BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Л.Энх-Амгалан сайд аа, салбарын статистик чинь зөрөөд байна

Засгийн газрын шийдвэрээр аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 1-нээс танхимаар хичээллэж


 эхэллээ. Ингэхдээ нэг ангид 25-аас олон хүүхэд суралцахгүй, зай барих, маск зүүх гэсэн шаардлагатай. Гэхдээ энэ удаа бид халдвар хамгааллын дэглэмийн тухай бус сурагчдын хичээлийн хоцрогдлын тухай асуудлыг хөндөж байна. Нэг жил гаруйн өмнөөс хөл хорионд орж, теле хичээлээ сурагчид үзэж эхэлсэн. Гэвч энэ нь танхимын хичээлийн чанарыг гүйцэхгүйн сацуу, хүүхэд бүр тэгш боловсрол хүртэх боломжийг хязгаарлаж байна хэмээн олон нийт цаг үргэлж шүүмжилсээр ирсэн. “Манай хүүхэд хоёрдугаар анги боловч тоогоо ч үсгээ мэдэхгүй байна” гэж эцэг эхчүүд шүүмжилж, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Салбар яамны сайд нь үүнийг хүлээн зөвшөөрч, хоцрогдлыг арилгахын тулд танхимын хичээлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Боловсролын газар нь хоцрогдол өмнөх оноос 50 орчим хувиар буурсан хэмээн зарлав.
 
Л.ЭНХ-АМГАЛАН: 174 МЯНГАН ХҮҮХЭД ЦАХИМААР ХИЧЭЭЛ ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ
 
Дотоодод тархсан халдвар, түүнийг дагасан хөл хорионоос үүдэн нийгэмд тулгамдсан олон асуудлын бараа сураг тасарсны нэг нь теле хичээлийн чанар, хүртээмжийн асуудал байв. Үүнийг ажлаа хүлээн авсан шинэ сайд Л.Энх-Амгалан эргэн сөхөж “Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол боловсролын салбарт үүссэн хоцрогдлын асуудал” хэмээн чуулганы танхимаас хэлж, энэ сарын 1-нээс хичээллүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их учир голомт багатай газруудыг хэсэгчилж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарах бодолтой байна. Хэрэв хоцрогдлоо нөхөж чадахгүй байвал зуны улиралд  халдвар намжвал танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байна.  Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй байна.  Мөн зөвхөн Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаас үүдэн танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярьж байв. Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн жил нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангидаа ч хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна.  Стандарт хөтөлбөрөөр зуны амралт эхлэх ёстой ч хичээлийн хоцрогдлоо арилгахад зуныг хэрхэн ашиглах талаар ярилцаж байна” гэж мэдэгдсэн юм.
 
БОЛОВСРОЛЫН ГАЗАР: СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ ӨМНӨХ ОНООС БУУРСАН
 
Хөдөө орон нутагт танхимын хичээл эхэлсэн ч нийслэлийн сурагчдын хичээл хэзээ эхлэх талаар өнөөдрийн байдлаар тодорхой мэдээлэл алга. Түүнчлэн салбарын сайдынхаа хэлсэн үгийг Нийслэлийн боловсролын газар нь үгүйсгэсэн юм. Тодруулбал, цар тахлын халдварын улмаас танхимын хичээлийг зайн хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд агуулгын алдагдал ердөө 22 хувьд хүрсэн гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Энэ тухай тус газрын дарга Ж.Гантулга “Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 142 цагийн хичээлийг танхимаар судалсан. Одоогоор 130 цагийн хичээлийг теле ба цахим хэлбэрээр судлаад байна. Агуулгын алдагдал 110 цаг буюу 28 хувь байгаа. Нэгтгэн дүгнээд үзэхэд нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22 хувь байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж байна. Танхимын сургалт эхлүүлснээр хоцрогдлыг бууруулахад анхаарч ажиллана” гэж ярьсан юм. Ингэхдээ таван сарын хичээлийн хоцрогдлоо ердөө нэг сарын хугацаанд бататган нөхнө гэсэн юм.
Дээрх яриануудаас үзэхэд ажлаа хүлээн аваад удаагүй байгаа сайд нь ажлаа мэдэхгүй байна уу, харъяа газар нь ажлаа мэдэхгүй байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрөөд байгаа юм. Л.Энх-Амгалан сайдын яриагаар бол танхимын сургалтыг хурдан эхлүүлэх нь зөв гарц. Харин Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээс үзэхэд 28 хувийн хоцрогдолтой, өмнөх оноос хичээлийн хоцрогдол буурсан гэж мэдээлсэн тул сурагчдынхаа эрүүл мэндийг бодоод теле хичээлээ үргэлжүүлэх нь зөв шийдэл мэт. Гэвч бодит хөрсөн дээр сурагчид теле хичээлээр нийт сургалтын агуулгын 50 хувийг ч авч чадахгүй байгааг эцэг эхчүүд болон сурагчид илэрхийлсээр байна.  Түүнчлэн таван сарын хугацааны хичээлийг ганцхан сарын дотор давтаж үзээд хоцрогдол арилна гэдэг нь бас өрөөсгөл ойлголт. Чухам ямар судалгаагаар, хэнээс авсан санал асуулгаар Боловсролын газар хичээлийн хоцрогдол өмнөх оноос буурч ердөө 22 хувьд хүрсэн гэдгийг тодорхой тайлбарлаж өгөхийг эцэг эхчүүд шаардаж байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Энх-Амгалан сайд аа, салбарын статистик чинь зөрөөд байна
Бусад мэдээ ▼

1
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

2
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

3
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

4
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

5
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

6
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

7
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

8
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

9
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

10
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

11
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

12
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

13
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

14
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

15
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

16
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

17
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

18
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

19
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

20
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

21
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

22
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

23
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

24
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

25
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

26
04-15
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

27
04-15
Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ.

