BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өөдөлсөнгүй.  Дотооддоо зодоонтой, албан ёсны тамга ч  үгүй, дарга ч үгүй болсоор Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь. 


 Хамгийн сүүлд гэхэд  Дээд шүүхээс АН-ын даргаар С.Эрдэнийг  батламжлахаас татгалзав. Мөн  Ц.Тувааныг нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэнгүй. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандахаар болжээ.  Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд албан ёсоор АН даргагүй, тамгагүй боллоо.
АН яагаад ийм болов. Хоёр сонгууль дараалж ялагдсаны гор уу. Лидергүй болсны  гай юу. Дүрэмгүйн зовлон уу, эсвэл дүрэмдэгч олширсных уу. Ийм олон асуулт байгаа ч нэг л хариулт хэлж байна. АН-ын асуудал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа, эсвэл өмнө л нэг цэгцэндээ орж магадгүй. 
АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв. Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн. Сүүлдээ С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв.
Ц.Тувааны хувьд “Би намын даргын үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдсэн. Улмаар АН-ын X их хурлыг зохион байгуулж, дүрмийн шинэчлэлийг баталлаа.  Гэвч тэдний явуулсан намын дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх одоог хүртэл хүлээж аваагүй байгаа юм. Дүрэмд оруулсан гол өөрчлөлт нь АН-ын даргыг бүх гишүүдийн саналаар сонгох, мөн санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон хэмээн Ц.Тувааны талаас мэдэгдсэн байдаг.  Түүнчлэн Ц.Тувааны хийсэн дараагийн нүүдэл нь  АН-ын Үндсэн дүрмийн хорооны хурлаар гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцсон.  Улмаар С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасахаар болсон. Энэ нь АН-ын эрх мэдлийн зодоонд давс нэмсэн үйл явдал болсон. 
Хуучин дарга С.Эрдэнэ ч мөчөөгөө өгсөнгүй.  Ц.Тувааны зохион байгуулсан АН-ын Х Их хурал дүрмийн бус. Би намын дарга хэвээрээ байгаа. Ц.Туваан гэдэг хүнд түр эрх шилжүүлсэн. Түүнээс биш намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй” гэж хэвлэлээр мэдэгдэв.
Улмаар С.Эрдэнэ нар АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдуулж,  намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг.  Мөн тамга тэмдгийн маргаан үргэлжилсэн ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс АН-ын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ.
Одоо ч С.Эрдэнэ, Ц.Туваан нарын талынхан учраа олоогүй, хоёр талд хуралдсаар. Саяхан мөн хоёр талд намын гишүүддээ шагнал гардуулж харагдана лээ. Мөн  сүүлийн үед  АН даргаа ирэх дөрөвдүгээр сард тодруулна хэмээн яригдаж эхэлсэн. Гэвч энэ нь С.Эрдэнэ даргын талаас явуулж буй үйл ажиллагаа. Ц.Тувааны талаас хүлээн зөвшөөрөхгүй бол дахиад л албан ёсны даргаа сонгож чадахгүйд хүрэх юм билээ. Тамга ч үгүй, дарга ч үгүй АН хэзээ гэрээ төвхнүүлэх юм бол доо.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН
Бусад мэдээ ▼

1
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

2
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

3
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

4
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

5
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

6
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

7
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

8
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

9
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

10
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

11
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

12
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

13
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

14
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

15
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

16
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

17
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

18
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

19
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

20
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

21
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

22
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

23
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

24
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

25
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

26
04-15
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

27
04-15
Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ.

28
04-15
Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

29
04-14
“Барселона” хамгийн үнэ цэнэтэй баг болжээ

30
04-14
Энэ нийгмийн "бохирдсон" сэтгэл зүй

31
04-14
Америкийн албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очжээ

32
04-14
Увс аймгийн төв болон 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийнэ

33
04-14
Хурал үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

34
04-14
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сарын ялыг хэвээр үлдээжээ

35
04-14
“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

36
04-14
ХЭҮК: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг шалгана

37
04-14
Өнөөдрөөс эхлэн хөл хориог чангатгаж, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана

38
04-14
Б.Сүндэръяа: Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн өмнөх хохирогч гарч ирсэн

39
04-14
Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний суудлаас эгүүлэн татах уу?

