BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хувийн хэвшлийнхэнд хөл дээрээ босоход багадаа нэг жил хэрэгтэй гэв

Нийслэлд тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорио дуусаад долоо хонож байна. УОК-ын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувь үйл ажиллагаагаа нээсэн тул мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа юм.


 Хөл хорио тавигдсаны дараа компаниуд болон худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа ямар байгааг бид сурвалжиллаа.

“Эдийн засаг муудсан байгаа учраас нэн шаардлагатай зүйлээ л цуглуулж байна”

Бидний эхний орсон газар бол “Шинэ сансар” зах. Багагүй хугацаанд хүлээж байгаад худалдааны төвд ороход үйлчлүүлэгч цөөнгүй байсан юм. Гурил, будааны тасгийн худалдагч М.Буянзаяа “Хөл хорионоос хойш борлуулалт 60-70 хувь буурсан. Ер нь онгорхой байгаа нэртэй л болохоос орлогогүй л байна. Мэдээж гурил будаа зайлшгүй хэрэгтэй хүнс тул  иргэд бага багаар авч байгаа. Энэ нь магадгүй хөл хорионы үед иргэдийн эдийн засаг, худалдан авалтын чадвар муудсаныг харуулж байгаа байх.  Өмнө нь цагаан сарын дараа өдөрт л 500-700 мянган төгрөгийн орлоготой байсан бол одоо 150-200 мянган төгрөгийн орлоготой байна. Гэхдээ хэн хүнгүй л эдийн засаг муудсан байгаа учраас нэн шаардлагатай зүйлээ л цуглуулж байна.

“Өмнө нь цаг сайхан байхад 10 кг мах авдаг байсан айл одоо таван кг мах авах жишээний” гэв

Харин түм түжигнэж, бум бужигнадаг “Хүчит шонхор” захад  амралтын өдөр махны тасагт халдвар хамгааллын дэглэм, зай барихаа мартсан гэлтэй олон хүн үйлчлүүлж байлаа. Бог, бод малын мах зардаг заал руу ортол ихэнх лангуу хоосон харагдав. Учир нь хөл хорио суларснаар хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж мах их хэмжээгээр авах болсонтой холбоотой аж.

Хонины махны худалдагчийн хэлснээр “Хонины цул мах нэг кг нь 9500, ястай мах нь 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэдийн хувьд хөл хорионы улмаас олон сар гэртээ суусан, цааш нь хийж хадгалсан хэдэн төгрөгөө Цагаан сард хэрэглэсэн учраас худалдан авалт муу байх шиг байна. Хүмүүс хамгийн багадаа нэг кг ба түүнээс дээш таван кг мах авч байна. Харин байнгын хамтран ажилладаг хоолны газрын хүмүүс өчигдөр ирж мах авсан. Ерөнхийдөө 15-аас дээш кг мах авдаг. Хэрэв ашиг харж зарвал нэг кг махыг 9800-10000 төгрөгөөр зарахаар байгаа юм. Гэвч худалдан авагчаа алдахгүйн тулд ченж нараас авсан үнээр нь шахуу зарж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар жилээс, жилд муудаж байна. Би 20 жилийн өмнө нэг кг мах 1800 төгрөгөөр зардаг байлаа. Тэр үед иргэд махыг их хэмжээгээр авдаг, шуудайд хийгээд үүрээд явдаг байсан. Одоо бол нэг кг махаа жижиг торонд хийгээд л явж байна. Хөл хорионы үед байнгын худалдан авагчдаас маань “Хоногийн хоолны махгүй байна, зээлээр өгч болох уу” гэсэн хүсэлт олон ирлээ гэв.

Харин үхрийн махны худалдагч “Үхрийн мах гадаа бөөний үнээр 8500-10000 төгрөг. Дотор орж ирэхээр тарган, туранхайгаасаа хамаараад үхрийн цул мах 11000-12000, ястай мах 11000, нурууны цул мах 12000, жижиг үхрийн ястай мах 11500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ жил хөл хориотой байсан ч махны нийлүүлэлт  харьцангуй сайн байна. Өнгөрсөн удаа тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорионы улмаас манай зах хүнгүй эзгүйрсэн. Харин хөл хорио суларсны дараа цайны газар, ресторан ажиллуулдаг хүмүүс мах ирж авлаа. Өглөө хоёр бүтэн үхэр зарахаар оруулж ирсэн. Нэг үхэр 200 кг,  нийлээд 400 кг. Одоогийн байдлаар бараг зараад дуусах гэж байна. 10 кг махыг 10-15  өдөр хэрэглэдэг байсан бол таван кг махаар 10-15 хонох гэж тэсч байна. Хэрэглээгээ танаснаас харахад хүмүүсийн худалдан авах чадвар муудсан гэдэг нь харагдаж байгаа юм” гэв.

