BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр улам идэвхжидэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхийн том хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Мөн үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн. Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. 


Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж  нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг. 
Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна. 

Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд хэрэгжүүлж эхэлсэн. 
Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх оронд шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог. 
Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг. Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана. Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ. 
Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрт олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд зургаан км цаг болж явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц
Бусад мэдээ ▼

1
10-26
“NASA”, “SpaceX” дараагийн баг бүрэлдэхүүнээ сансрын станц руу илгээнэ

2
10-26
Жолигийн турсан байдал фэнүүдийг нь дахин түгшээв

3
10-26
ДЭМБ: БНАСАУ-д коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

4
10-26
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг КОВИД-19 тусаагүй хүмүүст нэг удаагийн дэмжлэг олгох эсвэл сувилалд хамруулах санал гаргав

5
10-26
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой

6
10-26
Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаажээ

7
10-26
Төсвийн төсөлд эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлж байна

8
10-26
Хөвсгөл аймагт баавгай мал барьж, айлын гэр дээгүүр явж унийг нь хугалжээ

9
10-26
Рио Тинтогоос Засгийн газарт илгээсэн дөрвөн саналд юу байв

10
10-26
Замын-Үүдийн суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоов

11
10-26
Ирэх сар бүх нийтээр хоёр өдөр амарна

12
10-26
Монголбанк инфляцийг барьж чадаагүй хэрнээ мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл бүрдсэн хэмээн 100 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг мөрөөдөв

13
10-26
ТӨСӨВ 2022: Дадал суманд нисэх буудал барих төсөв 4,4 тэрбум

14
10-26
Өвөр Монголын Алшаа аймагт ХӨЛ ХОРИО тогтоолоо

15
10-26
С.Энхболд: Салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгуулан ажиллаж байна

16
10-26
Токиод Мако гүнжийн хуримыг эсэргүүцэн ЖАГСАЖ БАЙНА

17
10-26
Өнөөдөр 14.00 цагаас Оюутолгойн хэлэлцээр хийнэ

18
10-26
Ирэх онд хоёр онгоцны буудал шинээр нээнэ

19
10-26
Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг нэрлэв

20
10-26
Өнөөдөр Улаанбаатар хотод 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

21
10-26
ЭМЯ: 1231 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

22
10-26
Америк Оросын иргэдийг “эх оронгүй” ангилалд оруулжээ

23
10-26
Нийт 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүллээ

24
10-26
Б.Азжаргал: Дарханыг аж үйлдвэрийн том хот болгоно

25
10-26
“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ

26
10-26
Төрийн тэргүүн “COP-26” уулзалтад оролцоно

27
10-26
Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа

28
10-26
БЗД-т хаягдал гялгар уутаар хүүхдийн тоглоомын талбайг бий болгожээ

29
10-26
Н.Энхболд: Ц.Анандбазартай холбоотой бичиг одоогоор УИХ-д ирээгүй байна

30
10-26
“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгө Засгийн газрын тусгай сангийн дансанд орж ирсэн гэв

31
10-26
Коронавирусын эсрэг вакцинжуулалтын явуулын 36 баг, суурин 36 цэгийн байршил

32
10-26
Боксчид маань Белградад хаанахын хэнтэй үзэлцэхээр учраа таарав

33
10-26
Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ?

34
10-26
III тун дельта хувилбараас хамгаалж байгааг дэлхийн тэргүүлэх судлаачид баталлаа

35
10-25
Олон хүний цус, нулимсанд будагдсан “хар баасан гариг”-ийг эргүүлж авчирна гэнэ үү, цагдаагийн дарга

36
10-25
“Монос"-н захирал Л.Эрдэнэчимэгийн туслах нь 300 сая төгрөгөөр казинодоод баригджээ

37
10-25
Нийт барилга байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн тооцоолол гарчээ

38
10-25
“Rio Tinto” Монголын 34 хувьд ногдох зээлийн $1.6 тэрбумыг “тэглэх” санал гаргасныг эх сурвалж хэлэв

39
10-25
Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулгасан гэх О.Бархасбадийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

40
10-25
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг прокурорын газраас яллагдагчаар татжээ

41
10-25
Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаарх эрдэм шинжилгээний хурал болов

42
10-25
МАН-ын бүлэг: ОХУ-ын талаас УБТЗ-ын даргаар орос хүн томилох шаардлагыг тавьсан

43
10-25
Эстонид вакцин хийлгээгүй хүмүүсийг олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглов

44
10-25
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нийт өрхийн 50 хувь нь дэд бүтэцтэй холбогджээ

45
10-25
Н.Содбилэгт насанд хүрэгчдийн шатрын ДАШТ-ийг хошуучилж байна

46
10-25
УИХ дахь АН-ын бүлгийн ирц хүрээгүй учраас хуралдаж чадсангүй

47
10-25
Д.Мөнх-Эрдэнэ нэр бүхий улстөрчдийг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгөх гэж байна

48
10-25
ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ

49
10-25
Худалдаа хөгжлийн банк ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЛУЙВАРДАЖ, мөнгө хүүлсэн үү?!

