ЭМЯ-наас өнөөдөр 16 хүнээс халдвар илэрсэн талаар мэдээллээ. Улмаар иргэд сонор сэрэмжээ улам өндөржүүлж, өөрсдийгөө маш сайн хамгаалах шаардлага тулгарч байгааг анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хэдийгээр ойрын хавьтлуудаас халдвар илэрч байгаа ч хүрээ тэлэгдсээр байгааг иргэд анхаарах хэрэгтэй байна. Халдварын тархалт их байгаа энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр болж байна. Тиймээс ард иргэд өөрөө өөрсдийгөө хамгаалах, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалахын тулд гадуур дотуур явахгүй, амны хаалтаа сайн зүүж, зай барих, олон хүн цугларсан газарт очихгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна" гэлээ.