Баабар: Монгол Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр
Баабар: Монгол Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр
2021-10-25 1921 оны есдүгээр сарын дундуур Монголын Ардын Засгийн газрын хуралдаанаар Орос улстай найрамдалт харилцаа тогтоон, хууль зүйн дагуу гэрээ бичгээр баталгаажуулах асуудлыг
хэлэлцэн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн яамны сайд, МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч Солийн Данзан тэргүүтэй Монгол Ардын Засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийг томилон ЗОУ руу мордуулахаар шийдвэрлэжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатар, Гадаад явдлын яамны дэд сайд Баолингийн Цэрэндорж нарыг явуулахаар тогтсоны дээр Богд хаантай зөвшин тохиролцсоны дагуу түүний бие төлөөлөгчөөр шадар сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдинг бас багтаах болов. Төлөөлөгчдийн нарийн бичгийг хөтлөх түшмэлээр ГЯЯ-ны ажилтан Даваа, орчуулагчаар Засгийн газрын хэлтсийн эрхлэгч Эрдэнэ Батхаан нарыг томилов.
Гадаад явдлын Яамны тэргүүн сайд Бодоогоос төлөөлөгчдөд хэлэлцээ яриа хийж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийн үнэмлэх, тамга шийтгэн олгосон байна. Уг бүрэн эрхийн үнэмлэхэд Данзан тэргүүтэй төлөөлөгч: “Орос улсын Засгийн газартай ямар ч хэрэг хэлэлцэх ба гэрээ бичиг шууд хэлэлцэн тогтоох бүрэн эрх олгож”.
Ийнхүү Ханддорж, Намнансүрэн нарын элээсэн замаар тэднээс дутахгүй итгэл найдвар өвөртлөсөөр Данзан тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны есдүгээр сарын хуучдаар Хүрээнээс мордож, аравдугаар сарын эхээр Москва хотноо хүрэлцэн очлоо.
Монголын төлөөлөгчид Москвад ирсэн нь зөвлөлтүүдийг нэлээд сандаргалаа. Зөвлөлт засаг Бээжинтэй албан ёсны харилцаа тогтоох гэж зэхээд яг бэлэн болчихсон байхад Гадаад Монголын талаар ямар нэгэн шийдвэр гаргах нь дэндүү “хариуцлагагүй” зүйл байв. Монголд ч болов хувьсгал хийсэн нь сайшаалтай зүйл боловч Коминтерний энэ ажиллагаа шинэ Зөвлөлт Засгийн Алс Дорнод дахь дипломатын бодлогоос түрүүлээд хэт эртэдчихжээ. Монголд хийсэн ажлын бүтээлээ Москвагаар албан ёсоор баталгаажуулах гэж төлөөлөгчдийг нь дагуулж ирсэн Шумяцкий Гадаад явдлын Ардын комиссариатынхныг ятгаж гарав. Гэтэл Хятадын асуудал хариуцсан Карахан, Йоффе нарын бурхи үүнийг нь эсэргүүцэж гарлаа. Иймээс 1921 оны аравдугаар сарын эхний хагаст Гадаад явдлын Ардын комисссариат болон Коминтерний гүйцэтгэх зөвлөл энэ асуудлаар гурван хурал, комиссын хоёр уулзалт болж бөөн маргаан дэгдээжээ. Гадаад явдлын Ардын комиссар Чичерин Шумяцкийг Монголын асуудал мэддэг хамгийн том мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрдөг тул түүнийг дэмжив. Зөвлөлт Оросын хувьд Гадаад Монгол геополитикийн асар их ач холбогдолтой гэсэн түүний үндэслэлийг Чичерин бүрэн зөвшөөрч байлаа. Тэрээр 1921 оны аравдугаар сарын 18-нд Ленинд бичихдээ:
[ Монголын ] Хувьсгалт Засгийн газар нь бидний гарт орж ирсэн маш том хөзөр юм. Үүнийг буй болгосон нь Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэл хувьсгалын эсэргүү фронт байгуулах гэсэн япончуудын төлөвлөгөөг эвдэж байна. Найрамдалт Монголоор халхлагдсан манай хил бүрэн дүүрэн аюулгүй болж байна гэсэн үг…[1]
Ингээд эцэст нь монголчуудтай хэлэлцээ хийхээр болж, Зөвлөлт Орос улсын Засгийн газрын төлөөлөгчийн тэргүүнээр Гадаад хэрэг эрхэлсэн Ардын Комиссариатын Дорнод хэлтсийн дарга Сергей Иванович Духовский, гишүүнээр мөн газрын эдийн засаг, эрхийн тасгийн ажилтан Борис Филиппович Гец нарыг томилсон бөгөөд хэлэлцээнд оролцсон хоёр талын төлөөлөгчийн зиндааг харьцуулахад их л сонин дүр төрх тодордог. Оросын төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар Гадаад явдлын Ардын комиссариатын ажилтан Л.Берлин, орчуулагчаар Очиров гэдэг буриад ажиллажээ. Хэлэлцээг 1921 оны 10 дугаар 26, 28, 30, 31-ны өдөр Метрополизочид буудал дахь Гадаад явдлын Ардын комиссариатын эдийн засаг, эрх зүйн хэлтсийн байранд хийсэн бөгөөд хэлэлцээний төгсгөлийн хуралдаан, баримт бичигт гарын үсэг зурах ёслолыг Софийская набережная дахь тус комиссариатын тусгай өргөөнд хийжээ.
Хэлэлцээний үед хэдийгээр албан ёсны бүрэлдэхүүнд ороогүй боловч хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол “монголч мэргэжилтэн” Борис Шумяцкий байлаа. Энэ мэргэжлийн хувьсгалч бол 1921 оны Монгол дахь ардын хувьсгалын голлох “эцгийн” нэг. Төлөөлөгчийн дунд эрэмбээрээ нэг хоёрт орж буй Данзан, Сүхбаатар нар бол чухам л түүний “хувьсгалт уран бүтээл” байлаа. Иймээс тэрээр тэднийг Эрхүүд тосож аваад хамт явсаар Москвад иржээ. Шумяцкийг албан ёсоор хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулах нь “дэндүү” хэрэг гэж зөвлөлтүүд үзсэн болотой. Хэлэлцээний нарийн бичгийн дарга хийж байсан Берлин хожим нь дурсан бичихдээ: “Шумяцкий төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ороогүй боловч хэлэлцээр байгуулахад идэвхтэй оролцож, бага хурлыг зохион байгуулах талаар их ажил хийсэн юм.”. [2]
Монголчуудыг сайн мэдэх болсны хувьд төлөөлөгчдийн талаар тодорхойлолт, лавлагаа гаргаж өглөө[3] . Тэрээр мөн Ленинд Монголын тухай ерөнхий ойлголт гэдгийг бичиж өгчээ:
…Учир юун хэмээвээс Амьд бурхан, хамгийг айлдагч хутагтыг (Богд хааныг) оролдолгүй, засгийн хэрэгт оролцдоггүй хэмжээт эрхт хаан болгон, шинэ засаг болох хөрөнгөтний ардчилсан хүчний засгийг шашнаас дээгүүр эвтэйхэн хэлбэрээр тавьсан… Манай улсаас хорин зуунаар хоцрогдсон энэ оронд бүх эрэгтэйчүүдийн 44 хувь лам бөгөөд харанхуй бүдүүлэг ард түмний дунд Богдыг мухраар биширч шүтэх нь хэтэрчээ… Монгол орон эдүгээ үндсэн өөрчлөлт хийж, Зөвлөлт Оросыг баримжаагаа болгож буй хандлага бий. Сүүлийн үед Өргөөд америк, япончууд үзэгдэх болсон бөгөөд мөнгө, бараагаар Монголтой “анд нөхөр” болохыг ихэд чармайж буй. Гэхдээ монголчууд бидэнд үнэнчээ харуулсаар байна. Эрх баригч Ардын хувьсгалт нам… өөрийгөө Коминтерний гишүүн гэдэггүй ч хүүхдийн мөрөөдөнгүй сэтгэлээр үнэнч нөхөр гэж үзэж байгаа... гэхчлэн бичээд дор нь “коммунист мэндчилгээ дэвшүүлсэн Б.Шумяцкий.[4]
1921 онд Москвагаас Ази руу ямар нэг идэвхтэй ажиллагаа явуулж амжаагүй байсан ба Алс Дорнодын орныг хариуцсан хэсэг нь Эрхүүд л байсан тул Монголын тухай бодлого боловсруулах асуудал Москвад дөнгөж шилжиж байсан юм. 1920 оны зун Эрхүүд Монгол–Төвд, Хятад, Солонгос, Японы хэлтэстэйгээр байгуулагдсан ОК (б)Н-ын ТХ-ны Сибирийн товчооны Дорно дахины улс түмний секц 1921-1922 онд Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газар нэртэйгээр мөн Эрхүүд байж байгаад 1922 онд л Коминтерний дорно дахины хэлтэс нэртэйгээр Москвад шилжсэн байна. Иймээс Эрхүүгийн Шумяцкийгаас илүү Монголыг мэдэх мэргэжилтэн хаанаас олдох билээ.
