BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад хариуцлага тооцох цаг болсон

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Пүрэвжавын Батаа гэж “дархлагдсан” дарга байна. Тэр хэн болохыг мэдэх үү? 2016 


У.ОРГИЛМАА

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Пүрэвжавын Батаа гэж “дархлагдсан” дарга байна. Тэр хэн болохыг мэдэх үү? 2016 оны арванхоёрдугаар дугаар сарын 18-ны орой бааранд Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрч цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдож, дараа нь харуулын байран дээрээ ирэн, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан хэрэг явдал мөн л П.Батаа даргын үед гарсан ч хариуцлага яригдаагүй. Харин ч албан тушаал ахиж, тус газрынхаа “жинхэнэ” дарга нь болсон. Мөн П.Батаа дарга өөрийн үүсгэн байгуулсан “Экологи Бьюлдинг Констракшн”, “Скудо Таур” зэрэг компанитай тендергүйгээр “шууд” гэрээ байгуулж барилга засвар, угсралтын ажил хийлгэсэн байдаг. Энэ талаар сануулбал, П.Батаа нь Хууль зүйн дэд сайд асан Цогоогийн Уугангэрэлийн хамт “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-ийг 2007 оны наймдугаар сарын 6-ны өдөр байгуулсан байдаг. АТГ-ын Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн Аудитын газрын дүгнэлт 2015 онд олон нийтэд дэлгэгдсэн. Үүнд Улаанбаатар хотын Сүхба ата р дүүрэгт байрлах Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн барилгын хэсгээс АТГ-ын эзэмшилд шилжүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарахыг тооцоолон засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-тай гэрээ байгуулан тус компанийн данс руу 2014 оны арванхоёрдугаар сарын 17-нд 300 сая төгрөг шилжүүлсэн боловч шийдвэр эцэслэн гараагүй тул засварын ажлыг түдгэлзүүлж дээрх санхүүжилтийг “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК 2015 оны нэгдүгээр сарын 30-нд улсын төсөвт буцааж тушаасан байдаг. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэг тэрбум 146.6 сая төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын авто гарааш, хурлын заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг баримтлан “Экологи Бьюлдинг Констракшн” ХХК-тай шууд гэрээ байгуулж барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн ба 2014 оны долдугаар сарын 9-ний өдрийн 2014/396 дугаар бүхий Улсын комиссын актаар дээрх барилгыг ашиглалтад хүлээн авсан байна. 

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлсэд үндэслэн гаргасан дүгнэлтээс харахад АТГ улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 81.8 хувийг нууцын зэрэглэлд хамруулж шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулжээ. Мөн эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр оройтож гарсны улмаас тусгай объектын барилга угсралтын ажил хэрэгжээгүй байна гэж үзжээ. Сүүлд л гэхэд Сүхбаатарын талбайг хамгаалах нэрийдлээр 152 сая төгрөгийн үнэ бүхий боржин чулуу шахаж, нийгмийн дургүйцлийг нэлээдгүй хүргэсэн. Ямар сайндаа л иргэд “булшны чулуу” хотод шахлаа гэж шүүмжилж байхав. Аргаа барсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “Наад нэг балай юмаа солиоч ээ” гэж тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тухайн үед шаардаж ч байсан удаатай.

Гэхдээ л П.Батаа дарга солигдоогүй... Төрийн ордны эргэн тойрны 50 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хамгаалдаг. Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр П.Батаа даргын хариуцдаг төв талбай дээрх хамгаалалтын бүсэд 34-хөн настай Э гэх залуу өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн харамсалтай үйл явдал тохиолдов. Гэвч ахиад л ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Үүний өмнө Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр нас барахад донгодуулахаас өөрөөр шийтгүүлээгүй, Зам тээврийн яаманд төрийн алба хаагчид архидан согтуурч, нэгнээ хөнөөчихөөд байхад бас л ямар ч хариуцлага хүлээгээгүй. 

