BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ч.Хүрэлбаатар: БНХАУ үнэгүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2021.01.27/ 18 цаг 27 минутад ирц бүрдсэнээр хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. 


Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн болохыг танилцуулав.
 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, П.Анужин нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Тухайлбал, Б.Дэлгэрсайхан гишүүн хуулийн төслийн 18.1.5-д “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон төлөвлөх боломжгүй орлогыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлогод тооцох...” гэж зааснаар Батлах хамгаалах салбарын орлого буурна. Иймд тусгайлсан чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байгуулах нь зүйтэй, эсэх талаар тодруулав. Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр хийсэн тайлбартаа, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтэд бие даасан эрх зүйн зохицуулалт оруулж буй тул бусад аж ахуйн нэгж байгуулах шаардлагагүй гэв. Ийнхүү Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийж дууссан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөхийг хэлэлцлээ.
Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрзг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25%, Үйлчилгээний хураамж 0.75%, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5% байна гэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Баделхан нар Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодоор хэлэлцэж, гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжин, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уг вакциныг нэн яаралтай оруулж, бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэхийн сацуу зөвшилцөхийг дэмжиж буйгаа хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд энэхүү вакцинжуулалт КОВИД-19 вакцины КОВАК хөтөлбөртэй уялдаж буй эсэх, Дэлхийн банкаас гадна бусад байгууллагуудтай хамтран ажиллаж буй эсэх, мөн төслийн хүрээнд нийт хүн амын жар хүртэл хувийг хамруулна гэж заасан нь хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар тодруулав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн тайлбартаа, вакцин оруулахаар гурван чиглэлээр ажиллаж байна. Цар тахалтай холбогдуулан АНУ болон Европын Холбооны гишүүн орнууд өөрийн улсад үйлдвэрлэсэн вакцины экспортыг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас вакцин оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Бусад орнуудын хамтын ажиллагааны хувьд БНХАУ үнэгүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн. Хүн амын жар хүртэл хувийг хамруулна гэдэг нь бид хүүхдийг вакцинд хамруулахгүй, учир нь дэлхийн жишигт хүүхэд дээр вакцин туршсан туршлага байхгүй гэв.
 
 
Ийнхүү “Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ч.Хүрэлбаатар: БНХАУ үнэгүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн
Бусад мэдээ ▼

1
02-26
"Оюутолгой" ХХК 649.4 тэрбум татварын алданги, торгуулиа төлж эхэллээ

2
02-26
Г.Сайханбаяр: Цэргүүдийг дарамталсан ёс зүйгүй үйлдэл өнгөрсөн жилийн явдал ч хариуцлага тооцно

3
02-26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба Улсын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

4
02-26
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

5
02-26
ОХУ-аас 10 мянган тун Спутник-V вакцин маргааш ирнэ

6
02-26
Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор болов

7
02-26
Олон улсын чанарын стандартад нийцсэн “Сон Медикал Центр- Улаанбаатар” эмнэлэгт бүх төрлийн үйлчилгээ байна

8
02-26
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний замд химийн бодис асгарсныг аюулгүй болгожээ

9
02-26
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол илэрснээс 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний ойрын хавьтлын хүмүүс

10
02-26
ТАНИЛЦ: Бичлэг задарснаас хойш болон өмнө шүүгч З.Болдбаатарын шүүсэн хэргүүд

11
02-26
Койн үнийн савалгаа ихтэй байдаг ба оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй

12
02-26
Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

13
02-26
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

14
02-26
Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа

15
02-26
ЭЕШ-ыг 6 дугаар сарын дундуур, монгол хэлний шалгалтыг 5 дугаар сард зохион байгуулна

16
02-26
Их Британийн хатан хаан вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриаллаа

17
02-26
УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа

18
02-26
Ангараг гараг - хүн төрөлхтөний нөөц буудал мөн үү?

19
02-26
Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?

20
02-25
ОУ тоймч Ш.Гантулга: Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг

21
02-25
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

22
02-25
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх болжээ

23
02-25
Өмгөөлөгч Б.Баасанцогт 10 жилийн өмнө согтуугаар автомашин жолоодож хүний амь хохироон тэнсэн харгалзах ял авч байжээ

24
02-25
МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди оюутнуудаа сүрдүүлж, биед нь халдсан уу?

25
02-25
Ерөнхийлөгч дахин нэг гэмт хэрэгтнийг дээд шүүхийн шүүгчээр томилжээ

26
02-25
Б.Мөнхцэлмэг: Х.Баттулга оффшор нь илрэнгүүд нийгмийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлчихээд цэвэр үлдэх гэж байна

27
02-25
Орхон аймаг 150 сая төгрөгийн бэлэг дурсгалын тендер зарлажээ

28
02-25
Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ

29
02-25
Шүүгч Х.Идэр нь томоохон хэргүүд дээр ажиллаж байсан бөгөөд Э.Эрдэнэбатыг яллаж байсан шүүгчдийн нэг

30
02-25
"Аэро Монголия" компанийн онгоцонд гэмтэл гарч, нислэг саатсан талаарх мэдээллийг ИНЕГ-аас нууцалж байна

31
02-25
Хоёр хоногт 3112 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ

32
02-25
Ам.долларын ханш суларч, зэсийн үнэ 4 дэх өдрөө дараалан өсөж байна

33
02-25
Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх төлөвлөгөөтэй байна

34
02-25
Г.Ариунбаатар ОХУ-ын одонгоор шагнагдлаа

35
02-25
Тавдугаар сарын нэгнээс хил нээхээр судалж байна гэв

36
02-25
The Economist: Монголын ардчилал алдаатай

37
02-25
ЭМЯ: Шинээр 46 тохиолдол шинээр илэрсний 1 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

38
02-25
Алдагдсан бичлэгийн "гол дүр" Б.Баасанцогт гэж хэн бэ?

