай

59
03-04
Нийслэл хотод 13200 хүн вакцинд хамрагдаад байна

60
03-04
Олимпын медальтнуудаа “Монгол шуудан”-гийн марк дээр мөнхлөв

61
03-04
БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хоёр хүн нас баржээ

62
03-04
Мьянмарт болсон мөргөлдөөний үеэр 38 хүн амиа алджээ

63
03-04
Л.Оюун-Эрдэнэ: Банкны салбарын санал, хүсэлтийг шийдье

64
03-04
Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны хэргийг хаах санал хүргүүлжээ

65
03-04
Tөр засгийн анхаарлыг тээвэрчдэд хандуулахыг хүсэж байна

66
03-04
Мьянмарт өчигдөр 38 хүн амиа алдлаа

67
03-04
Ж.Эрдэнэбат "Хаврын чуулганаар" УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр болжээ

68
03-04
Хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий ЗУРГААН ХАГАРАЛ дунд улаанбаатарчууд налайж сууна

69
03-04
С.Жавхлан: Олон жил Монгол түмнээ ерөөж баясгасан гэж шийтгэж байгаа юм уу

70
03-04
Хэнтийд мөнгөөр бороо оруулж, болсон болоогүй “шавар” овоолохоо больё

71
03-04
Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ

72
03-04
ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна

73
03-04
U&D Сонин содон барааны дэлгүүрээс сонгогдсон бараа бүр 50 хувийн хямдралтай худалдаалагдаж байна

74
03-04
Улсын хэмжээнд ШАТАХУУН 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй байна

75
03-04
МУГЖ Т.Ариунаа: Миний хань Г.Буяндорж 16 удаа шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн

76
03-04
Олон орон Хятадын ”Хоёр чуулган”-ы дэлхийн ач холбогдлыг анхаарч байна

77
03-04
ЗГ: Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан вакцинд хамруулахаар болжээ

78
03-04
"Буянт-Ухаа-2" хорооллын 1042 дугаар байрнаас КОВИД-19 илэрч, хөл хорио тогтоолоо

79
03-04
МАН-ын ахмадууд ЕНБД Д.Амарбаясгаланд МАХН-тай нэгдэх уриалга гардуулав

80
03-04
МАН-ын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо

81
03-04
Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ

82
03-04
Жо Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

83
03-04
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

84
03-04
Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?

85
03-04
ШУУРХАЙ: Увс аймгаас ирсэн 3 иргэнээс коронавирус илэрчээ

86
03-03
Баянгол дүүргийн "Усан спорт сургалтын төв" 3-р сарын 4-нд нээлтээ хийнэ

87
03-03
Маргааш АН-ын даргад нэр дэвшигчид ТОДОРНО

88
03-03
Гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ

89
03-03
Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэнээс халдвар илэрчээ

90
03-03
С.Амарсайхан: PCR шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй

91
03-03
ТАНИЛЦ: Энэ сарын 15-наас эхлэх УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлууд

92
03-03
Спутник V вакцин Токиогийн олимпийн тоглолтыг аврах шидэт дохиур нь болох уу?

93
03-03
Сэрэмжлүүлэг: Ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ

94
03-03
Илон Маск шинэ хот байгуулна

95
03-03
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдлыг шалгав

96
03-03
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргажээ

97
03-03
ХӨСҮТ: Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна

98
03-03
Иргэн Х.Ананда хохирогчоор мэдүүлэг өгчээ

99
03-03
"Аав зарна" гэж нийтэлсэн нь зар сурталчилгааны тухай хуулийг зөрчжээ

100
03-03
ХӨСҮТ: Шинээр 32 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