Сэтэрлээд тавьчихсан адуу шиг хариуцлага хүлээдэггүй “дархан цаазтай” дарга П.Батаатай “хуулийн хэлээр” ярих Төр гэж байна уу? Эх сурвалжийн мэдээллээр, ЗГХЭГ -аас Төрийн тусгай хамгааллалтын газарт аудитын шалгалт орохоор төлөвлөгдсөн гэх бөгөөд 7-8 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил байгаа гэнэ.Харин П.Батаа дарга энэхүү зөрчлөө нууж, хариуцлагаас мултрахын тулд хамгаалалтын тасгийнхаа ажлыг өөрийн биеэр хийж, халдвар хамгааллын дэглэм зөрчин барин биеийн тамирын зааланд гадуур хувцастайгаа Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийг дагаж явна. “Вагоныг төмөр замтай нь хулгайлна” гэгчээр Төрийн тусгай байгууллагыг өөрт нь бэлэглэхийг шаардсаар санасандаа хүрч хуульд өөрчлөлт оруулсан түүнд хэн, юугаар барьцаалагдсан бол? Хэрэв тийм шантааж, “шаантаг” үгүй бол түүнд хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ. Олон нийт анхааралтай ажиглаж байна!

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН 

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад хариуцлага тооцох цаг болсон
Бусад мэдээ ▼

1
04-19
Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамж буюу нумгүй сум

2
04-19
Хууль, хүчний байгууллагынхан автомашины 1000 хуурамч дугаар эзэмшдэг гэв үү?

3
04-19
МАН-ын Удирдах зөвлөл ШУУРХАЙ ХУРАЛ зарлалаа

4
04-19
БААР, БУУДАЛ ХЭСДЭГ ДИПЛОМАТ АЛБАА БАЙРАНД НЬ ОРУУЛЪЯ, Б.БАТЦЭЦЭГ САЙД АА!

5
04-19
Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

6
04-19
Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай ...

7
04-19
Хунтайж Филиппийг Виндзорын шилтгээний сүмд оршууллаа

8
04-19
Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

9
04-19
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хойшлууллаа

10
04-19
Mc collection MB ,Lodko ,Taba шинэ уран бүтээл "Хөөрхөн Охин"

11
04-19
Газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

12
04-19
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа

13
04-19
Танилц: Өнөөдөр AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд

14
04-19
Ice Top хамтлаг Монголын хамгийн анхны хип хоп пянз гаргалаа

15
04-19
Иргэн бүрт илгээсэн COVID-19 ERSDEL системийг АШИГЛАХ ЗААВАР

16
04-19
Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

17
04-19
Монгол Улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана

18
04-19
Мьянмарт Японы сэтгүүлчийг баривчилжээ

19
04-19
АН-ынхан Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, дотоод “зодооноо” эхлүүлжээ

20
04-19
ХӨСҮТ: Тоглоомын талбайд хүүхдүүдээ тоглуулахгүй байхыг анхааруулж байна

21
04-19
Л.Баттөр: 17-гоос доош насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна

22
04-19
Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

23
04-19
Өнөөдөр AstraZeneca вакцины хоёрдугаар тунг хийх цэгүүд

24
04-19
Тэр хэн бэ? LIVE: *Монголын салса бүжиг сонирхогчдын холбооны хөтлөгч багш *Б.Мөнх-Оргил

25
04-19
Сонгогчдын жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай

26
04-19
Он гарсаар үйлдвэрийн 47 осол бүртгэгджээ

27
04-19
“Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу

28
04-19
АН: Ц.Анандбазар гишүүний бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлыг хэлэлцэнэ

29
04-19
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 889 хүн коронавирусээр халдварлаж, 5 хүн нас барав

30
04-19
30 тэрбум төгрөг луйвардсан Д.Бат-Эрдэнийг "хонгилын шүүгч" нар хамгаалж байна

31
04-19
"Шинжлэх ухаан дээр сандайлсан популизм"

32
04-19
Тагтан дээрээс үсрэх гэж байжээ

33
04-19
Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж шийдэв

34
04-19
Цөмийн хаягдал усыг далайд цутгахаар шийдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ

35
04-19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатарын Дарьгангад томоохон хээрийн түймэр гарчээ

36
04-19
Энэ сарын 23-нд ВАКЦИН ирж, хоёр дахь тунг тарьж ЭХЭЛНЭ

37
04-19
ХӨСҮТ-йн эмч нар КОВИД-ийн шинжилгээнээс хэрхэн мөнгө угаасан бэ?

