BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хүүхдийн эрх 18:00-01:00 цагийн хооронд хамгийн их зөрчигддөг

Хүүхдийн эрхийн зөрчлийг хэн ч тоохгүй өнгөрүүлэх учиргүй. Хүн болгонд хамааралтай. Бяцхан зүрх хаана, хэрхэн шархалж байгааг харсан хүн бүр мэдээлж, тэр дагуу төр хянаж, шалгаж, хариуцлага тооцох ёстой. 


 

Том зургаараа төр хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хамгаалж байх үүрэгтэй юм. Гэтэл энэ үүргээ иргэн ч, төр нь ч хангалттай биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Яг өнөөдөр Монгол Улсад хэдэн хүүхэд зовж шаналж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Хууль хяналтын байгууллагад шалгагдсан кейсээр л барагцаалж бүдэг бадагхан таамаг, баримжаа авч байна гэхэд хилсдэхгүй. Үнэндээ хууль сахиулахын байгууллагуудын хэдэн мянгаар тайлагнах тоо нийгмийн үнэн төрхийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь лавтай. 
Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Гэхдээ Улсын ерөнхий прокурорын газраас нэлээн даацтай, бодит байдлыг шинжилж, гарц гаргалгаа хайсан судалгаа хийжээ. Тус байгууллагын судлаач, прокурорууд хүүхдийн эрхийн зөрчлийн уг үндсийг илрүүлэх зорилгоор "Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил"-ийн гаралт шийдвэрлэлтийн судалгаа хийхдээ хүн нэг бүрт хандсан 70 асуулга боловсруулж 3048 материалыг нарийвчлан шалгасан байна. Судалгаанаас харахад хамгийн ноцтой нь хүүхдийн эрхийн зөрчил оройн 18:00-01:00 цагийн хооронд буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад үйлдэгддэг гэсэн үр дүн гарчээ. Уг нь хүүхэд гэр бүлийн орчинд хамгийн аюулгүй, амар тайван байх ёстой атал тэр орчинд эрх нь хамгийн ихээр зөрчигджээ. Тодруулбал, хүүхдийн эрхийн зөрчлийн 88.5 хувь нь орон гэртээ, зөрчил үйлдсэн хүний 65.8 хувь нь хүүхдийн шууд хамаарал бүхий хүн буюу төрсөн эцэг нь, 66.8 хувь нь оройн цагаар үйлдсэн байна. Мөн зөрчил үйлдэгдэхэд согтууруулах ундааны хэрэглээ ихээр нөлөөлсөн болохыг тогтоосон байна. Учир нь 3048 хүний 2034 буюу 66.7 хувь нь зөрчил үйлдэхдээ согтуурсан байжээ.
Улсын хэмжээнд 2019 онд хүүхдийн эрх зөрчих зөрчлийн 1411 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол 2020 онд 2.2 дахин өсөж 3215 болжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 1162 зөрчил бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 540 буюу 82 хувиар өсөв.  Үүнээс 971 буюу 83.5 хувь нь нийслэлд, 191 буюу 16.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг аж.  Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ тухай  УЕПГ-ын сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Судалгааны явцад зөрчлийн нийт 3048 материалыг нэг бүрчлэн шалгасан. Эндээс харахад хүүхдийн эрхийн зөрчил 88.5 хувь нь хамгийн эрсдэлгүй аюулгүй тайван байх ёстой орчинд хамгийн их эрх нь зөрчигдөж байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 65.8 хувь нь буюу төрсөн эцэг нь байгаа юм. Хүүхдийн эрхийг зөрчсөн 27-40 хүртэл насны хүмүүсийг долоо хоног саатуулж, шалгаж албадан сургалтад хамруулна. Дахиад л энэ байдал давтагдана. Гурван удаагийн үйлдлээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэж цагдан хорино. Ийм байдлаар 3048 аавыг баривчилж цагдан хорьсноор хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй. Өрөөсгөл гэр бүлд өсөх нөхцөлийг бид өөрсдөө бүрдүүлж байна.
 
