Шаардлага биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Тодруулбал,
- БНХАУ-ын иргэний 47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалга
- Өөрт учирсан ₮25 тэрбумын хохирлыг шийдвэрлүүлэх
- Ёс зүйгүй прокуроруудыг шалга, хариуцлага тооц гэсэн юм.
Түүний нөхөр Г.Буяндорж хэвлэлийн хурлаараа “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тухайн үед коронагийн халдварын улмаас хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна.
Шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана гэж мэдэгсний дагуу суултаа эхлүүлээд байгаа юм.
МУГЖ Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан.Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач" гэлээ.