BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг батлав.


Тодруулбал, хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө мэргэжлийн байгууллагын албан тушаалтнууд хариуцлага алдсаны улмаас олон нийт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Улмаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа анх бүрдүүлэхдээ  танхимаараа ажиллана гэж төлөвлөсөн бөгөөд ард түмний үг, шаардлагыг хүлээн авч, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо өнөөдөр мэдээлсэн юм.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байгаа нь Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойших анхны тохиолдол гэдгийг онцлов.

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайд өөрөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан нь улс төрийн шинэ соёл хэмээв. Мөн хоёр хоногийн өмнө болсон үйл явдал төрийн зарим албан хаагчдын хариуцлага, ёс зүй ямар хэмжээнд байгааг харуулсан явдал боллоо гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Би хариуцлагаас зугтаж байгаагүй. Хүн ажил авсан бол өгч чаддаг байх ёстой. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эмэгтэйг ямар байдалтай авч явсныг би харсан. Энэ бол миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Коронавирустэй тэмцэнэ гэдэг бол хүн болгон хийчих ажил биш юм билээ. 1.5 сая хүн амтай нийслэлийг хорио цээрийн дэглэмд оруулж, 20, 30 мянган хүн амтай аймгийн төвд тэг зогсолт хийнэ гэдэг тийм амар ажил биш. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гардаг юм билээ. Эдийн засгаараа тэргүүлдэг, эмнэлэг нь хөгжсөн улс орон ч үүний өмнө хөл алдаж байгаа. Энэ үеэр хүний эрх зөрчигдөх асуудал ч олон гарч байгаа. Гэхдээ УОК болон энэ ажилд оролцож байгаа хүмүүсийн буруу биш шүү. Цөөн тооны хүний алдаатай ажлаас болж энэ асуудал үүссэн. Монгол Улсад төрийнхөө төлөө зүтгэж байгаа 190 мянган хүний буруу гэж хэлэхгүй. Уулын мод урттай богинотой байдаг шиг улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүн хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь олонх гэж би бодож байна. Цаашдаа төрд ажиллаж байгаа хүмүүс анхан шатандаа алдаа гаргавал Засгийн газрын тэргүүн нь огцордог юм байна гэдгийг ойлгоосой гэж ажиллаж байгаа. Шат шатны албан тушаалтнууд алдаа гаргавал хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гэдгийг сануулж байгаа юм. Түүнээс биш доод шатныхаа албан тушаалтан руугаа хариуцлагаа чихдэг удирдагч байхыг би хүсдэггүй. Миний эхлүүлсэн ажлыг дуусгах хүн их бий. Цар тахалтай тэмцэх, өвөлжилт, хаваржилт гээд олон ажил бий. Тиймээс дараагийн Засгийн газраа шуурхай байгуулах нь энэ парламентын үүрэг. Парламентын гишүүд, сөрөг хүчнийнхээсээ уучлал хүсэж байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувиар дараагийн Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, УЦС-иудын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхийг шахаж ажиллана” гэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, “У.Хүрэлсүхийн хүсэлтийг УИХ хүлээн авч, шийдвэрээ гаргах гэж байна. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох заалт Үндсэн хуульд бий. Цар тахлаас ард олноо, улс орнынхоо эдийн засгийг хамгаалах, гарз хохирол багатай даван туулахын төлөө Засгийн газар, УОК, иргэд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Гэвч зарим төрийн албан хаагчид цар тахалтай тэмцэх ажилдаа алдаа гаргаж, явцуу сэтгэлгээнээс болж нялх биетэй эх хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Засгийн газар огцрох үндсэн шалтгаан болж байна. Цар тахлын үед хүн бүр улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр давж, эвийг эрхэмлэх нь чухал байна. Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалах, түүнийг зохион байгуулах нь Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг цохон тэмдэглье. Үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах нь УИХ-ын нэн тэргүүний үүрэг юм. Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Төрийн ажил нэг ч өдөр алдагдаж болохгүй. Тиймээс Засгийн газраа шуурхай эмхлэн байгуулахад анхаарах ёстой” гэлээ.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хувь дэмжиж, тогтоолыг батлав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн Засгийн газрын тэргүүн томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэхийг уг тогтоолоор үүрэг болгож буй юм. Ингээд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг батлав
Бусад мэдээ ▼

1
03-09
УДЭТ: Жүжгийн тасалбар захиалсан бол буцаах боломжтой

2
03-09
ЭМЯ: Шинээр 36 шинэ тохиолдол нэмэгдлээ

3
03-09
Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

4
03-09
"Зүүнбаян Төмөр зам" ХХК 265 сая төгрөгийн компьютер, тавилга худалдан авах тендер зарлажээ

5
03-09
Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой

6
03-09
Ерөнхийлөгч намд зөвлөх эрхтэй юу?

