Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид өөрсдийн хэрэглээний үйл ажиллагааг онлайн худалдаанд шилжүүлснээр, хил дамнасан цахим худалдааны индрүүд нь хэрэглэгчдийн худалдан авалтын чухал зам суваг болжээ. Ялангуяа цар тахлын нөлөөгөөр гадаадын маш олон үйлдвэрүүд хагас зогсонги байдалд орсон бөгөөд гадаадын хэрэглэгчдийн "Хятадад үйлдвэрлэв"-ийн эрэлт хэрэгцээ илт нэмэгдэж, электрон бараа, өдөр тутмын хэрэглээ нь гадаадын хэрэглэгчдэд маш их таалагдах болжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2020 онд Хятад улсын зөөврийн компьютер зэрэг гэр ахуйн хэрэгслийн 2.51 их наяд юанийн бүтээгдэхүүн экспортолсон нь 8.5 хувиар өссөн үзүүлэлт байлаа.