“Цар тахалтай дасан зохицоод үйл ажиллагаа явуулбал хөл дээрээ босох боломж юм”

Үүний дараа “Интерном” номын дэлгүүрийг зорилоо. Интерном дэлгүүрийн маркетингийн менежер  “Хүн маш бага байна. Орлогогүй болоход иргэд эхлээд хүнсээ цуглуулдаг. Ном бол хүний хоёр гурав дахь хэрэглээ. Дэлхий бусад орны жишгийг харахад номын дэлгүүрээ хамгийн түрүүнд нээдэг. Нийгэм цахим орчин дахь хар бараан мэдээллээр дүүрэн байна. Тэр хэрээр иргэд бухимдалтай, нийгэм стресстэй байна. Иргэдийг гэгээрүүлэх, тайвшрал мэдрүүлэх гол зүйлийн нэг нь мэдээж номНомын салбар маш өвөрмөц бизнес. Номын дэлгүүр тухайн зохиогчийн номноос 21-30 хувийг авч үйл ажиллагаа явуулдаг. Манай дэлгүүрийн орлого өмнөх хөл хориотой харьцуулахад 60-70  хувь буурсан. 11 салбарт үйл ажиллагаа явуулах амаргүй. Дахиад хөл хорио тогтоох вий гэхээс эмээж байна. Манайх ч гэлтгүй бусад ААН-үүд эргээд хөл дээрээ босоход багадаа нэг жил шаардлагатай.  ” гэлээ.

Харин жижиг цайны газрууд хөл хорио тавигдсан хэдий ч дийлэнх нь хаалгаа барьж, томоохон зоогийн газар ресторанууд нь тэсэж үлдсэн гэмээр тоотой хэдхэн хоолны газрууд нээлттэй харагдав. “Cup chicken” тахианы газраар орлоо. 14:00 цагийн үед ачаалал их нэг ширээнд 2-4 хүн сууж, сул ширээ үгүй байлаа.

Тус газрын менежер Х.Н “Өнөөдөр амралтын өдөр болохоор үйлчлүүлэгч маш сайн байна. Манайд дийлэнх нь залуучууд үйлчлүүлдэг. Хөл хорионы үед амаргүй байлаа. Дахиад хөл хорихгүй, цар тахалтай дасан зохицоод халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад ажиллана гэвэл хөл дээрээ босох боломж гэж харж байна. Одоо бидэнд тогтвортой үйл ажиллагаа чухал. Хоолны газруудын материал амархан муудах төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг болохоор ихээр нь татах эрсдэлтэй. Өмнө нь ихээр татахад гэнэтхэн хөл хорио тогтоож 3-4.5 сая төгрөгийг салхинд хийсгэчихсэн. Өмнө нь 10 ажилтантай байсан бол дөрвийг нь цомхотгосон. Төр засаг гаргасан шийдвэртээ тууштай байж, үр дүнд хүрээсэй. Анхнаасаа эдийн засгаа дэмжээд бүх ААН-ээ цар тахалтай дасан зохицуулан ажиллаж байсан бол өдийд эвээ олчихсон байгаа ” гэлээ.

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй мөн уулзсан юм.

Хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас нийтдээ хоёр сар орчим сул зогссон ч буцаж хэвийн ажиллаж эхэлсэнд худалдаа эрхлэгчид талархалтай байгаагаа илэрхийлж байв. Одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага тухай ярилаа. Тэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээвэл борлуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ам.доллар, юанийн ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв. Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байхыг хүслээ. “Нарантуул” олон улсын худалдааны төвд 8000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)

Хувийн хэвшлийнхэнд хөл дээрээ босоход багадаа нэг жил хэрэгтэй гэв
Бусад мэдээ ▼

1
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

2
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

3
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

4
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

5
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

6
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

7
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

8
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

9
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

10
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

11
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

12
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

13
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

14
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

15
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

16
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

17
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

18
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

19
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

20
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

21
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

22
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

23
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

24
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

25
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

26
04-15
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

27
04-15
Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ.