Хэлэлцээний анхны өдрийн хуралдаанд Монголын төлөөлөгчийн тэргүүн С.Данзан Ардын Засгийн газраас тушаасныг дагаж, Монгол улсын Ардын Засгийн газрын гадаад бодлогын үндсэн зарчим, ЗОУ- тай харилцах асуудлаар байр сууриа илэрхийлж, 8 зүйлт мэдэгдэл хийсэн бөгөөд түүнд С.Данзан, Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж, Ширнэндамдин нар гарын үсэг зурж, бүрэн эрх барих төлөөлөгчийн тамгыг дарсан байна.
Мэдэгдлийн нэгдүгээр зүйлд мөнөөх Бодоогийн нэрээр явуулсантай адил зүйл болох Хятадтай зуучилж өгөхийг хүссэн аж.
2 дугаар зүйлд Монгол, Орос улсад нэгэнт шинэ байдал үүссэн, нөгөөтэйгүүр Хаант Оросын Засгийн газраас Монгол улсад тулган хүлээлгэсэн гэрээ бичгийг ЗОУ 1919 онд цуцалсан тул Монгол, Оросын хооронд найрамдлыг бататгах, хоёр этгээдийн ашигтай худалдаа нэвтрүүлэх зорилго бүхий гэрээ бичиг байгуулахыг хүсэж буйгаа мэдэгджээ.
3 дугаар зүйлд Тагна Урианхай хэтээс Монгол улсын харьяат нутаг болохыг түүхэн маргашгүй баримтаар яруу тод нотлоод Монгол, Урианхай хоёр нэгэн угсаат мөний учир гагцхүү нэгэн улс болон тогтвоос Урианхайд энх төвшин байдал тогтоно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
4 дүгээр зүйлд Оросын харьяат буриад нарыг Монголд чөлөөтэй нүүдэллэн ирэхэд дөхөм үзүүлэхийг хүсэхдээ учир шалтгааныг дипломат аргаар их нягтлан уран тавьсан байна. Тухайлбал монголчуудын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй бөгөөд газар тариалан, аж үйлдвэрт огт боловсроогүй, мөн гадаадын эрдэм боловсролыг мэдэх хүн огт үгүй тул шашин, үндэс нэгтэй буриад нар гадаадын эрдэм суртал, тариалан, аж үйлдвэрт боловсорсон учир тэд Монгол лугаа нийлэлдье гэвэл саад тавихгүй байхыг хүсчээ. Чингэхдээ буриадуудыг газар нутгийн хамт таслан авах буюу бүгдийг нь нүүлгэн авах санаа огт үгүй гэдгийг онцлон тэмдэглээд гагцхүү ЗОУ-ын харьяат буриадаас Монголд нэгэнт нүүдэллэн суурьшаад байгаа буюу ЗОУ-аас нүүдэллэн очих хүсэлтэйд нь хориг саад тавихгүй байхыг хүсчээ.
5 дугаар зүйлд Монгол улсын нутагт, тухайлбал Ховд, Улиастайд Хаант Оросын үед байгуулсан цахилгаан утасны хорооны орон байшин, хэрэглэл зүйлийг Монголын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхийг шаарджээ.
6 дугаар зүйлд Монгол улсын нутагт Засгийн газрын зөвшөөрөл үгүйгээр урьд Орос, Хятадын тал дур мэдэн шуудан бичгийн хороо байгуулан, бичиг захидал нэвтрүүлж байсныг дурдаад нэгэнт Монгол улс тусгаар тогтносон учир гадаадын эзэрхэг улсын шуудан бичгийн эрхийг эргүүлэн авч, өөрөө шуудан бичгийн хороо байгуулан ажиллах болсноо мэдэгджээ.