39
02-25
Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

40
02-25
Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ

41
02-25
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь

42
02-25
АНУ-д онц байдлын хугацааг сунгав

43
02-25
Автомашин шатаж хүний амь эрсэджээ

44
02-25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна

45
02-25
Их Британид илэрсэн коронавирусний хувилбарын улмаас АНУ-д шинэ давлагаа үүсэж магадгүй

46
02-25
2600 тонн жинтэй барилгыг 76 метр зайд өргөн зөөвөрлөжээ

47
02-24
Б.Баасанцогтын гэр бүлийн найзуудын уулзалт , ЗАВХАЙРЛЫН уулзалт болсон уу??

48
02-24
Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ

49
02-24
Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийнхэнтэй хийсэн нууц уулзалтаар юу яригдав?

50
02-24
Газрын дээрэмчин гэгддэг Монголын Үндэсний Их сургууль оюутны ЭРХЭНД ХАЛДАЖ байна

51
02-24
Нийслэлийн ЕБС болон их дээд сургууль, коллежийг танхимаар хичээллүүлэх саналыг дэмжсэнгүй

52
02-24
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

53
02-24
ЗӨВЛӨГӨӨ: "АстраЗенека" вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

54
02-24
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа

55
02-24
Өмгөөлөгч Д.Баттулга: Мөрдөн, шалгах байгууллагаас тагнаж, чагнасан байж болзошгүй учир шүүгч нар ТЕГ-т гомдол гаргасан

56
02-24
Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

57
02-24
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдсэний 9 нь "Нэг өрх-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн

58
02-24
Хөл хорио суларснаас хойш гэмт хэргийн тоо өсөв

59
02-24
Вакцин гаж нөлөө үзүүлбэл нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг ДЭМБ боловсруулжээ

60
02-24
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдав

61
02-24
С.Амарсайхан: Автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих хэрэгтэй

62
02-24
КОВИД-19 вакцины гаж нөлөө

63
02-24
Баянзүрх дүүргийн эмч, мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагджээ

64
02-24
ЕХ “хиймэл нар” бүтээх төсөлд 5.6 тэрбум евро гаргана

65
02-24
Өвөрхангай аймагт хүн шатаж нас барсан хэрэг гарчээ

66
02-24
“Ард койны өсөлт хөөсрөлт үү, бодит уу”

67
02-24
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ Мьянмар төдийгүй олон улсын анхаарлыг татав

68
02-24
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү?

69
02-23
Зэсийн үнэ 9000 ам.доллар давжээ

70
02-23
Тоноглогдсон нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн боллоо

71
02-23
Словак ЕХ-ны орнуудаас үлдэгдэл вакцинуудыг нь гуйна

72
02-23
Хагас тэрбум төгрөгөөр тансагласан ШЕЗ-ийн дарга, орон нутгийн дарга нарыг машины тендерүүдийг хэзээ цуцлах вэ Ерөнхий Сайд аа!?

73
02-23
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй

74
02-23
Голомт банк “Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлийн хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

75
02-23
Хакүхо: Үнэр мэдрэхээ болиод шинжилгээ өгсөн

76
02-23
Ажлын үнэмлэх, нэрийн хуудас хийнэ

77
02-23
Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар монгол төрийг доромжилсныхоо төлөө огцрох ёстой

78
02-23
Хөл хорионы үед ослын улмаас 9 хүн нас баржээ

79
02-23
Д.Нарангэрэл: Ямар нэгэн вакцин, био бэлдмэл хийлгэсний дараа хариу урвал өгдөг

80
02-23
Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусын эсрэг вакцинжуулалтанд хамрагдахыг иргэддээ уриалж байна

81
02-23
Гэр шатаж, 7 настай болон 1.7 настай бага насны хоёр хүүхэд өртөн нас баржээ

82
02-23
Тав хоногт Төрийн албан хаагчдын 90 хувь нь цахимаар ажиллана

83
02-23
Сансар огторгуйг энх тайвнаар ашиглахад хувь нэмэр оруулах ёстой

84
02-23
Э.Оюунболд аварга уу? арслан уу?

85
02-23
“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана

86
02-23
Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална

87
02-23
Хил дамнасан цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна

88
02-23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.30 цагт коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэнэ

89
02-23
“China Shenhua Energy” нүүрсний гарц өссөн гэж мэдээлснээр хувьцааных нь ханш 6 хувиар өсөв

90
02-23
БНХАУ-д цар тахлын аюулын өндөр болон дунд түвшинтэй бүс нутаг үлдсэнгүй

91
02-23
Улсын их дэлгүүрээс “Ариг” банк хүрсэн “Номин”-гийн Ш.Баярсайханы "зам"

92
02-23
ОХУ-д шувууны ханиад бүртгэгдсэнтэй холбоотойгоор журам гаргаж байгаа гэв

93
02-23
ИНЕГ-т үүссэн эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу?

94
02-23
Цай Вэньруй: Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг

95
02-23
Ерөнхий сайд хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүргийг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө

96
02-23
Монгол Улс БНХАУ-ын тусламжийн вакциныг хүлээн авлаа

97
02-23
Халдвар илэрсэн зарим дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио үргэлжилнэ

98
02-23
Аж, ахуй нэгжүүдэд тавигдах тусгай нөхцөл шаардлага

99
02-22
2021 оны гуравдугаар сард төлөвлөж буй нислэгүүд

100
02-22
Албан шаардлага