үүрэгт ажлын хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол ялсан уу, Х.Баттулга ерөнхийлөгч ялсан уу?
Монгол, орос эхнэр, хүүхдүүдийнхээ асуудлаар төөрөгдүүлэн хэл ам дагуулж байсан ч өрсөлдөөн дундаас "ялначууд"-ын дэмээр гарч ирсэн Ерөнхийлөгч маань гэр бүлийн оргоо бусгаа амьдралаа төвхнүүлж чадаагүй шигээ монголчуудын эв нэгдлийг бэхжүүлж амжсангүй.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ардын зүйр үг бий. Энэ нь манай Х.Баттулга ерөнхийлөгчийн хувьд эсрэг утгаараа хэрэгжээд байгаа юм. Жишээ авах томоохон улс орнууд засаг төр барих эрхмүүдээ сонгохдоо ар гэр, ажил амьдрал, тэргүүн хатагтайгаа ч чухалчлан авч үздэг. Бидний хувьд энэ асуудлыг хөнддөг ч, тэгсхийгээд орхигдуулчихдаг гэм нь зан болсон ард түмэн юмсанж. Гэр бүлийн тогтвортой харилцаа баг хамт олон, цаашлаад нийгмийн манлайлалд нэн чухал ач холбогдолтой байсаар ирсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн “бүрхэг” амьдрал бидний асуудал биш байж болох ч, Анжелика гэх эмэгтэйг тэргүүн хатагтай гэж өргөмжилж болох эсэхээ ч мэдэхгүй, ер тэргүүн хатагтайтай эсэхээ ч ойлголгүй явсаар ээлжит Ерөнхийлөгчийн сонголттой нүүр тулж байгаа монголчууд дахин зургаан жилийг түүнтэй “улсаа ялуулна” гэж итгэлээ өгөх нь юу л бол. Түүнд биеэ, гэрээ зассаны дараа эргэн ирэх боломжийг олгоцгооё.