38
04-19
Шуурхай: УИХ гишүүн Ё.Баатарбилэг Архангай аймагт халдварын улмаас тусгаарлагдлаа

39
04-19
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн ноцтой осол гаргажээ

40
04-19
ЭМД-аар 52 улсын болон хувийн эмнэлэгт ӨНДӨР ӨРТӨГТЭЙ оношилгоонд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжтой

41
04-19
"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

42
04-19
Европын хөл бөмбөгийн шилдэг клубүүд шинэ тэмцээн зохиохоор болжээ

43
04-19
"COVID-19 ERSDEL": Xавьтлын мэдээллийг илгээнэ

44
04-19
Хятад вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ

45
04-17
ЭМЯ: 983 тохиолдол илэрч, онош батлагдаад 1-8 хоногийн дотор 4 хүн нас барлаа

46
04-17
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүсэн баримтууд ил болж, авлигын хэрэгтнүүдийг шүүн хэлэлцсэн ДОЛОО ХОНОГ

47
04-17
Цасан шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ

48
04-17
"Суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч байна"

49
04-17
Ж.Энхцэцэг: "Өргөө" амаржих газар коронавирусийн халдвартай таван эмэгтэйг амаржууллаа

50
04-16
Х.Баттулга болон бусад Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших боломжгүй гэж Цэц үзлээ

51
04-16
Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна

52
04-16
Ц.Анандбазар МИАТ-д шатахуун нийлүүлж, МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр “Бага тэнгэр”-ийн тансаг хауст амьдардаг

53
04-16
Геополитикийн замын уулзвар дээрх Монгол Улс

54
04-16
Хатан хаан Элизабет маргааш хунтайжтай салах ёс гүйцэтгэнэ

55
04-16
Вакцины тун хоорондын зайг хойшлуулах нь иргэдийн эрхийг зөрчинө гэж үзжээ

56
04-16
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж автомашиныхаа улсын дугаарыг хооронд нь сольж зүүж, 2016 оноос хойш автомашины татвар төлөөгүй байна

57
04-16
“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ

58
04-16
Цайдамхан талаасаа таныг хайлаа

59
04-16
Хаягдал маскаар зам, барилгын материал хийж болно

60
04-16
Ц.Нанзаддорж цэцийн хуралдаанаас татгалзжээ

61
04-16
Сугалаа будилуулсан гэх "Эгнэшгүй-Их" ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ

62
04-16
“Цоба” ХХК-ийн хууль зөрчин байгальд халдаж буй барилгын ажлыг хэн зогсоох вэ?

63
04-16
Б.Ундармаагийн 234 тэрбумийн өрийг ТӨЛҮҮЛЖ, НДШ-ийг нэмэхгүй байхыг ШААРДАЖ байна

64
04-16
SOS: Коронавирусээр дахин 1107 хүн өвчилж, 6 хүн нас барлаа

65
04-16
Тулаанч З.Шинэчагтга улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа

66
04-16
Эх нялхас ковидын голомт болсон уу!

67
04-16
Б.СҮНДЭРЪЯА: Х.Баттулгаа!! Ерөнхийлөгчийн сонгуульдаа намайг ашиглахаа зогсоо! эхнэр Золоогын тань ч чат надад бий шүү

68
04-16
Тэр хэн бэ? LIVE: S4 Хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ

69
04-16
Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ

70
04-16
Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

71
04-16
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

72
04-16
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ

73
04-16
Токиогийн олимпыг цуцалж магадгүй

74
04-16
АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авжээ

75
04-16
Синофарм компаниас коронавируст халдварын эсрэг вакциныг ойрын хугацаанд нийлүүлэхээр талууд санал нэгджээ

76
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

77
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

78
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

79
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

80
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

81
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

82
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

83
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

84
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

85
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

86
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

87
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

88
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

89
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

90
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

91
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

92
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

93
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

94
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

95
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

96
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

97
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

98
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

99
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

100
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