Тодруулбал, өнөөдөр МОҮНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Н.Дэмбэрэлийг чөлөөлсөн байна. Учир нь Н.Дэмбэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэр тус телевизийн ажилчид, уран бүтээлчдийг хөөж гаргасан, "Херо" энтертайнментын уран бүтээлчдийг МҮОНРТ-ийн студид ярилцлагын бичлэг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, ажлын мөрийн хөтөлбөрийг уран бүтээлчдэд танилцуулаагүй зэрэг асуудлыг үндэслэн тус телевизийн уран бүтээлчид эсэргүүцжээ.
Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон хэдий ч телевизийн уран бүтээлчид, үндэсний зөвлөлийнхний шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Г.Гэрэлийг томилжээ.
BOLOD.MN