Задалвал, 61 нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 10 хүнд хоёрдахь удаагийн шинжилгээгээр, 5 нь хүний эх үүсвэр тодорхойгүй. 1 шинэ голомт үүссэн байна.
Мөн нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байгаа талаар ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл мэдээлэв. Тиймээс бид хаанаас ч хэнээс ч халдвар авах өндөр эрсдэлтэй байгаа тул иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагах хэрэгтэй байна гэлээ. Мөн амралтын өдөр гэрээсээ гарч айл хэсэхгүй, хүмүүстэй хавьтал болохгүй, баяр наадмыг гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх нь эрсдэлээс хамгаална гэсэн юм.