40
04-14
Самар түүхээр явсан машинтай иргэд Ерөө голд осолджээ

41
04-14
Ковидын халдвартай хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчилж байна вэ

42
04-14
Xалдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

43
04-14
Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

44
04-14
Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

45
04-14
ЭМЯ: 24 цагийн хугацаанд хамгийн олон тохиолдол буюу 1220 халдварын тоо гарч, хоёр хүн нас барлаа

46
04-14
Танилц: Энэ онд даатгалаар үйлчлэх гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд

47
04-14
Нийслэлийн хэмжээнд 493787 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

48
04-14
Жэн Ван хурдны замын уулархаг бүсийн ажил амжилттай дууслаа

49
04-14
Төсөвт тодотгол хийх хүртэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болжээ

50
04-14
Путин, Байден нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв

51
04-14
Өвөлжөө шатаж, 200 төл мал хорогджээ

52
04-14
Токиогийн онгоцоор ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана

53
04-14
Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо

54
04-14
Өчигдөр эх орондоо ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлахаар байрлууллаа

55
04-14
Улаанбаатар хотод өдөртөө 8-10 градус дулаан байна

56
04-14
Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна

57
04-14
Халдвараас үүдсэн сэтгэл гутрал зургаан сар үргэлжилнэ

58
04-14
Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

59
04-13
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд "бэлгийн" дарамт үзүүлдэг үү?

60
04-13
Шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ

61
04-13
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

62
04-13
Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ

63
04-13
Хэвлэл, мэдээллийн логотой машинд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

64
04-13
Самарт явсан 22-46 насны зургаан хүн угаартаж нас баржээ

65
04-13
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: Н.Түвшинбаяртай уулзах бүрт хамгийн түрүүнд Э.Энхбатын биеийг асууж байгаа

66
04-13
Хятадын вакцины үр дүн бага байгаа эсэхэд Гао Фу хариулт өгчээ

67
04-13
Дээд шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүнэ

68
04-13
Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

69
04-13
Хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй

70
04-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

71
04-13
Хөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан

72
04-13
ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР

73
04-13
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

74
04-13
Сүүлийн 24 цагт 885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

75
04-13
Дээд шүүхийн танхимууд 7-10 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо

76
04-13
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

77
04-13
Тэр хэн бэ? LIVE: Артист Боорчи

78
04-13
Ю.Гагарин -Сансар -Озоны давхарга -Дэлхийн дулаарал

79
04-13
Австралийн нүүрсгүй Хятад "хэцүүдэж" байна

80
04-13
Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

81
04-13
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

82
04-13
1990-2020 он бол Монгол төрд “хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа

83
04-13
Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв

84
04-13
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулвал 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

85
04-13
Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид “Ашиг сонирхол”-ын хууль үйлчилдэг үү?

86
04-12
Гэр хорооллын 14 багт 1.3 тэрбум төгрөгөөр камержуулалт суурилуулна

87
04-12
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг гаргаж байгаа

88
04-12
Ким Жон Ун өлсгөлөнд бэлэн бай гэж мэдэгдэв

89
04-12
Т.Дэлгэрмөрөнгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа

90
04-12
Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

91
04-12
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

92
04-12
Хүчит Шонхор ХХК хууль зөрчжээ

93
04-12
"Хүний биед D,C витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсдэг"

94
04-12
Британийн сэтгүүлчид ханхүү Филиппийн үлдээсэн өв хөрөнгийн хэмжээг мэдээлжээ

95
04-12
Орон сууцны үнэ 0.2 хувиар хямдарчээ

96
04-12
Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ

97
04-12
НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...

98
04-12
Alibaba 2.78 тэрбум долларын торгуулийг хүлээн зөвшөөрчээ

99
04-12
Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

100
04-12
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй