Тодруулбал, уржигдар буюу энэ сарын 19-ний өдөр "Өргөө" амаржих газарт төрсөн эхээс ковидийн халдвар илэрсэн учир тус орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ өмсөж байсан хувцас, гэрийн углааштай нь ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн явдал иргэдийг бухимдуулж Төв талбайд жагссан.
Иймээс уг асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө ЕС-д өгсөн.
Харин өнөөдөр Зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд танхимаараа огцрох санал гаргаж, МАН УЗ дэмжээд байгаа юм.
BOLOD.MN