“Шуурхай зар” сонины ... дугаарт “Аав зарна” гэсэн зар тавигдсан. Тухайн зар тавиулсан иргэн “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвчингүй” гэсэн байсан юм.
Уг зарыг кино контентын сурталчилгаа гэх тайлбар байгаа боловч хүн зарах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
Тодруулбал, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа тавихыг хориглоно гэж заажээ.
Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглох бөгөөд энэ ангилалд хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол хууль бус зар сурталчилгаа болно хэмээн заажээ.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалтын мөн ажиллагааг эхлүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: TSAHIUR.MN