сонин mn
 
Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэхийн тулд дан ялын бодлогыг чангатгаж шийтгэл оногдуулснаар энэ асуудал бүрэн дүүрэн шийдэгдэхэд бэрх. Хөдөлмөрийн чадвартай  27-40 хүртэл хүмүүсийг баривчилж сургалтад хамруулж болохгүй бол шоронд хорилоо гээд сайн үр дүн гарахгүй. Төрийн бодлого хууль тогтоомж зохицуулалт нь хангалттай ч хөрсөн дээр хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр түгээдэг ч захын хороолол, алслагдсан суманд ухаалаг утасгүй, зурагтгүй айл ч бий. Хэтэрхий алсын зайны харилцаа хүмүүст хүрэхгүй байна. Тиймээс төрийн оролцоо  хэрэгтэй. Ингэхдээ тусгай үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтнуудын ажил дутаж байна. Төрийн оролцоо хороо, хамтарсан баг шаардлагатай бол эрүүл мэндийн яам ч анхаарч ажиллах ёстой” гэлээ. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

 

Хүүхдийн эрх 18:00-01:00 цагийн хооронд хамгийн их зөрчигддөг
Бусад мэдээ ▼

1
12-09
Д.Басан: Эрэгтэй 60, эмэгтэй 55-тайдаа нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

2
12-09
Койн/токеныг худалдан авахад учирч болох эрсдэл

3
12-09
Нийслэлийн зургаан сургууль "Шударга ёсны танхим"-тай болов

4
12-09
Шинэ жилээр нарийн ногоо тасрахгүй

5
12-09
Хуулийн төсөл: Хүний нууцыг задруулбал зургаан сараас таван жил хүртэл хорино

6
12-09
"Улаанбаатарын хүн ам бараг гурав дахин нэмэгдсэн боловч усан хангамж нэмэгдээгүй байгаа нь хямралд орох нөхцөлийг бүрдүүлж байна"

7
12-09
Ногоон карт системийн хүрээнд Монголын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчуулахад хамтран ажиллахаар тохиролцов

8
12-09
Хүний хувийн мэдээлэл, нууцыг задруулсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

9
12-09
Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

10
12-09
"Омикрон" хувилбарыг давахын тулд шинэ оны амралтыг 5-6 хоног сунгах шаардлагатай

11
12-09
ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна

12
12-09
Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд 300 мянган төгрөгийн давхар шийтгэл торгожээ

13
12-09
Их аварга Хакүхо 5 амжилтаар ГИННЕСИЙН НОМД бичигдлээ

14
12-09
Б.МӨНХЖИН: Эрээний хил маргааш нээгдэнэ

15
12-09
Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ

16
12-09
"Маргаашнаас ЭРЭЭНИЙ хилийг НЭЭХ ШИЙДВЭР гарлаа"

17
12-09
МАН-ын ХЕХ-ны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдлоо

18
12-09
Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ

19
12-09
Дараах 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

20
12-09
Б.Пүрэвдорж:Тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох хууль түүхий биш

21
12-09
ЭМЯ: Ковидын 338 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ

22
12-09
Украинд халдлага үйлдсэн тохиолдолд Оросын Холбооны Улс “бодит үнийг” төлнө гэж Лондон мэдэгдэв

23
12-09
Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

24
12-09
ЭДИЙН ЗАСАГ: Импорт өнгөрсөн сард 200 хувиар өсжээ

25
12-09
Э.Бат-Үүлийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

26
12-09
Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав

27
12-09
Нийслэлд өнөөдөр 9000 иргэнийг дархлаажуулна

28
12-09
Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

29
12-09
Дархан-Уул аймаг гэр оронгүй иргэдээ гурван сар дулаан байраар хангана

30
12-09
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

31
12-09
"Омикроны оргил үеийг хойшлуулахад шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах саналыг олон улсын эрдэмтэд гаргасан"

32
12-09
Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо

33
12-09
Газрын наймааны гол цэг Цагаан хад болж, 0,5 га 25-45 сая төгрөгөөр зарагдаж байна

34
12-09
Ирэх онд хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг батлан даана

35
12-09
Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа

36
12-09
Н.Түвшинбаярыг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ

37
12-09
Айгаад, эсвэл “ах дүү” болж, бэр аваад бүгдийгээ өгдөг Монголын “бодлого” зогсох нээ!

38
12-09
Судлаач Ганаа: Түүхэн их хурал уу, түүхэн эгзэг үү?

