Ковид-19 халдварын 16 тохиолдол илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа үүний задаргааг олон нийтэд хүргэлээ.
Ковид-19 халдварын 16 тохиолдол илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа үүний задаргааг олон нийтэд хүргэлээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 16 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн 2, 3 дахь хүмүүсийн шинжилгээ. Мөн БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна. Мөн ЭМЯ-ны нэг ажилтан халдвар авсан. Тиймээс ЭМЯ-ны 128 хүнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар халдар илрээгүй. Ойрын хавьтлын 5 хүнийг тусгаарласан.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 814 болж байна. Бусад халдвар гарсан аймаг, орон нутгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй. Дотоодын халдвар 1140 байна. Харин Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1643 болж, эдгээрээс эдгэрсэн 1169, эмчлэгдэж байгаа 461 байна. Үүнээс 412 хөнгөн, 44 хүндэвтэр, 4 хүнд, 1 хүн маш хүнд байна" гэлээ.
BOLOD.MN