Өчигдрийн хугацаанд 26058 иргэнийг коронавиурсийн шинжилгээнд хамруулсан байна. Эдгээрээс 32 хүнд коронавирусийн халдвар илэрсэн аж. Тодруулбал, "Нэг хаалга - Нэг өрх" шинжилгээний хүрээнд 9 иргэнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдлууд нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байсан аж.
Ингэснээр Улаанбаатар хотод нийтдээ 1914 тохиолдол, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2755 болж бүртгэгдлээ. Үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн байна.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 67 иргэн бүрэн эдгэрч, гэртээ гарчээ.