АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улс дахь коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор тогтосоон онц байдлын зэргийн хугацааг сунгасан талаар CNBC мэдээлжээ.
"Цар тахал улс орны нийгмийн эрүүл мэнд болон аюулгүй байдалд онцтой эрсдэл учруулсан хэвээр байна. Тиймээс 2021 оны гуравдугаар сарын нэгнээс хойш ч онц байдлын зэрэг үргэлжилнэ" гэж Байдены зарлит өгүүлжээ. Харин хэдий хугацаагаар сунгасан талаарх мэдээлэл гараагүй байна.
АНУ-д коронавирусийн халдварын улмаас 500 мянга гаруй хүн амиа алдсаныг Байден онцлоод "холбооны засгийн газрын бүхий л боломжуудыг дайчлан коронавирустэй тэмцэх ажлыг үргэлжлүүлэх нь чухал" хэмээн цохон тэмдэглэжээ.