“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ компанийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшдэг бөгөөд төрийн хувь оролцоот компани юм. Засгийн газраас төрийн өмчит болон хувьцаат компаниудыг өөрийн хөрөнгөөр тавилга, автомашин зэрэг худалдан авалт хийхийг хориглосон. Гэсэн ч "Зүүнбаян төмөр зам" ХХК энэ сарын 4-нд 191 сая төгрөгөөр компьютер, түүний дагалдах хэрэгсэл худалдан авах, 74 сая төгрөгөөр тавилга, эд хогшил худалдан авахаар тендер зарласан байгааа юм.


BOLOD.MN