Шуурхай хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс онлайнаар оролцжээ.
Дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан талаар мэдээлэл авсны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлааг тооцохыг хүсэж буй албан тоотыг Нийслэлийн захирагч Д.Сумъяабазарт илгээжээ.
Нийслэлийн төрөх эмнэлгүүд НЭМГ удирдлагаар хангадаг учир харьяаллын дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг Хотын дарга шийдэх ажээ.
BOLOD.MN