7 дугаар зүйлд 1920 онд МАН-ын төлөөлөгч ЗОУ-д очих үеэр Оросын талаас туслахаар амласан зэр зэвсгийн дутууг гүйцээн олгохыг хүсчээ.
8 дугаар зүйлд Мөн төлөөлөгчийн Орост байх үеэр Оросын талаас туслахаар амласан мөнгөний дутууг гүйцээн олгох нь улс орны эдийн засгийг төвхнүүлэн өөд татахад хэрэгтэй буйг тэмдэглэжээ.
Монголын төлөөлөгчдийн хийсэн энэ мэдэгдэлд Оросын Засгийн газар хэрхэн хандахаас хэлэлцээ ярианы цаашдын өрнөлт хамаарах байлаа. Зөвлөлтийн төлөөлөгчийн тэргүүн С.Духовский Монголын саналыг зүйл бүрээр нь дэмжижээ. Тэрээр Монгол, Хятадын ард түмний хооронд найрамдалт харилцаа тогтооход зуучлахад бэлэн буйгаа илэрхийлэв. Тэрээр Урианхайн асуудал, мөн Оросын харьяат буриад монголчууд Монгол улсад чөлөөтэй нүүн суурьших боломжийг хангах асуудлаар Монголын төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал Оросын хөдөлмөрчин олны энхийн хүсэл эрмэлзлэлтэй нийцэж байна хэмээн цохон тэмдэглэжээ.
Данзан хариуд нь талархал илэрхийлэхдээ монгол туургатныг нэгтгэж, тусгаар Монгол улс байгуулах тухай мэдэгдлийг нь нааштай хүлээж авсанд учиргүй баярлав. Гэвч оросууд тэнэг биш тул хэлэлцээг 10 хоногийн дараа үргэлжлүүлэх санал тавив. Духовский монголчуудыг гомдоохгүй гэсэндээ л саналыг нь аман дээрээ дэмжсэн болохоос энэ нь цаанаа нэлээд нарийн асуудал байлаа. Энэ 10 хоногт л мөнөөх монголчуудтай хэлэлцээ хийх эсэх талаарх уулзалт зөвлөлгөөн цаагуураа болсон бололтой.
Юун түрүүн оросууд хил тогтоох асуудлыг авч хэлэлцэхээс татгалзав. Духовский хэлэхдээ “одоо манай этгээд хил хязгаарын тухай хэлэлцэхийг хүсэхгүй. Энэхүү хэлэлцээнд хил хязгаарыг хуучин хэвээр орхихоор тогтоохыг хүснэ. Одоо бид Орос, Монгол хоёр улсын хоорондын хилийг байгуулан тогтоовч сүүлийн өдөр үүнийг тус Хятад лугаа дахиж хэлэлцэх хэрэг гарна” гэв.
Яагаад ингээд байгаа нь хэлэлцээний 7 дугаар зүйл хэлэлцэхэд бүрэн тодорлоо. Духовский Урианхайн талаар мэдэгдэхдээ “Тагна Урианхайн асуудлаар… Монголын төлөөлөгчийн дэвшүүлсэн санал Оросын хөдөлмөрчин олны энхийн хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна. Оросын Засгийн газар Тагна Урианхайн газар нутгийн талаар ямар нэгэн санаархал байхгүй, Урианхайн ард түмэн хувь заяагаа өөрөө шийдэх эрхийг дэмжиж байна.”[5] гэсэн үл ойлгогдох юм ярив. Оросууд Урианхайн асуудлыг хэлэлцэх хүсэл ч үгүй, бодлого ч үгүй байсан учир түүнийг ямар ч аргаар хамаагүй хойшлуулах ёстой байжээ. Учир нь, гэвэл үүнээс сар гаруйн өмнө оросууд Урианхайд нэгэн тоглоомын улс байгуулаад Бүгд Найрамдах Тагна-Тува улс гэж нэрлэчихсэн байлаа. Түүнээс гадна Урианхайд суурьшсан оросууд Оросын өөрөө удирдах хөдөлмөрийн колонийн хязгаарын хувьсгалт хороо гэдгийг байгуулаад ЗОУ-ын Үндсэн хуулинд л захирагдаж байх шийдвэр нэгэнт гаргасан байв.[6] Үнэн чанартаа эд мөнөөх тоглоомын шинэ улсын эрх мэдлийг атгаж байсан хэрэг. Чухам иймийн учир Духовский нар ихэд сандарцгаан монголчуудыг элдвээр ятган ухуулга хийсэн бололтой. Хилийн асуудал хэлэлцэхийг яарахгүй байсан нь зөвхөн Урианхайтай холбоотой хэрэг байлаа.