7
03-09
ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэхийг дэмжлээ

8
03-09
Өнөөдөр ТАВАН салбар чиглэлийнхэн вакцинжуулалтад хамрагдана

9
03-09
Б.Сарантуяа, Н.Наагий, "Мотив" хамтлагууд тоглолтоо цуцалжээ

10
03-09
Б.Баярсайхан: Хүний эрх, шударга ёсыг эрхэмлэх нь төрийн түшээ хүний үндсэн зарчим

11
03-09
ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү?

12
03-08
Ерөнхийлөгч Х.Баттулга эмэгтэйчүүдэд зориулан мэндчилгээ дэвшүүлжээ

13
03-08
Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган иргэнийг вакцинжуулж байна

14
03-08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд хар тамхи хэрэглүүлж, нүцгэн зургийг нь нөхөр рүү нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн

15
03-08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Чимгээтэй уулзаж байна

16
03-08
Хамарын хийд рүү зорчих автозамын хөдөлгөөнийг зогсоожээ

17
03-08
ХӨСҮТ: Нэг өдрийн дотор КОВИД-19-ийн хамгийн олон 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

18
03-08
Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ

19
03-08
Ш.Бүд: Монголын үнэртэй салхи гэж үнэхээр л байдаг юм билээ

20
03-08
Мартын 8 буюу цар тахлаар МАРТАГДСАН ЭРХ

21
03-08
АРХАНГАЙ: Улаанбаатараас очсон кино багийнхнаас 1 хүн халдвартай нь батлагджээ

22
03-08
Д.СУМЪЯАБАЗАР: Урлаг соёлын арга хэмжээнүүдийг ч тодорхой хугацаанд хойшлуулна

23
03-07
Нийслэлд хэсэгчлэн ХӨЛ ХОРИО тогтоосон долоон байршил

24
03-07
"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ

25
03-06
БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ

26
03-06
Л.Оюун-Эрдэнэ: Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай, эмэгтэйчүүдээ

27
03-06
“Монос” АстраЗенека, “Монгол эм импекс ” Спутник-V вакциныг оруулж ирнэ

28
03-06
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ

29
03-06
ЭМЯ: Шинээр халдварын НАЙМАН тохиолдол бүртгэгдлээ

30
03-06
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: МАН-ын 100 жилийн ой тохиож, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн ДОЛОО ХОНОГ

31
03-05
"Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Covid-19 халдвар авч, гэр бүлийн хамт тусгаарлажээ

32
03-05
УИХ-ын гишүүн коронавирусийн халдвар авсан уу?

33
03-05
Хайрлагдсан эмэгтэй уралдаанд оролцоорой

34
03-05
УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна

35
03-05
Д.Дэлгэрсайхан: Жүжигчин хүнд маш их ШУНАЛ хэрэгтэй

36
03-05
BOLOD NEWS | Ноёд группийн ерөнхий захирал Г.Буяндорж болон түүний хань МУГЖ Дуучин Т.Ариунаа нар Прокурорт шаардлага хүргүүлж суулт зарлав

37
03-05
УОК: 4 сарын 1-нээс танхимын хичээл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

38
03-05
МЗХ-ны удирдлага Монголбанкинд хандлаа

39
03-05
Ангараг гаргийн өндөр нарийвчлалтай зургийг үзүүлжээ

40
03-05
Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулалтын ажил дуусна

41
03-05
О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өглөө

42
03-05
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

43
03-05
Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

44
03-05
Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа

45
03-05
"Оюутолгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдууллаа

46
03-05
379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа

47
03-05
Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна

48
03-05
ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна

49
03-05
14 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ

50
03-05
Атар талхыг "зохиосон" А.Бямбасүрэнг "Алтан гадас" одонгоор шагнажээ

51
03-05
"Аавыгаа зарна" зарыг нийтэлсэн "Шуурхай зар" сонинг 5 сая төгрөгөөр торгожээ

