ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Зам тээврийн сайд- Л.Халтар, Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд- Г.Сайханбаяр БОАЖ-ын сайд - Д.Сарангэрэл нарыг улираахаар яригдаад байна.
У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлагаа үүрэн огцорсон боловч, сайдаараа туг барин ард нь үлдэх гэж байгаа энэ хүмүүс ч бас огцорч салбар бүртээ хийсэн ажилтай хүнээ гарган ирэх хэрэгтэй. 3жилийн хугацаа үлдсэн энэ үед ажиллаж чадах сайдаа гаргаж энэ боломжоо алдахгүй ашиглах хэрэгтэй байна Л.Оюун-Эрдэнэ сайд аа.
БОАЖ-ын сайд - Д.Сарангэрэлийг улираан ажлуулж авч үлдэхээр болсон бол, энэ хүний хийсэн ажил бүрийг ахин нэг нягтлах хэрэгтэй.
Ард түмэн сайд нараа солих хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Энэ боломжоо ашиглан мэргэжлийн бус мөнгөтэй хүн болгон дуртай суудалдаа сууж сайд болдог энэ тогтолцоог Л.Оюун-Эрдэнэ хална уу.
Нийгэмд тулгамдаад байгаа том асуудал бол байгаль орчин. Энэ бол дуртай нь суудаг тоглоом биш. Бидний ирээдүй үр хүүхдүүдэд үлдэх ганц зүйл эх нутаг байгаль орчин.
Өөрсдөө саналаараа ажлаа хийж чадаагүй, хариуцлагаа хүлээсэн сайд нараа буцаад суудалд нь томилох гээд байгаа нь илүүц биз.
Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа юу хийсэн бэ? Цар тахлын хүнд нөхцөлд бэлдэх хугацаа ч бас байсан. Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд хүмүүс шалаар нэг болсон, хүнд суртал төрөх эмнэлэг, шаардлага хангаагүй эмнэлэгийн үзэмж үнэн төрхөө харин ч нэг сайн хараад авлаа. Эрүүл мэндийн сайдын суудалд Д.Сарангэрэл юу хийсэн бэ? Нэг өдөр гараад ирсэн биш олон жилийн турш буглаж байсан энэ асуудлууд одоо гарч ирж байгаа нь энэ. Хариуцлагаа хүлээгээд зогсохгүй асуудлууд байна.
Өөр яамны сайд болоод явахаар өмнөх бүх хариуцлага нь алга болдог жишээгээр Д.Сарангэрэл сайд ч бас БОАЖЯ-ын сайдад томилогдоод хагас жил хүрэхгүй хугацаа болж засгийн газрийн гишүүд нийтээрээ огцорлоо. Гэхэд буцаад энэ суудалдаа шигдэн үлдэх гээд байгаа нь тааж тааварлахын аргагүй асуудал.
Энэ салбарт ажил эхлүүлсэн хүмүүсийн ажлыг үргэлжлүүлж хийлгэе.
М.Оюунчимэг 2018 оноох “Хөрсний хүнд металлын бохирдол Улаанбаатар хотын гэр хорооллын өнгөн хөрсөнд агуулагдах хар тугалга болон хүнцэл стандратын шаардлага хангахгүй байна. Үүний зэрэгцээ хөрсний хар тугалганы бохирдол олон жилийн турш хадгалагдсан хэвээрээ байна. Хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдолд авто засварын газрын шатах тослох материал, авто угаалга, дугуй засвар, томоохон авто худалдааны төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байгаа нь судалгаагаар харагдлаа” гэж онцолж байв. Энэ судалгаагаар хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсөнд агуулагдах нянгийн тоо нь бүх цэгүүдэд 7-9 саруудад их түвшинд байдаг нь харагджээ. Харин хөрсний нянгийн тоо зуны улиралд өсөх хандлагатай дүн гарсан байна. Түүнчлэн нянгийн бохирдолд томоохон зах, гэр хорооллын нүхэн жорлон, томоохон үйлчилгээний төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлдөг байна.
Хөрсний бохирдлоос болж гэр хорооллын хүн амын болон 0-5 насны хүүхдийн дунд суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд хамгийн их тохиолдож байгааг тогтоосон байна. Энэ нь ялангуяа гэр хорооллын бага насны хүүхдийн дунд элбэг тохиолддог гэдэсний халдварт өвчинд хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол шууд нөлөөлж байгаа эдгээр асуудал Ковид-19 өвчин гарснаас хойш яригдахгүй байнаа энэ бол үргэлжлүүлэн хийх маш ноцтой асуудлууд.
"Дэнжийн 1,000-н цагаан байрууд, тус газрын дахин төлөвлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иргэд өөрсдөө газар чөлөөлөх хүсэлтээ нэгдсэн журмаар бүрдүүлж, газраа үнэлэхдээ бодит байдалтай нийцүүлэхийг, газар чөлөөлөлт, барилгын ажил эхлэхэд тус Байнгын хороо анхааран ажиллаж, хяналт тавих болно" гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцолж байв энэ хийсэн ажилтай хүний ажлыг дуусгая.
BOLOD.MN