Үүний дараа Оросын тал эдийн засгийн концессыг цуцлах талаар заалт нэмж оруулахыг санал болгосныг монголчууд хүлээн аваагүй байна. Учир нь, оршил зүйлд нэгэнт урьд Хаант Оростой байгуулсан гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгосон, нөгөөтэйгүүр хувь хүнд олгосон концесс хугацаатай бөгөөд хувийн асуудал мөн тул хүний эрхийг хөндөх аюултай гэдгийг урьдчилан сэрэмжилсэн байдал ажиглагдаж байна. Хамгийн гол нь Урианхайн өмнөөс ямар нэг заалтаар бууж өгч буй байдал гаргах хэрэгтэй байсан бололтой. Харин хожим Данзанг хөрөнгөтөн гэж буруутгахад хэлэлцээний үед ингэж маргасан нь нэлээд нэрмээс болсон юм.
Гэвч хэлэлцээнийн хамгийн чухал хэсэг нь Гадаад Монголын тусгаар тогтнол ба түүнийг Зөвлөлт Орос улс хүлээн зөвшөөрөх асуудал байв. Энэ удаагийн Монголын төлөөлөгчид нь мөнөөх Эрхүүд байсан “автономт эрх сэргээх” хэрийн мэдлэгтэй гэнэн улс биш байлаа. Гурван улсын гэрээний бахинд хавчигдаж туршлагажсан Ширнэндамдин, Цэрэндорж нар автономи мэтийн үгэнд одоо хууртахгүй. 1921 оны наймдугаар сард Зөвлөлтийн Гадаад явдлын Ардын комиссариатаас Хүрээнд явуулсан “Зөвлөлтийн цэргийг Монголд үлдээх ЗОУ-ын Засгийн газрын зөвшөөрлийн тухай” ноотод “Автономт Монгол” гэж хоёр удаа зориуд тэмдэглэсэн байсан нь шинэ Монгол улсыг зөвлөлтүүд юу гэж үзэж байгааг тод харуулсан хэрэг юм. Зөвлөлтүүд “Хятадын бүгд найрамдах улсын хүрээнд буй болох ирээдүйн холбооны автономт эрхт” Монголын талаар дахин шинэ “гурван улсын хэлэлцээр” байгуулж, монголчуудыг Хятадад зуучилж өгъе гэсэн санал тавилаа. Монголчууд үүнийг нь яагаад ч хүлээж авсангүй.
Найрамдлын гэрээ бичгийг байгуулах хэлэлцээ яриа үүгээр шувтарч, 1921 оны арваннэгдүгээр сарын 5 буюу олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, арван сарын шинийн 6-нд Найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, тамга даран батлаж, Оросын талаас Духовский, Гец нар, Монголын талаас Данзан, Сүхбаатар, Цэрэндорж, Ширнэндамдин нар гарын үсгээ зуржээ. Гэрээ бичиг гэж монголоор бичсэн болохоос энэ нь үнэндээ гэрээ биш юм. Тэр үед монгол хэлэнд гэрээ, хэлэлцээр, хэлцэл, тунхаглал гэх мэтийн олон улсын эрх зүйн актын нэр томьёо нэг мөр болоогүй байлаа. Зөвлөлтүүд 1946 оны хоёрдугаар сар хүртэл монголчуудтай нэг ч гэрээ байгуулаагүй нь энэ орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсантай холбоотой. Орос эх дээрээ "соглашение" гэж бичсэн энэхүү 13 зүйлт хэлэлцээрийн нэгдүгээрт, “Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөв”[7] гэсэн байна. Зөвлөлтүүд Гадаад Монгол улсыг биш, харин өөрийнх нь ивээл дор буй Монгол дахь Засгийн газрыг л хүлээн зөвшөөрчээ.
