Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр ковид-19 халдварын 13 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв.
Үүнийг задалбал, Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас 7 хүнээс халдвар илэрсэн. Бусад нь ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан халдварын тохиолдол 827 болж байна. Бусад халдвар гарсан аймаг, орон нутгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй.
Улс даяар дотоодын батлагдсан халдварын тохиолдол 1151 байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1656, эдгэрсэн 1211 эмчлэгдэж байгаа 432 байна. Үүнээс 384 хөнгөн, 45 хүндэвтэр, 2 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 42 хүн эдгэрч эмнэлгээс гарсэн гэлээ.
BOLOD.MN