Хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил аль хэдийнэ эхэлсэн.
Намууд эртнээс сонгуулийн ажилдаа орж, нэр дэвшигчээ зарлаагүй ч тодорхой хэдэн нэрсийг өөд, уруугүй уралдуулан төөрүүлж байна.
2021 оны сонгуулиас хэрэгжиж эхэлсэн хуулийн шинэ заалт бол Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно. Энэ жилийн сонгуульд МАН, МАХН, АН, Хөдөлмөрийн үндэсний нам буюу парламентад суудалтай намуудын дунд өрсөлдөөн өрнөнө. Энэхүү заалт дээр үндэслэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ахин дэвших эрхтэй, эрхгүй гэдэг хуваагдал хүмүүсийн дунд үүсээд байна. Зарим хуульчид өмнөх хууль 2021 оны сонгуульд хамаарахгүй, шинэ заалтаас хооших ерөнхийлөгчид хамаатай учир Х.Баттулга нэр дэвших хангалттай эрхтэй гэж үзээд байна. Нөгөө талаас Х.Баттулга дараагийн ерөнхийлөгч сонгогдох хүртэл ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа учраас шинэ хуулийн заалт үйлчилнэ гэж үзэж байгаа нь цөөнгүй байгаа юм.
Ямартай ч “С.Эрдэнэтэй эвээ олохгүй бол Х.Баттулгын концерт дуусна” гэсэн Э.Бат-Үүлийн үг Х.Баттулга дахин нэр дэвшихийг илтгэсэн. АН-ынханд бас нэгэн сонголт гарч ирсэн нь “жорлонгийн авралын эзэн” Ц.Оюунгэрэл. Түүний тухай иргэдийн байр суурь бас л хуваагдмал байдалтай байгаа. Гэхдээ түүнийг өөр “далд санаагаар” гаргаж ирсэн гэлцэх юм билээ.
Цахим орчинд хүн бүр үзэл бодлоо илэрхийлж хар, цагаан дайралтууд үргэлжилж буй энэ үед цахим орчноо олонд нөлөөлөгч нэгэн эрхэм ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ хүн бол улс төр судлаач А.Ганхуяг бөгөөд тэрээр ерөнхийлөгчид нэр дэвших хүн бүр хоёр шалгуурыг заавал хангасан байх ёстой гэсэн тайлбарыг хийсэн байна.
Энэхүү шалгуур нь, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүндлэл хүлээх ажил хийж танигдсан, дараагийн шалгуур мэдээж нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, намын бодлого тодорхойлсон туршлагатай хүн байх ёстой аж. Түүнийхээр АН-аас нэр дэвшихээ зарласан Ц.Оюунгэрэл нь энэхүү шаардлагыг хараахан хангахгүй гэнэ. Нам дотроо бодлого тодорхойлж тэргүүн эгнээнд явж байгаагүй хүн нэр дэвшиж байгаа нь АН-даа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн байдал “навс унасан” учраас өөр дэвшүүлэх хүнгүй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ц.Оюунгэрэлийн хувьд нэр дэвшээд, цаашлаад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-аас У.Хүрэлсүх, МАХН-аас “босоо” С.Ганбаатар зэрэг нөхөд гарч ирж өрсөлдвөл Ц.Оюунгэрэл дэмжихээ илэрхийлсэн. Энэ дэмжлэг түрүүнд дурдсан “далд санааг” илчилчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын санал дээр Ц.Оюунгэрэлийг дэмжигчдийн санал нэмэгдэнэ гээд бод...
Ямартай ч хөл хорионы үед олон иргэддээ тааламжтай шийдвэр гаргасан гэж үнэлэгдээд байгаа ч тооцоо судалгаагүй эргэж буцсан шийдвэрээр ард түмнээ будилуулсан У.Хүрэлсүх сайд ам нээж амлалт өгөх бүртээ сая төгрөг өгч, зээл дарах тухай ярьдаг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, “жорлонгоо засъя” уриатай, боловсролтой гэгдэж буй Ц.Оюунгэрэл үү? гэхчлэн олон асуулт эргэлдүүлэн сонгууль эхэлжээ.