Монголын Засгийн газрыг оросууд хүлээн зөвшөөрөхийн хувьд аль 1912 оны Монгол Оросын хэлэлцээрээр зөвшөөрсөн. Дараа нь Монголын Гадаад явдлын яамны сайд Ханддорж 1912 онд, Монгол улсын Ерөнхий сайд Намнансүрэн 1913 онд Орост айлчлахад Засгийн газрын хэмжээнд хүндэтгэн хүлээн авч шинээр тусгаар тогтнолоо зарласан Монголын Засгийн газрыг бүрнээ хүлээн зөвшөөрч байсан. Харин Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзөж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохыг зөвшөөрөхгүй байсан юм. 1921 оны Монголын Засгийн газар яг адилхан санал тавин очиход мөн л Монголын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх авч Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтооыг зөвшөөрсөнгүй. Ялгаатай нь хэлэлцээ хийхээр очсон Монголын дээд хэмжээний төлөөлөгчдийг удтал хүлээлгэсний эцэст Зөвлөлтийн Гадаад яамны доогуур хэмжээний ажилтнууд уулзан хэлэлцээ хийжээ. Орос улсын талаас Монголд суулгах консулын хувьд энэ нь аль 1862 оноос эхтэй ба 1921 онд Зөвлөлт Оросыг төлөөлж Васильев гэгчийг мөн консулаар томилон Монголд суулгасан юм.
Дэлхийн II дайны үр дүнд дэлхийн шинэ хуваагдал буй болж, газрын зураг үндсээрээ өөрчлөгдсөний дараа 1946 оны хоёрдугаар сарын 28-д ЗХУ Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрч, хөрш хоёр орон дипломат харилцаа тогтоосон билээ.
2021.10.25
[1] Лузянин, С. Г. Монголия: Между Китаем и Советской Россией (1920-1924) (“Проблемы дального восттока” №2, 1995) стр-72 [Luzyanin. S.G. Mongolia: Between China and Soviet Russia (1920-1924) (“Problems of the Far East” No. 2, 1995)] p-72
[2] Даш. Д. Борис Захарович Шумяцкий (УБ 1987) [Dash, D Boris Zakharovich Shumyatsky]
[3] Гадаад харилцааны төв архив ф-117 х/н 01 [The Ministry of foreign relationship`s central archive]
[4] Гадаад харилцааны төв архив ф-117 х/н 01 [The Ministry of foreign relationship`s central archive]
[5] Гадаад харилцааны төв архив ф-117 х/н 01 [The Ministry of foreign relationship`s central archive]
[6] Нямаа. А. Орос дахь Монгол угсаатны улсууд, Бүгд найрамдах Тува улс (УБ 1995) х-97 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]
[7] Гадаад харилцааны төв архив ф-117 х/н 01 [The Ministry of foreign relationship`s central archive]
Баабар: Монгол Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Хавдар судлалын үндэсний төвд анх удаа роботоор мэс засал хийжээ 14:29 Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
»»
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага 14:25 Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн үүлдрийн ухна 235 мянган юаньд хүрч байна. Намрын сүүл үеийн хөдөө нутгаар малын ашиг орлогын тухай халуун яриа өрнөж байлаа. Малчдын ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдох тул ӨМӨЗО, орон нутаг хүртэл бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж байна.
11-р сарын эхээр бид бэлчээрийн даац хэтрүүлэн малжихыг хориглох асуудлыг шийдэх туршилтын бүс болох Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанхад хотын Ар хорчин хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуугаар сурвалжилж явахдаа тухайн газрын мал аж ахуй, газар тариаланг уялдуулан малын тарга хүчийг нэмэгдүүлэх, үүлдрийг сайжруулах, шинжлэх ухаанчаар малжиж, шинэ мэргэжлийг ашиглан ажлын үр бүтээмжээ дээшлүүлж буй байдалтай танилцсан юм.