50
10-25
Жүжигчин Моника Беллуччигийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй баримтууд

51
10-25
Илон Маскийн “Starlink” компани “Vodafone”-той хамтрахаар хэлэлцэж байна

52
10-25
Улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

53
10-25
Японы гүнж эзэн хааны гэр бүлээ орхин, энгийн иргэн болж байна

54
10-25
Монголоос Хятад руу экспортлох нүүрс 10-20 сая тонноор өснө

55
10-25
УУХҮЯ: Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн

56
10-25
Жо Байден: Бид Тайванийг Хятадаас хамгаална

57
10-25
COVID19: Халдварын 1095 тохиолдол илэрч, 16 хүн нас баржээ

58
10-25
Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаалаар нэмэгдэнэ

59
10-25
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

60
10-25
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд, тэдний дараалал

61
10-25
Баабар: Монгол Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр

62
10-25
Крипто валют хэмээх үүлэн технологийн зах зээлд хүмүүсийг төөрөгдүүлдэг хэлбэрүүд

63
10-25
Шүүхийн байгууллага болон зарим шүүгчдээс Шударга ёсыг нэхэх эрх ард түмэнд бий!!!

64
10-25
АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужингийн туршилт амжилтгүй боллоо

65
10-25
ХХБ-ны зээлээр худалдаж авсан орон сууцыг Монголын ипотекийн корпораци дээр давхар зээлэнд тавьсан байжээ

66
10-25
Жо Байден рейтингийн уналтаараа АНУ-ын Ерөнхийлөгчдийг тэргүүлэв

67
10-25
17 настай охин гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болжээ

68
10-25
Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ

69
10-25
Хүүхдийн эрх 18:00-01:00 цагийн хооронд хамгийн их зөрчигддөг

70
10-25
Д.Хаянхярваа Хятадуудыг шантаажилж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй

71
10-25
Комедиан Д.Амартүвшин: Би өөрийнхөө төлөө л тэмцдэг. Бусдын төлөө тэмцэгчид шал худлаа

72
10-25
Д.Хаянхярваа Хятадуудыг шантаажилж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй

73
10-25
Шүүхийн байгууллага болон зарим шүүгчдээс Шударга ёсыг нэхэх эрх ард түмэнд бий!!!

74
10-25
Эзэнтэйгээ хамт өсөж торнисон амьтдын өхөөрдөм зургууд

75
10-25
NBA-гийн түүхэн дэх Шилдэг 75 тоглогч

76
10-25
50 мянган ам.долларын айдас, Нарийн царигийн айдастай яг адилхан!?

77
10-25
Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна

78
10-23
Төрийн дээд шагнал гардууллаа

79
10-23
Дорнод аймгийн тахилгат Улз голын анхны тахилга боллоо

80
10-23
“Ардчилал ба авлига” сэдэвт цахим нэгдсэн чуулган болов

81
10-23
Эрээн хотод халдварын тоо 12 боллоо

82
10-23
НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна

83
10-22
"Дорнод Монголын хосгүй авъяастан- Г.Дарамзагдын амьдрал, Уран бүтээл судлал-2021" эрдэм шинжилгээний хурал болно

84
10-22
Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, Найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Олон Улсын мэргэжлийн дуулаачын IV уралдаан" болно

85
10-22
В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн

86
10-22
Барилгын материалын үнэ 40 хувиар өссөн нь иргэдэд дарамт болж байна

87
10-22
Их Британийн хатан хааны бие чилээрхжээ

88
10-22
Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрханчууд шалгарлаа

89
10-22
НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ

90
10-22
Б.Лхагвасүрэн : 50, 100 мянгатын дэвсгэрт инфляцад нөлөөлөхгүй, ханшинд дарамт үүсгэхгүй

91
10-22
Монгол, Германы зэвсэгт хүчний хамтарсан уулын явган цэргийн сургалттай Ерөнхийлөгч танилцав

92
10-22
ЭМЯ: Коронавируст халдварын 1719 тохиолдол батлагдаж, 19 хүн нас баржээ

93
10-22
Ц.Төмөр-Очир: Архаг суурь өвчтэй ч гуравдугаар тунд хамрагдсан бол хөнгөн өвдөж байна

94
10-22
Л.Оюун-Эрдэнэ О.В.Белозеровт : “Богдхан төмөр замын төсөлд Оросын тал оролцох боломжтой" гэв

95
10-22
Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардлаа

96
10-22
Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

97
10-22
У.Хүрэлсүх: Монгол, Герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай

98
10-22
Жо Байден: Хятадтай хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байна

99
10-22
Алга болоод байсан гурван настай охин олджээ

100
10-22
МУГТ У.Мөнх-Эрдэнэ ковидын халдвар авсны улмаас ДАШТ оролцож чадалгүй эх орондоо иржээ