Тэрээр 2019 онд Аудитын газрын даргын албан тушаалд очсон бөгөөд дарга болсон даруйдаа суурин компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах хоёр удаагийн тендер зарласан байгаа юм.
Эхнийх нь 2020 оны хавар зарлагдсан бөгөөд нийт 604 сая төгрөгт хүрсэн. Энэ тендерт "Аи Ти Зон", "Бодь Электроникс " зэрэг компьютерийн томоохон компаниуд өрсөлдсөнөөс "Ай Ти Зон" тендерт ялжээ. Ийнхүү ийм их хэмжээний компьютер, тоног төхөөрөмж худалдаж авсан байтал энэ жил дахиад л "техник тоног төхөөрөмж худалдаж авах" нэрээр тендер зарлажээ. Үүний нийт өртөг нь 209 сая төгрөг.

Мөн үүний хамтаар төслийн төсөл бэлтгэх программ хангамж нийлүүлэх нэрээр 28 сая төгрөгөөр сонгон шалгаруулалт зарласан байгаа юм. Хэдий сайн чанарын техник хэрэгсэл хэрэглэх нь зүйн хэрэг ч жил болгон солиод байх хэмжээний хэрэглээ биш. Түүнчлэн бүр 600-800 сая төгрөгт хүрэхээр ч хэрэглээ биш.

BOLOD.MN