28
04-15
Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

29
04-14
“Барселона” хамгийн үнэ цэнэтэй баг болжээ

30
04-14
Энэ нийгмийн "бохирдсон" сэтгэл зүй

31
04-14
Америкийн албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очжээ

32
04-14
Увс аймгийн төв болон 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийнэ

33
04-14
Хурал үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

34
04-14
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сарын ялыг хэвээр үлдээжээ

35
04-14
“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

36
04-14
ХЭҮК: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг шалгана

37
04-14
Өнөөдрөөс эхлэн хөл хориог чангатгаж, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана

38
04-14
Б.Сүндэръяа: Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн өмнөх хохирогч гарч ирсэн

39
04-14
Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний суудлаас эгүүлэн татах уу?

40
04-14
Самар түүхээр явсан машинтай иргэд Ерөө голд осолджээ

41
04-14
Ковидын халдвартай хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчилж байна вэ

42
04-14
Xалдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

43
04-14
Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

44
04-14
Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

45
04-14
ЭМЯ: 24 цагийн хугацаанд хамгийн олон тохиолдол буюу 1220 халдварын тоо гарч, хоёр хүн нас барлаа

46
04-14
Танилц: Энэ онд даатгалаар үйлчлэх гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд

47
04-14
Нийслэлийн хэмжээнд 493787 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

48
04-14
Жэн Ван хурдны замын уулархаг бүсийн ажил амжилттай дууслаа

49
04-14
Төсөвт тодотгол хийх хүртэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болжээ

50
04-14
Путин, Байден нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв

51
04-14
Өвөлжөө шатаж, 200 төл мал хорогджээ

52
04-14
Токиогийн онгоцоор ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана

53
04-14
Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо

54
04-14
Өчигдөр эх орондоо ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлахаар байрлууллаа

55
04-14
Улаанбаатар хотод өдөртөө 8-10 градус дулаан байна

56
04-14
Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна

57
04-14
Халдвараас үүдсэн сэтгэл гутрал зургаан сар үргэлжилнэ

58
04-14
Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

59
04-13
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд "бэлгийн" дарамт үзүүлдэг үү?

60
04-13
Шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ

61
04-13
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

62
04-13
Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ

63
04-13
Хэвлэл, мэдээллийн логотой машинд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

64
04-13
Самарт явсан 22-46 насны зургаан хүн угаартаж нас баржээ

65
04-13
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: Н.Түвшинбаяртай уулзах бүрт хамгийн түрүүнд Э.Энхбатын биеийг асууж байгаа

66
04-13
Хятадын вакцины үр дүн бага байгаа эсэхэд Гао Фу хариулт өгчээ

67
04-13
Дээд шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүнэ

68
04-13
Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

69
04-13
Хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй

70
04-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

71
04-13
Хөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан

72
04-13
ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР

73
04-13
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

74
04-13
Сүүлийн 24 цагт 885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

75
04-13
Дээд шүүхийн танхимууд 7-10 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо

76
04-13
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

77
04-13
Тэр хэн бэ? LIVE: Артист Боорчи

78
04-13
Ю.Гагарин -Сансар -Озоны давхарга -Дэлхийн дулаарал

79
04-13
Австралийн нүүрсгүй Хятад "хэцүүдэж" байна

80
04-13
Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

81
04-13
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

82
04-13
1990-2020 он бол Монгол төрд “хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа

83
04-13
Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв

84
04-13
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулвал 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

85
04-13
Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид “Ашиг сонирхол”-ын хууль үйлчилдэг үү?

86
04-12
Гэр хорооллын 14 багт 1.3 тэрбум төгрөгөөр камержуулалт суурилуулна

87
04-12
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг гаргаж байгаа

88
04-12
Ким Жон Ун өлсгөлөнд бэлэн бай гэж мэдэгдэв

89
04-12
Т.Дэлгэрмөрөнгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа

90
04-12
Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

91
04-12
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

92
04-12
Хүчит Шонхор ХХК хууль зөрчжээ

93
04-12
"Хүний биед D,C витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсдэг"

94
04-12
Британийн сэтгүүлчид ханхүү Филиппийн үлдээсэн өв хөрөнгийн хэмжээг мэдээлжээ

95
04-12
Орон сууцны үнэ 0.2 хувиар хямдарчээ

96
04-12
Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ

97
04-12
НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...

98
04-12
Alibaba 2.78 тэрбум долларын торгуулийг хүлээн зөвшөөрчээ

99
04-12
Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

100
04-12
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй