BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий ЗУРГААН ХАГАРАЛ дунд улаанбаатарчууд налайж сууна

Сүүлийн үед Монгол орны нутагт ойр ойрхон газар шилгээх болов. Дорнодын Матад, Өмнөговийн Номгонд хоёр, гуравхан


 хоногийн өмнө ийм үзэгдэл болсон. Хөвсгөл аймгийн Ханх сумынхан 2020 оны 12 дугаар сараас хойш мөнхийн чичиргээн дунд, галт тэргээр аялаж яваа юм шиг байдалд аж төрж байна. Эхний хэдэн удаагийн давтамжаар иргэдийн бие тавгүйрхэж, мал амьтан майлж мөөрч хямралын шинжтэй байсан бол одоо чичрэхгүй бол гайхахаар тийм байдалд нэгэнт хэвшсэн гэж нутгийнхан ярих болжээ. Гэхдээ энэ бол тоглоом шоглоом болгох хэрэг огт биш.

Дэлхийн хэмжээнд ХХ зуунд найман магнитудын газар хөдлөлт 33 удаа тохиосны дөрөв нь Монголд болжээ. Тэгэхээр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог эх орон маань тийм ч амар амгалан, номхон дөлгөөн газар биш гэдэг нь тодорхой.

1905 оны долоодугаар сард хоёр удаа Увс аймаг, Хөвсгөлийн баруун хэсэг,  Завханы хойд талыг дамнан найман баллын хүчээр газар шилгээж Булнай, Хангай, Хан Хөхийн нуруу хооронд газрын гадаргад 130 км хагарал үүссэний “сорви” одоо ч бий. Тухайн үед тэр ангал руу хүн, мал унаж, хэд хоног дотор нь хонь, ямаа майлалдаж байсныг ярих хүн саяхан хүртэл байсан. 1931 оны наймдугаар сард Монгол Алтайн нуруунд мөн л найман баллын газар хөдлөлт болж 189 км урт хагарал үүсжээ. 1957 оны 12 дугаар сарын эхээр Говь-Алтайн нуруу, Гурван Богдод 8,3 баллын газар хөдлөлт болж, уулын орой тасарч нуран  270 км урт ангал, гуу тогтсон. 1967 онд Булган аймгийн Могод суманд мөн л найман баллын газар хөдөлж байшин барилга нурсан. 1957 оны газар хөдлөлтийн гэрч нагац ах маань ярьдаг байв. Завхан аймгийн Шилүүстэй сум, Алтайн нуруу цэнхэртэн дуниартаж харагддаг нутгийн хүн. Тэр өдөр идэшний хонь төхөөрч таарч. Гэдэс дотрыг нь түмпэн саванд гаргаж тавьчихаад махаа эвдэхээр сууж байтал гэнэт хонины мах бөмбөгнөж хөдөлсөн гэдэг. Тухайн үед 18 настай залуу “Өдий болтол хонины амь тасраагүй байсан гэж үү” хэмээн сүнсээ зайлтал айсан ч дороос нь нэг зүйл түлхэх шиг болоод өөрөө өнхрөөд унаад өгсөн гэдэг юм. Тэгтэл гэр гэрээс хүмүүс орилолдон гарч, бөөн үймээн бужигнаан, улаан майлаан болж, ноход гаслаж, бэлчээрт явсан мал талаар нэг тарж давхиж, тэр гэх тэмдэггүй юм болсон гэдэг. 

Тэгвэл Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй Улаанбаатар хот яг тийм хэмжээний газар хөдлөх өндөр магадлал бүхий газар доорх таван том хагарлаар хүрээлүүлчихээд амар жимэр аж төрж сууна.

Сүүлийн жилүүдэд  холбогдох байгууллагуудаас хийсэн судалгааны дүнд Улаанбаатар хот орчимд Хустай, Эмээлт, Шархай, Авдар, Гүнж, Мөнгөнморьт зэрэг газрын гүнд буй зургаан идэвхтэй хагарлын бүсийг илрүүлжээ. Эдгээрийг авч үзвэл:

Эмээлтийн 35 км урт хагарал: Мэргэжлийн хэллэгээр бол баруун гарын хэвтээ шилжилтийг агуулсан энэхүү огшилт төрлийн хагарлын бүсэд газар хөдөлбөл нийслэл хотод наймаас есөн баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,1-д хүрэх магадлалтай.

Хустайн 212 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт агуулсан бөгөөд нийслэлд дээрхийн адил наймаас есөн баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,8-д хүрч газар шилгээх магадлалтай.

Гүнжийн 20 км урт хагарал: Баруун гарын хэвтээ шилжилт бүхий  огшоолт төрлийн төрлийн уг хагарлаас болж Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 6,5-д хүрч газар хөдлөх магадлалтай.

Авдар уулын 50 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт төрлийн энэ хагарлын бүсэд Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх газар хөдлөлт болох өндөр магадлал ажиглагддаг.

Шархайн 50 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт төрлийн энэ хагарлын бүсэд нийслэлд найман баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх газар хөдлөлт болох магадлал бий.

Мөнгөнморьтын 90 км урт хагарал: Баруун хойш уналттай хагарлын бүсэд нийслэлд 5-6 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,0 хүрэх газар хөдлөлт тохиох боломжтой гэжээ.

Ийм аюултай бүслэлт дунд нийслэлчүүд одоохондоо коронавирусээс өөр аюулгүй мэтээр налайж суугаа. 

Гэтэл Улаанбаатарын орон сууцны 3100 орчим барилга байдаг. Дүн шинжилгээ хийж үзэхэд наад зах нь 166 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнийхөн өгчээ. Энэ бол бас хэдэн жилийн өмнөх тооцоо.

Улсын мэргэжлийн хяналтынхан 150 барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй хэмээн дүгнэж оршин суугчдад нь мэдээлжээ. Сургуулийн 27, цэцэрлэгийн 51, эрүүл мэндийн найм, соёл урлагийн байгууллагын дөрвөн барилга байгууламж газар хөдлөлтөнд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ бол наад захын тав, зургаан баллын газар хөдлөлтөд учирч болох хохирол.

Гэтэл мөнөөх зургаан хагарал дахь голомт сэргэж газар шилгээхдээ тулбал нийслэлчүүдэд юу учирч болох вэ гэдгийг тунгаан, нураах барилгаа нурааж, хүчжүүлж болохыг нь хүчжүүлж, шинээр барих барилгууддаа зохих стандартыг мөрдүүлэх цаг нэгэнт болжээ.  Найм есөн балл бол Алтайн нуруунд уулын орой тасарч нурсан хэмжээ шүү дээ.

Гай газар дороос гэдэг нь бараг газар хөдлөлтийг хэлсэн үг юм бус уу. Коронавирус намжих цаг ирэхдээ л ирнэ. Харин газар хөдлөлтийг урьдчилж мэдээд бултаж зугтсан улс орон одоогоор байхгүйг санах цаг нэгэнт болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий ЗУРГААН ХАГАРАЛ дунд улаанбаатарчууд налайж сууна
Бусад мэдээ ▼

1
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

2
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

3
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

4
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

5
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

6
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

7
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

8
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

9
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

10
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

11
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

12
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

13
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

14
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

15
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

16
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

17
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

18
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

19
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

20
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

21
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

22
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

23
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

24
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

25
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

26
04-15
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

27
04-15
Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ.

28
04-15
Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

29
04-14
“Барселона” хамгийн үнэ цэнэтэй баг болжээ

30
04-14
Энэ нийгмийн "бохирдсон" сэтгэл зүй

31
04-14
Америкийн албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очжээ

32
04-14
Увс аймгийн төв болон 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийнэ

33
04-14
Хурал үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

34
04-14
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сарын ялыг хэвээр үлдээжээ

35
04-14
“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

36
04-14
ХЭҮК: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг шалгана

37
04-14
Өнөөдрөөс эхлэн хөл хориог чангатгаж, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана

38
04-14
Б.Сүндэръяа: Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн өмнөх хохирогч гарч ирсэн

39
04-14
Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний суудлаас эгүүлэн татах уу?

