Өчигдөр орой олны танил дуучин Т.Дэлгэрмөрөн нийгмийн сүлжээнд эхнэр Х.Ананда буюу Солонгон аашттайгаа маргалдаж буйгаа олон нийтийн сүлжээнд лайв хийж цацсан байдаг. Тэд өмнө нь хэд хэдэн удаа маргалдаж салсан ч буцаад нийлж байсан.
Тус бичлэгт Х.Ананда, Т.Дэлгэмөрөнг жирэмсэн, нялх биетэй байхад нь удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулж байсан түүнчлэн хэд хэдэн удаа эмнэлэгт хүртэл хэвтэж байсан тухайгаа хэлсэн. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "2021 оны хоёрдугаар сарын 28-нд иргэн Д-д холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага орой 21.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд энэ дуудлагийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас очиж, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" Хэмээсэн юм. Т