39
12-09
Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм

40
12-08
Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ

41
12-08
ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН /Монгол солонгосчуудын жишээн дээр/

42
12-08
Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

43
12-08
Голомт банк, “М-Ойл” групп, “Гэрэгэ системс”-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана

44
12-08
Парк шинэчлэлтийг гацаасан Тендерийн хуулийг яах вэ...

45
12-08
Монгол Улсын иргэд хил зөрчиж ОХУ-д саатуулагджээ

46
12-08
Н.Багабанди, Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг нар МАН-ын бага хурлын гишүүн болжээ

47
12-08
Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

48
12-08
Дэлхий дээрх цор ганц "идэж болдог" арал

49
12-08
Бүсгүйчүүдийн краш, Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар хуримлажээ

50
12-08
Амьдралд амархан зүйл гэж байхгүй

51
12-08
Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

52
12-08
МАН-ын генсекээр Д.Амарбаясгаланг улираан томилов

53
12-08
Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө

54
12-08
Японы нэн гайхамшигт Химежи цайз

55
12-08
ХХЕГ: Самар түүхээр явсан иргэд ОХУ-ын хил давж, саатуулагдсан нь үнэн

56
12-08
Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Ах минь БНСУ-д эмчлүүлж байгаа

57
12-08
Б.Адъяахүү: Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа...

58
12-08
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

59
12-08
Д.Сүндийг нийтийн албанд томилогдох эрхийг ТАВАН ЖИЛ-ээр хасаж, ГУРВАН ЖИЛ-ийн хорих ял оноожээ

60
12-08
Инстаграм компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав

61
12-08
Зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулж буй 26 этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

62
12-08
“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ

63
12-08
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

64
12-08
Хүн төрөлхтнийг хүлээж буй 2022 оны шинжлэх ухааны нээлтүүд

65
12-08
COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

66
12-08
Гэр оронгүй иргэдийг 3 сар дулаан байранд байлгана

67
12-08
Бразил улс вакцин хийлгээгүй жуулчдад хорио тогтоов

68
12-08
Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа - I

69
12-08
Хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзжээ

70
12-08
“E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв

71
12-08
АНУ-д цаг агаар дулаарч, байгалийн хийн үнэ 2019 оноос хойших доод цэгт хүрэв

72
12-08
Хятад чихэвчний хэрэглээг хязгаарлая

73
12-07
Зам тээврийн салбарыг дампуурал руу залсан Л.Халтар, С.Батболд

74
12-07
Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил хойшилжээ

75
12-07
БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200,000 ХҮРЛЭЭ

76
12-07
ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл

77
12-07
БНСУ-д "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

78
12-07
Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 199 мянга гаруй болжээ

79
12-07
Гадаад улс орнуудаас ирж буй иргэд асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөв өгөхийг анхаарууллаа

80
12-07
Чингэлэг тээврээр ачаа бараа хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ

81
12-07
Гадаад өр эдийн засагт дарамт болох уу?

82
12-07
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

83
12-07
МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

84
12-07
Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ

85
12-07
Г.Занданшатар: Дарга нарын нам гэдэг үг сонсогдох боллоо, жирийн иргэдийн үгийг сонсдог байх хэрэгтэй

86
12-07
Д.Баярбаатар: МАН-д сайн зүйлүүд их, засч залруулах нэлээдгүй олон асуудал байгаа

87
12-07
Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд

88
12-07
Коронавируст халдварын 296 тохиолдол батлагдав

89
12-07
Бээжингийн олимпыг эсэргүүцэх шийдвэрт тайлбар хийжээ

90
12-07
АНУ Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ

91
12-07
Харбин хот коронавирусийн халдвар авсан иргэдэд $1,500-тай тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлжээ

92
12-07
Нийслэлд өнөөдөр 10200 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

93
12-07
296 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ

94
12-07
ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болов

95
12-07
МАН-ынхан дүрэмдээ шинээр 72 заалт нэмнэ

96
12-07
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар баруун таван аймгийг бүрэн хангана

97
12-07
Сингапур “Омикрон”-ыг илрүүлэх оношлуур бүтээжээ

98
12-07
Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

99
12-07
Өмнөговь аймгийн иргэд Р.Сэддоржийг шүүхэд өгөхөөр болжээ

100
12-07
ОХУ-д омикрон хувилбарын хоёр тохиолдол илэрлээ