52
03-05
С.Эрдэнэ, Ц.Туваан нар 2 өөр сунгаа зарлаж, АН-ыг дахин 2 өөр даргатай болгох нь

53
03-05
С.Энхболд: Зургадугаар сар хүртэл AstraZeneca вакцины 112000 тунг хүлээн авна

54
03-05
Оросууд Монголын далангаас болж ЮНЕСКО-д хандана

55
03-05
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

56
03-05
"Мартын 8"-ныг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг Шадар Сайд С.Амарсайхан уриаллаа

57
03-05
“Спутник V” вакцин Ирак болон Лаост бүртгэгджээ

58
03-04
“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ, АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА

59
03-04
“Амазон” компани Лондон хотод кассын ажилтангүй дэлгүүрээ нээж байна

60
03-04
Bolod News | Дархлаажуулалт ба вакцины тухай

61
03-04
Нийслэл хотод 13200 хүн вакцинд хамрагдаад байна

62
03-04
Олимпын медальтнуудаа “Монгол шуудан”-гийн марк дээр мөнхлөв

63
03-04
БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хоёр хүн нас баржээ

64
03-04
Мьянмарт болсон мөргөлдөөний үеэр 38 хүн амиа алджээ

65
03-04
Л.Оюун-Эрдэнэ: Банкны салбарын санал, хүсэлтийг шийдье

66
03-04
Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны хэргийг хаах санал хүргүүлжээ

67
03-04
Tөр засгийн анхаарлыг тээвэрчдэд хандуулахыг хүсэж байна

68
03-04
Мьянмарт өчигдөр 38 хүн амиа алдлаа

69
03-04
Ж.Эрдэнэбат "Хаврын чуулганаар" УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр болжээ

70
03-04
Хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий ЗУРГААН ХАГАРАЛ дунд улаанбаатарчууд налайж сууна

71
03-04
С.Жавхлан: Олон жил Монгол түмнээ ерөөж баясгасан гэж шийтгэж байгаа юм уу

72
03-04
Хэнтийд мөнгөөр бороо оруулж, болсон болоогүй “шавар” овоолохоо больё

73
03-04
Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ

74
03-04
ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна

75
03-04
U&D Сонин содон барааны дэлгүүрээс сонгогдсон бараа бүр 50 хувийн хямдралтай худалдаалагдаж байна

76
03-04
Улсын хэмжээнд ШАТАХУУН 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй байна

77
03-04
МУГЖ Т.Ариунаа: Миний хань Г.Буяндорж 16 удаа шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн

78
03-04
Олон орон Хятадын ”Хоёр чуулган”-ы дэлхийн ач холбогдлыг анхаарч байна

79
03-04
ЗГ: Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан вакцинд хамруулахаар болжээ

80
03-04
"Буянт-Ухаа-2" хорооллын 1042 дугаар байрнаас КОВИД-19 илэрч, хөл хорио тогтоолоо

81
03-04
МАН-ын ахмадууд ЕНБД Д.Амарбаясгаланд МАХН-тай нэгдэх уриалга гардуулав

82
03-04
МАН-ын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо

83
03-04
Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ

84
03-04
Жо Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

85
03-04
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

86
03-04
Б.Баасанцогтын “байгуулсан“ шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?

87
03-04
ШУУРХАЙ: Увс аймгаас ирсэн 3 иргэнээс коронавирус илэрчээ

88
03-03
Баянгол дүүргийн "Усан спорт сургалтын төв" 3-р сарын 4-нд нээлтээ хийнэ

89
03-03
Маргааш АН-ын даргад нэр дэвшигчид ТОДОРНО

90
03-03
Гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ

91
03-03
Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэнээс халдвар илэрчээ

92
03-03
С.Амарсайхан: PCR шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй

93
03-03
ТАНИЛЦ: Энэ сарын 15-наас эхлэх УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлууд

94
03-03
Спутник V вакцин Токиогийн олимпийн тоглолтыг аврах шидэт дохиур нь болох уу?

95
03-03
Сэрэмжлүүлэг: Ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ

96
03-03
Илон Маск шинэ хот байгуулна

97
03-03
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдлыг шалгав

98
03-03
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргажээ

99
03-03
ХӨСҮТ: Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна

100
03-03
Иргэн Х.Ананда хохирогчоор мэдүүлэг өгчээ