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд” 14:21 Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны зүүн шугамын багийнхан ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошуу, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуугаар сурвалжлан явлаа. Эдгээр хошуу нь бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг учраас ихэнх малчид уламжлалт маллагааны арга хэлбэрээ өөрчлөн, бэлчээрийн даац ба малын тоо толгойны харьцлыг зөв зохистой шийдвэрлэж байгаа нь мэдрэгдэн, тал нутгийн эзэн хүний эрхэм үүргээ гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархалтай. Мөн орон нутгийн засгийн газраас малчдыг удирдан бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжин, шинэ арга зам эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай.
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ 14:17 Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог зохицуулж, малчдын ашиг орлого нэмэгдэх юм бол хөдөө орон нутаг цэцэглэн хөгжих болно. Тэгвэл бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог хэрхэн зохицуулах вэ? Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 11-р сарын эхээр сэтгүүлчид бид Өвөр Монголын бэлчээрийн даацаас хэтэртэл мал маллах асуудлыг шийдэх туршилтын хошуу болох Баяннуур хотын Урадын дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуу, Ордос хотын Отогийн өмнөд хошуунд хүрч сурвалжилга авсан юм.
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт 14:12
Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс нутгийг гэрэлтүүлснээс хойш аажмаар Монгол улсын Хаиги хил орчмын бүс нутагт амьдрал, худалдаа, хөгжлийг ахиулах "амин шугам" болон хөгжиж, Хятад, Монголын найрамдлын бэлгэдэл болсон юм.
“Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 16-ны үдийн хойно Бугат цахилгаан хангамжийн Дархан Муумянган холбоот хошууны салбар компанийн Хун Чи цахилгаан дамжуулах станцад хүрч, Мандал боомтоор Монгол улсын Ханги боомт болон ойр хавийн уул уурхайн бүс нутагт цахилгаан нийлүүлж байгаа байдалтай танилцсан юм.
Хил дамнасан ногоон “аялал” 14:10
“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох Хятад, Монгол хоёр улс байгаль орчноо хамгаалах цөлжилтийг сааруулах зорилгоор сүүлийн жилүүдэд санаа оноо нийлж хамтран ногоон байгууламж байгуулж байна. “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 15-ны өдөр Монгол улсын Замын-Үүд сумд хүрч, Хятад, Монгол хоёр улсын хамтран ногоон байгууламж байгуулж буй байдалтай танилцав. Үүний зэрэгцээ Бээжин хотноо 11-р сарын эхний өдрүүдэд болсон "Монгол улсын хөрс, усыг хамгаалах, цөлжилтийг сааруулах урьдчилан сэргийлэх сургалт"-д оролцоод ирсэн Замын-Үүд сумын ойн ангийн дарга Г.Энхбат бидэнд ярилцлага өгөхдөө:
- Бид ногоон байгууламж үүсгэн байгуулаад Эрээн хот болон Бээжингийн ойн их сургуультай судалгааны талаар хамтран ажиллаж байна. Ирэх онд Бээжингийн ойн их сургууль Замын-Үүдэд таван га газар ногоон байгууламж байгуулж, цөлжилтийн эсрэг судалгааны чиглэлээр ажиллах болно гэж хэллээ.
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь 14:08
Нарны туяанд солонгорсон
Номин ногоон талдаа
Шинэхэн гэрүүд сувдраад
Сүү цагаа ханхалсан
Цэцэгт хөдөө нутаг минь …
Байгаль орчны хувиралт, ирээдүйн хөгжлийн шаардлагын дагуу малчид минь “Цэцэгт хөдөө нутаг”-аа үе дамжин дуулахын тулд тал нутгаа мөнх ногооноор нь байлгаж, таван хошуу малаа тааваар сайхан маллаж, тансаг амьдралаа цогцлоохоор мал аж ахуйн шинэ замыг судлан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж байна. Гэвч хэвшил болсон уламжлалт аргаа шинэчлэх гэдэг тийм ч амархан байсангүй. “Аргыг нь олбол бэрхийг давна”. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг хэрхэн өөрчилж, аргыг нь олж асуудлыг шийдэх ёстой.
Урадын Дунд хошууны Чинь Тяньжянь компанийн малыг тэжээж байгаа малчин Зургийг: Х.ЦОЛМОН
Өвсний толгойд хяруу унаж өглөөний жавар чангарсан 11-р сарын эхээр манай сэтгүүлчдийн багийнхан ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх туршилтын цэг болох Ордос хотын Отогийн Өмнөд хошуу, Баяннуур хотын Урадын Дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуугаар ярилцлага хийж явахдаа орон нутаг болон малчид шинжлэх ухааны шинэлэг загвар ба аргаар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн дадал зуршлыг өөрчилж буйтай танилцан, бахархаж байлаа.