40
04-14
Самар түүхээр явсан машинтай иргэд Ерөө голд осолджээ

41
04-14
Ковидын халдвартай хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчилж байна вэ

42
04-14
Xалдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

43
04-14
Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

44
04-14
Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

45
04-14
ЭМЯ: 24 цагийн хугацаанд хамгийн олон тохиолдол буюу 1220 халдварын тоо гарч, хоёр хүн нас барлаа

46
04-14
Танилц: Энэ онд даатгалаар үйлчлэх гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд

47
04-14
Нийслэлийн хэмжээнд 493787 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

48
04-14
Жэн Ван хурдны замын уулархаг бүсийн ажил амжилттай дууслаа

49
04-14
Төсөвт тодотгол хийх хүртэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болжээ

50
04-14
Путин, Байден нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв

51
04-14
Өвөлжөө шатаж, 200 төл мал хорогджээ

52
04-14
Токиогийн онгоцоор ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана

53
04-14
Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо

54
04-14
Өчигдөр эх орондоо ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлахаар байрлууллаа

55
04-14
Улаанбаатар хотод өдөртөө 8-10 градус дулаан байна

56
04-14
Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна

57
04-14
Халдвараас үүдсэн сэтгэл гутрал зургаан сар үргэлжилнэ

58
04-14
Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

59
04-13
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд "бэлгийн" дарамт үзүүлдэг үү?

60
04-13
Шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ

61
04-13
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

62
04-13
Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ

63
04-13
Хэвлэл, мэдээллийн логотой машинд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

64
04-13
Самарт явсан 22-46 насны зургаан хүн угаартаж нас баржээ

65
04-13
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: Н.Түвшинбаяртай уулзах бүрт хамгийн түрүүнд Э.Энхбатын биеийг асууж байгаа

66
04-13
Хятадын вакцины үр дүн бага байгаа эсэхэд Гао Фу хариулт өгчээ

67
04-13
Дээд шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүнэ

68
04-13
Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

69
04-13
Хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй

70
04-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

71
04-13
Хөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан

72
04-13
ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР

73
04-13
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

74
04-13
Сүүлийн 24 цагт 885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

75
04-13
Дээд шүүхийн танхимууд 7-10 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо

76
04-13
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

77
04-13
Тэр хэн бэ? LIVE: Артист Боорчи

78
04-13
Ю.Гагарин -Сансар -Озоны давхарга -Дэлхийн дулаарал

79
04-13
Австралийн нүүрсгүй Хятад "хэцүүдэж" байна

80
04-13
Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

81
04-13
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

82
04-13
1990-2020 он бол Монгол төрд “хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа

83
04-13
Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв

84
04-13
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулвал 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

85
04-13
Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид “Ашиг сонирхол”-ын хууль үйлчилдэг үү?

86
04-12
Гэр хорооллын 14 багт 1.3 тэрбум төгрөгөөр камержуулалт суурилуулна

87
04-12
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг гаргаж байгаа

88
04-12
Ким Жон Ун өлсгөлөнд бэлэн бай гэж мэдэгдэв

89
04-12
Т.Дэлгэрмөрөнгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа

90
04-12
Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

91
04-12
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

92
04-12
Хүчит Шонхор ХХК хууль зөрчжээ

93
04-12
"Хүний биед D,C витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсдэг"

94
04-12
Британийн сэтгүүлчид ханхүү Филиппийн үлдээсэн өв хөрөнгийн хэмжээг мэдээлжээ

95
04-12
Орон сууцны үнэ 0.2 хувиар хямдарчээ

96
04-12
Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ

97
04-12
НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...

98
04-12
Alibaba 2.78 тэрбум долларын торгуулийг хүлээн зөвшөөрчээ

99
04-12
Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

100
04-12
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй