Халдвар авсан амаржаад удаагүй эхийг Нэгдүгээр амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эмч, мэргэжилтнүүд хүнлэг бус хандсан асуудалд УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд нар хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдсэн.
Мөн өнөөдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх захирамжийг дөнгөж сая Хотын дарга Д.Сумъяабазар гаргасан байна.
Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн хувьд үүрэгт ажлаа хийж байгаа бөгөөд чөлөөлөх эсэхийг ЭМЯ шийдэх юм. 