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй 14:05 Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх ажлын туршилтын бүсийн хошуу шянь болох Тyнляо хотын Зарууд Хошуу, Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд Хошуу, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошуугаар сурвалжилж явахдаа маш олон суурин, гацаа, малчид, тариаланчид тусгай хоршоо нь “Фермийн аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдрээ чанаржуулах, малын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх” зэрэг хэд хэдэн талаар уламжлалт мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай сурвалжиллаа.
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ 12:43
Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун хошууны малчид өвөлжөөндөө хадлан тэжээлээ жин тан болгон завгүй ажиллахад Зарууд хошууны ”Тал нутаг” группийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах өвс тэжээл нөөцлөх сууринд машин механик хүржигнэн эрдэс тэжээл найруулна.
“Хүн хоолоор, хүлэг өвсөөр” гэдэгчлэн өвс тэжээл бол хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь юм. Мал, бэлчээрийн зохистой харьцааг хангах, бэлчээрийн экологийн чадавхийг зохистой ашиглахад өвс тэжээл нь малчдад тулгамдсан асуудал болоод байна.
11-р сарын эхээр бид Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Түнляо хотын Зарууд хошуугаар сурвалжилж явахдаа олон хөдөө айл, тусгай хоршоо ба аж ахуйн нэгж хамтран " Хамтдаа хөгжих" загвараар мал аж ахуй, бэлчээрийн нөхцөл байдлаа сайжруулж байхыг харлаа.
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров 11:14 Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ажил дууслаа. Хармөрөн мужийн Харбин–Ичунь чиглэлийн хурдны төмөр замын сүүлчийн 25 метр урт ган замыг 11-р сарын 25-нд тавьж дууссанаар тус төмөр замыг барих ажил бүрэн дууслаа. Энэхүү төмөр зам нь хамгийн өндөр өргөрөгтэй, температурын их зөрүүтэй, мөнх цэвдэгтэй бүс нутгийг дайран өнгөрдөг анхны өндөр хурдны төмөр зам юм.
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв 11:12 2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн Лижянь-1 Y9 зөөгч пуужингаар Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны нутаг дахь Дүнфэн арилжааны сансрын инновацийн туршилтын бүсээс хоёр пуужинг хөөргөв. Нэг пуужингаар Чүтянь-2 технологийн туршилт 01 болон 02 хэмээх хоёр хиймэл дагуулыг урьдчилан тодорхойлсон тойрог замд амжилттай орууллаа. Энэ нь Лижянь-1 зөөгч пуужингийн арав дахь нислэг байсан бөгөөд пуужингийн их биеийг тусгайлан "БНХАУ-ын Үндэсний спорт XV наадам" -ын уриа болон логогоор чимсэн байв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн орон нутгийн өмчтэй холбоотой эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагтай 10:37 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай
»»
Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүдэд мэдээлэл хүргүүлэх тухай 10:32 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар
»»
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
»»
Онцгой байдлын байгууллагын 2025 оны шилдэг алба хаагчид 10:14 Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах,
Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах,
»»
2025 оны шилдэг хуульчид тодорлоо 09:51 Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж,
Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж,
»»
Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ 09:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон
»»
С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
»»
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
»»
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
»»
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ 15:46 Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ.
Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ.
»»
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
»»
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
»»
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
»»
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
»»
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ 12:49 Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
»»
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
»»
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
»»
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
»»
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
»»
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
»»
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
»»
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
»»
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
»»
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
»»
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ 16:35 “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ.
»»
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
»»
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
»»
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
»»
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
»»
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
»»
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
»»
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
»»
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
»»
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
»»
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
»»
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
»»
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
»»
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
»»
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
»»
Трамп-Зеленскийн уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй 14:33 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
»»
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
»»
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
»»
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
»»
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
»»
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
»»
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
»»
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
»»
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
»»
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
»»
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
»»
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
»»
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
»»
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
»»
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
»»
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
»»
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
»»
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
»»
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
»»
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»