28
04-15
Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

29
04-14
“Барселона” хамгийн үнэ цэнэтэй баг болжээ

30
04-14
Энэ нийгмийн "бохирдсон" сэтгэл зүй

31
04-14
Америкийн албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очжээ

32
04-14
Увс аймгийн төв болон 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийнэ

33
04-14
Хурал үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

34
04-14
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сарын ялыг хэвээр үлдээжээ

35
04-14
“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

36
04-14
ХЭҮК: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг шалгана

37
04-14
Өнөөдрөөс эхлэн хөл хориог чангатгаж, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана

38
04-14
Б.Сүндэръяа: Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн өмнөх хохирогч гарч ирсэн

39
04-14
Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний суудлаас эгүүлэн татах уу?

40
04-14
Самар түүхээр явсан машинтай иргэд Ерөө голд осолджээ

41
04-14
Ковидын халдвартай хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчилж байна вэ

42
04-14
Xалдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

43
04-14
Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

44
04-14
Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

45
04-14
ЭМЯ: 24 цагийн хугацаанд хамгийн олон тохиолдол буюу 1220 халдварын тоо гарч, хоёр хүн нас барлаа

46
04-14
Танилц: Энэ онд даатгалаар үйлчлэх гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд

47
04-14
Нийслэлийн хэмжээнд 493787 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

48
04-14
Жэн Ван хурдны замын уулархаг бүсийн ажил амжилттай дууслаа

49
04-14
Төсөвт тодотгол хийх хүртэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болжээ

50
04-14
Путин, Байден нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв

51
04-14
Өвөлжөө шатаж, 200 төл мал хорогджээ

52
04-14
Токиогийн онгоцоор ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана

53
04-14
Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо

54
04-14
Өчигдөр эх орондоо ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлахаар байрлууллаа

55
04-14
Улаанбаатар хотод өдөртөө 8-10 градус дулаан байна

56
04-14
Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна

57
04-14
Халдвараас үүдсэн сэтгэл гутрал зургаан сар үргэлжилнэ

58
04-14
Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

59
04-13
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд "бэлгийн" дарамт үзүүлдэг үү?

60
04-13
Шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ

61
04-13
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

62
04-13
Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ

63
04-13
Хэвлэл, мэдээллийн логотой машинд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

64
04-13
Самарт явсан 22-46 насны зургаан хүн угаартаж нас баржээ

65
04-13
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: Н.Түвшинбаяртай уулзах бүрт хамгийн түрүүнд Э.Энхбатын биеийг асууж байгаа

66
04-13
Хятадын вакцины үр дүн бага байгаа эсэхэд Гао Фу хариулт өгчээ

67
04-13
Дээд шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүнэ

68
04-13
Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

69
04-13
Хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй

70
04-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

71
04-13
Хөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан

72
04-13
ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР

73
04-13
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

74
04-13
Сүүлийн 24 цагт 885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

75
04-13
Дээд шүүхийн танхимууд 7-10 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо

76
04-13
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

77
04-13
Тэр хэн бэ? LIVE: Артист Боорчи

78
04-13
Ю.Гагарин -Сансар -Озоны давхарга -Дэлхийн дулаарал

79
04-13
Австралийн нүүрсгүй Хятад "хэцүүдэж" байна

80
04-13
Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

81
04-13
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

82
04-13
1990-2020 он бол Монгол төрд “хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа

83
04-13
Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв

84
04-13
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулвал 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

85
04-13
Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид “Ашиг сонирхол”-ын хууль үйлчилдэг үү?

86
04-12
Гэр хорооллын 14 багт 1.3 тэрбум төгрөгөөр камержуулалт суурилуулна

87
04-12
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг гаргаж байгаа

88
04-12
Ким Жон Ун өлсгөлөнд бэлэн бай гэж мэдэгдэв

89
04-12
Т.Дэлгэрмөрөнгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа

90
04-12
Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

91
04-12
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

92
04-12
Хүчит Шонхор ХХК хууль зөрчжээ

93
04-12
"Хүний биед D,C витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсдэг"

94
04-12
Британийн сэтгүүлчид ханхүү Филиппийн үлдээсэн өв хөрөнгийн хэмжээг мэдээлжээ

95
04-12
Орон сууцны үнэ 0.2 хувиар хямдарчээ

96
04-12
Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ

97
04-12
НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...

98
04-12
Alibaba 2.78 тэрбум долларын торгуулийг хүлээн зөвшөөрчээ

99
04-12
Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

100
04-12
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй